"Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгт сүү уух цэг байгуулж, шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжийг гардууллаа.
НҮБ-ын Хүүхдийн сангаас сургуулийн сүү хөтөлбөрийг дэмжих чиглэлээр 80 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмжийг нийлүүлснийг сургууль, цэцэрлэгүүдэд хуваарилж ашиглалтад оруулжээ.

“Нутгийн сүү” сүүний үйлдвэр ашиглалтад орсноор дээрх хөтөлбөр хэрэгжиж буй бөгөөд Баруун-Урт сумын цэцэрлэгийн хүүхдүүд болон сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчид долоо хоногийн гурван өдөрт нь тогтмол сүү, тараг хэрэглэж байгаа. Ингэхдээ ангидаа хичээлийн завсарлагаанаар сүүгээ уудаг байсан бол одоо тусгай цагт, зориулалтын цэгээс үйлчилгээ авах боломжтой болжээ.
Дээрх хөтөлбөрийг дэмжих, сүүний үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн 2026 оны төсөвт 300 сая төгрөг төсөвлөсөн байна.



