x

Улаанбаатар хотын хөгжилд Канадын туршлага нэвтрүүлэх талаар ярилцав

Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь нь буюу ойролцоогоор 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг.

Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилтыг нийслэлээс дэвшүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар хот анх 1999 онд Дэлхийн өвлийн хотуудын холбоонд гишүүнээр элссэнээр Канад Улсын Принц Жорж хоттой харилцаа тогтоож эхэлжээ.

Үүнээс хойш Канад Улсын хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон удаа хамтран ажиллаж, туршлага судлаад байна.

Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Хойд Америк дахь стратегийн түнш, манай улсын томоохон хөрөнгө оруулагч орон юм. Иймд хоёр улсын харилцааны хүрээнд хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хотын дарга Х.Нямбаатар илэрхийллээ. Тодруулбал, Улаанбаатар, Канадын хотуудын хамтын ажиллагааны хувьд зам, дэд бүтцийн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, эко хот болгож хөгжүүлэх чиглэлээр туршлага судлах, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай буйгаа тодотгов.

Цаашид Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах өргөн боломжтойг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Дауст онцоллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 16 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 21 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 25 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 32 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 35 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 39 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 43 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 46 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 11 цаг 3 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 17 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 21 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 24 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 38 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 43 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 46 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 50 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 52 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 58 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 5 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top