x

Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин, аюулгүй байдлыг шалгаж байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийтийн байруудад хяналт, шалгалт хийж эхэллээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнөөдөр ХУД-ийн тавдугаар хороонд байрлах нийтийн байруудын орчин нөхцөл, эрүүл ахуйд хяналт шалгалт хийлээ.

 

НХШГ-ын дарга С.Энхбаяр “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотод үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн байруудын орчин нөхцөлд хяналт, шалгалт хийж байна. ҮСХ-ны 2021 оны тоон судалгаагаар улсын хэмжээнд 1500 орчим нийтийн байр үйл ажиллагаа явуулж байжээ. Харин өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 760 орчим нийтийн байр бүртгэлтэй байна. 2025 оны хоёрдугаар сард нийтийн байруудад төлөвлөгөөт шалгалт зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллээс харахад нийтийн байрууд гэмт хэрэг, зөрчил гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байна.

Үүн дотроо гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүд түлхүү ирдэг байна. Бид нийтийн байрны галын аюулгүй байдлын шаардлага хангасан эсэх,  орчин нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж байна. Мөн цахилгааны асуудлууд ямар байгааг шалгаж байгаа юм. Улаанбаатарт байгаа 760 нийтийн байрны 20 нь л ААН-ийн бүртгэлтэй байдаг. Үлдсэн нь иргэний эзэмшилд байна. Нэг нийтийн байранд дунджаар 10 айл оршин сууж байна. Хамгийн олон айл амьдардаг буюу 68 айлтай нийтийн байр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд байдаг. Энэ байрны амьдрах орчин харьцангуй сайн.

Харин жижиг нийтийн байруудад асуудал бий. 760 орчим нийтийн байрнаас хоёр хувь нь төвийн шугам сүлжээнд холбогдсон байдаг. Үлдсэн 52 хувь нь нүхэн жорлонтой, 47 орчим хувь нь ариутгах татуургын стандарт хангасан ариун цэврийн өрөөнүүдтэй байна. Олон хүн амьдардаг нийтийн байрууд хөрсний бохирдол, гүний усны бохирдлын асуудал бий болгодог. Өмнө жил хийсэн шалгалтаар нийтийн байрууд түүхий нүүрс түлж байсан тохиолдлууд гарч байсан. Энэ жил шахмал түлш, хагас коксон түлшүүдийг түлж байна” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 8 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 13 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 17 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 24 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 26 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 31 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 35 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 38 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 55 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 9 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 13 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 16 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 29 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 35 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 37 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 42 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 44 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 50 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 57 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top