x

Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй.

Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн харьяа хойд бүсийн Сэлбэ Нэгдсэн эмнэлэг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 153 эмч, ажилтантай, эмнэлгийн мэргэшсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, сэргээн засах, зүрх судас, нийгмийн эрүүл мэнд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, дотор, дүрс оношилгооноос гадна “Өсвөр насны хүүхдийн уян дурангийн оношилгоо”, амьсгалын хеликобактер тоолох шинжилгээг хийж эхлээд байна.

Сэлбэ эмнэлэг нь нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүрэг төдийгүй Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нийт 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 97 мянган амбулаторийн үзлэг, 35 мянган оношилгоо хийжээ.

Сэлбэ эмнэлгийн Дүрс оношилгооны төвд КТГ-ын оношилгоогоор улаан хоолой, ходоод гэдэсний уян дуран, эмэгтэйчүүд, зүрх судас, хөх, бамбайн хэт авиан шинжилгээ, рентген зэрэг 10 төрлийн оношилгоо хийж, нийт 822 үйлчлүүлэгч хамруулснаас эмгэг өөрчлөлттэй 27 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна. Мөн дурангийн оношилгоонд 3502 хүн хамруулснаас өөрчлөлт илэрсэн 156, эмгэг судлалын шинжилгээнд 76-г тус тус хамруулжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ. Үүнээс 5116 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байсан байна. Томуугийн дэгдэлтийн үед ачаалал нэмэгдсэн хэдий ч нэг ч хүхэд коридорт хэвтүүлээгүй амжилттай давж байна гэдгийг тус эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа хэллээ.

12 дугаар сар гарснаас хойш яаралтай тусламжийн тасагт 324 хүүхэд хандсан бөгөөд томуугийн шалтгаант үзлэг болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амбулатори, хүүхэд, яаралтай тусламж, онош зүй, сэргээн засахын тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан бол ирэх онд насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хавдрын хими, хөнгөвчлөхийн тасаг, гемодиализ, мэс заслын тусламж үйлчилгээг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа аж. Мөн яаралтай, эрчимт эмчилгээ, уламжлалт, сэргээн засахын тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хэвтүүлэн эмчлэх 200 ор төлөвлөлсөн байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн алслагдсан хороодын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, улаанбурхан, томуугийн дэгдэлтийн хүнд үед хичээнгүйлэн ажилласан эмнэлгийн нийт эмч, ажилтанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн үйлчлэх хүрээний иргэддээ эрүүл мэндийн ямар тусламж нь илүү хэрэгтэй байна түүнд нь тулгуурласан өгөөжтэй зөв бүтэц, төлөвлөлттэй ажиллах нь үргүй урсгал зардлыг бууруулна. Тэр хэрээр иргэд чанартай тусламж үйлчилгээг хүндрэлгүй авч, эмчлүүлээд эдгэрдэг байх гол бодлого хөрсөн дээрээ хэрэгжинэ гэдгийг онцолсон юм.

Залуу чадварлаг эмч, ажилтнаар хүний нөөцөө бүрдүүлэн, маш сайн төлөвлөлттэй, менежменттэй, үр дүнтэй ажиллаж байгаа Баярмаа даргатай Сэлбэ эмнэлгийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь шаардлагатай зарим оношилгооны тоног төхөөрөмжийг ирэх жил шийдвэрлэж өгөхөөр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 9 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 14 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 18 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 25 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 27 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 32 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 36 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 39 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 56 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 10 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 17 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 36 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 38 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 43 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 45 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 51 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 11 цаг 58 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top