x

Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Алтанбулагийн АЗШНОУ-ын боомт /авто замын шалган нэвтрүүлэх олон улсын/ боомт болон Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцсан юм.

2025 оны эхний хагас жилийн байдлаар ОХУ-аас нийт 136.9 мянган тонн ачаа импортолсноос Алтанбулаг боомтоор 110.7 мянган тонн ачаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.5 дахин өсжээ.

Мөн энэ хугацаанд тус боомтоор 30,721 гадаад зорчигч нэвтэрсний 10 хувь нь чөлөөт бүсээр зочилсон байна.

Шадар сайд Х.Ганхуяг чөлөөт бүс нь зөвхөн татваргүй бараа худалдаалдаг газар бус гэдгийг онцлоод, Монгол Улсын бүтээгдэхүүнийг Алтанбулаг боомтоор дамжуулан ОХУ болон Евро-Ази руу экспортлох боломжийг бодитоор бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай гэлээ.

Мөн тэрээр холбогдох удирдлагуудад хөрөнгө оруулагчидтай уулзалт зохион байгуулж, тэдний шаардлагад нийцсэн газар олголт, дэд бүтцийн шийдлийг боловсруулах, аймгийн удирдлагуудтай нягт хамтран цаашдын хөгжлийн бодлогоо тодорхойлохыг үүрэг чиглэлийг өгөв.

Монгол Улсын хил гаалиар нэвтрүүлж буй бараа, материалд заавал шалгах ёстой 468 үзүүлэлтийг 100 хувь бүрэн тодорхойлох чадавхыг бүрдүүлж ажиллах, хилээр нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний асуудлыг үндэсний аюулгүй байдал, хил, хорио цээрийн тогтолцоотой уялдуулан цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлуудад онцгой анхаарах шаардлагатайг байгааг  энэ үеэр Шадар сайд онцлон анхаарууллаа.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 5 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 5 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 5 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 5 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 5 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 5 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 5 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 10 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 11 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 11 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 11 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 11 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 11 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 11 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 11 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 11 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 11 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 12 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top