x

Монгол Улс ховор металлын судалгаа, шинжилгээний орчин үеийн төвтэй боллоо

Монгол Улс Ховор металлын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо.

БНСУ-ын Монгол Улсад хэрэгжүүлж буй албан ёсны хөгжлийн тусламжийн хүрээнд байгуулсан тус төвийг Геологийн судалгаа, шинжилгээний төвд өнгөрсөн баасан гарагт нээсэн юм. Төвийг байгуулахдаа 9.8 тэрбум вонноор санхүүжүүлж, 57 тоног төхөөрөмж байршуулжээ. Энд цагаан тугалга, гянт болд, балт чулуу, нүүрс зэрэг Монголд байгаа газрын ховор металлыг шинжлэн судалж, боловсруулах, баяжуулахаас гадна цэвэршүүлэх технологийн сургалт явуулах юм.

Төвийг нээж, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэлсэн үгэндээ, “Эрдэм шинжилгээ, судалгааг орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан өндөр түвшинд хийх хүчин чадалтай, олон улсын төв нь Монгол, Солонгос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ахиц дэвшлийн илэрхийлэл боллоо. Ховор металлын эрэлт, геологийн хайгуул нэмэгдэж буй энэ үед төвийг нээснээрээ уул уурхайн үйлдвэрлэл, эдийн засгийн салбарт бодит хувь нэмэр болно” гэв.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон ярихдаа, “Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 35 жил болоход хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлсэн ч уул уурхайнх тийм ч сайн биш байв. Энэ салбарт солонгосын хөрөнгө оруулалт нэг хувийг эзэлж, эдийн засгийн үзүүлэлт хангалтгүй байна. Иймд эрдэс баялгийн хайгуулыг эрчимжүүлэн судлах төв байгуулсан нь уул уурхайн салбарын хамтын ажиллагааг түүчээлэх юм. Арван жилийн дараа үр дүнг нь харахын тулд хоёр тал хамтран ажиллана. Өнгөрсөн хоёр жилд тохижилт, тоног төхөөрөмж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарсан. Ховор металлын салбарт технологи, мэдээллийн солилцоо бий болгосноор компаниуд бизнесийн зарчмаар ажиллах нөхцөл бүрдэж, улс орны эдийн засагт хүч нэмэх болно” хэмээлээ.

БНСУ-ын АҮХЭБЯ-ны газрын дарга Жон Гын Ён, “Дэлхий дахинд ховор металлын ханган нийлүүлэлт тогтворгүй энэ үед улс орнууд дундын нөөц сан байгуулах, дотооддоо үйлдвэрлэх арга хэмжээ авч байна. БНСУ ханган нийлүүлэлтийг тогтвортой болгох төслийг Монгол, Узбекистан, Вьетнам, Индонес, Казахстанд хэрэгжүүлэхээр төлөвлөж, анхны төвөө Монголд нээлээ. Монгол орон БНХАУ-ын зах зээлтэй ойр, орос, хятадын хооронд төмөр замтай тул ховор металлын технологийг баяжуулах нь олон талын ач холбогдолтой”-г тэмдэглэсэн юм.

Монголын Үндэсний геологийн алба ямар үүрэг хүлээх талаар тус албаны дарга Н.Мөнхбилиг тайлбарлахдаа, “Ховор металлын судалгааны төв нь геологийн суурь судалгаа, шинжлэх ухааны үйлдвэрлэлийг хослуулан нэг цэгт төвлөрүүлсэн институцын давуу талтай юм. Чухал ашигт малтмалын судалгаа, технологийг нутагшуулах, хамтарсан бизнесийг бэхжүүлэх орчин бүрдүүлснээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн бий болгоно. Манай алба тус төвийн үйл ажиллагааг эрдэс баялгийн салбарын бодлого, үйл ажиллагаа, хөтөлбөртэй уялдуулахад анхаарна. Ингэснээр Монголын геологийн шинжлэх ухааны инновац, чухал ашигт малтмалын бүс нутгийн зангилаа төв болж хөгжих боломжтой” гэж ярив.

БНСУ-ын Геологи эрдэс баялаг хүрээлэнгийн захирал Квон И Гюүн, “Монгол орон эрдэс баялгийн арвин нөөцтэй тул олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээнд орох боломжтой. БНСУ нь энэ салбарт технологийн давуу талтай, аж үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгч болох боломжтой. Хоёр орны харилцан ашигтай, нэгнээ нөхсөн байдал нь Монголын аж үйлдвэрийн суурь баазыг бэхжүүлэх, хоёр орны уул уурхайн технологийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай хүрээлэн төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтдаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Монголын геологийн судалгааны хөгжилд түүхэн ач холбогдолтой шинэ хуудас нээснийг Геологийн судалгаа шинжилгээний төвийн захирал Б.Энхтөр онцлоод, “Орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлж, хоёр тал хамтран ажилласнаар байгалийн баялгийг зөв тодорхойлж, хариуцлагатай ажиллан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал”-ыг тодотгож байв.

Тус төвд ховор металлын лабораторийн судалгааг эрчимтэй хийхээс гадна аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа уялдуулж хөгжүүлснээр уул уурхайн олон компани бизнесээ босгох боломжтой ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top