x

Өнгөрсөн долоо хоногт 630 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний хагас жилийн байдлаар 76,267 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 630 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнээс хүний амьд явах эрхийн эсрэг 12, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 224, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 15, Өмчлөх эрхийн эсрэг 223, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 17, Хүрээлэн байгаа орчны эсрэг 16, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 112, бусад 11 хэрэг байна.

Зөрчлийн шинжтэй 121,093 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 119,951 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1142 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3257, Танхайрах 181, Хүний биед халдах 310, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 184, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 115,452, бусад 1709 зөрчил байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 63 иргэнд 18,900,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 163 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал

  • Зуслангийн газар үзэх гэж явж байсан иргэн соёлын биет өвийг олж, улмаар зохих газарт нь мэдэгдэлгүй худалдан борлуулахаар завдсан үйлдлийг шүүхэд шилжүүллээ.
  • Иргэн Б нь 2024 онд Баянзүрх дүүргийн Улиастайн хойд амны “Майхант” гэх газар зуслангийн газар үзэхээр явж байхдаа 1421 оны буюу XV зууны Мин улсын үед хамаарах хятад ханз бичээс бүхий түүх, соёлын дурсгалт зүйл, соёлын биет өв болох төмөр нумыг олсон байна.
  • Ингээд тухайн иргэн нь 2024 оны 12 дугаар сараас эхлэн цахим орчинд соёлын биет өв болох төмөр нумыг худалдан борлуулахаар зарыг байршуулж, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт худалдан борлуулахыг завджээ.
  • Энэ хэрэгт иргэн Б-ийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан хэргийг өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • Цахим орчинд энэ оны 06 дугаар сарын 22-ны шөнө “Эмэгтэйчүүд гудамж талбайд зодолдож байна” гэх бичлэг нийтлэгдсэн.
  • Баянголд дүүргийн нутаг дэвсгэрт гарсан бусдын биед халдаж, зодсон үйлдэлд тус дүүргийн цагдаагийн газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн Г ийн хүний биед халдаж, зодсон үйлдэлд өнгөрсөн 7 хоногт Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
  • Он гарснаас хойш цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдсан бусдын биед хохирол учруулахгүйгээр зодсон халдсан 9397 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж шийдвэрлээд байна.
  • Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 36 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 1 цаг 13 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 1 цаг 39 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 1 цаг 50 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 1 цаг 56 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 2 цаг 1 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 2 цаг 7 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 2 цаг 11 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 5 цаг 42 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 5 цаг 46 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 5 цаг 47 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 5 цаг 52 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 5 цаг 55 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 5 цаг 58 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 7 цаг 9 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 8 цаг 3 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй 21 цаг 47 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 22 цаг 59 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон 23 цаг 23 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Өчигдөр 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Хэлгүй бол төргүй Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top