x

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!

Сүүлийн үед Монгол Улсын зарим иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрт хулгай хийх, биеэ үнэлэх зэрэг гэмт хэрэгт холбогдож, саатуулагдах, шалгагдах, ял шийтгэл эдлэх тохиолдол нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, таагүй үр дагавар дагуулдаг.

Хулгай, дээрэм хийх, бусдын эд хөрөнгөд халдах, биеэ үнэлэх, биеэ үнэлэх үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг үйлдэл нь БНХАУ-ын Эрүүгийн хуулиар хорих ял авах, албадан нутаг буцаах, хилээр нэвтрэх эрх нь хязгаарлагдах зэрэг ял шийтгүүлэх ноцтой үр дагавартай байдаг.

Иймд богино хугацаанд хялбар аргаар ашиг олохыг амлаж байгаа хувь хүн, сүлжээ, зохион байгуулалттай бүлэглэлтэй холбогдохоос зайлсхийж, аливаа этгээдээс тавьсан “ажилд оруулж өгнө”, “богино хугацаанд их орлого олох боломж байна” гэх мэт саналд хууртахгүй байхыг зөвлөж байна. Хэн нэг нь Танд “хариуцлага хүлээхгүй” гэж ухуулсан ч хууль зөрчсөн тохиолдолд эрх зүйн хариуцлагаас зайлсхийх боломжгүй болохыг сануулж байна.

Иймээс Монгол Улсын иргэн Та БНХАУ-д зорчихдоо хууль бус үйл ажиллагаа, хөнгөн хуурамч амлалт, ятгалгаас болгоомжлон өөрийн аюулгүй байдал болон эх орныхоо нэр хүндийг эрхэмлэн, хариуцлагатай, хууль дээдэлсэн иргэний байр суурьтай байхыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 53 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top