x

МУИС үйл ажиллагаандаа ISO 21001 ба ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлэв

МУИС үйл ажиллагаандаа Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 21001:2018, Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандартууд нэвтрүүлснээ баталгаажуулж гэрчилгээгээ гардлаа.

МУИС суралцагч болон бусад сонирхогч, оролцогч талуудын хэрэгцээ, шаардлагад нийцсэн боловсролын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх, үндэсний хэмжээнд баталгаажсан байр сууриа бэхжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх зорилготой юм.

МУИС-ийн мэдээлснээр, энэхүү үйл ажиллагаандаа стандарт нэвтрүүлэх ажлыг 2024 оны 11 дүгээр сараас эхлүүлсэн байна. Энэ оны 11, 12 дугаар сард “Монсертф” тохирлын үнэлгээний байгууллагаар хөндлөнгийн баталгаажуулалтын II шатны аудит хийж,  шаардлагад нийцсэн дүгнэлт гаргажээ.

Стандарт нэвтрүүлснээр МУИС менежментийн тогтолцоондоо чанарыг эрхэмлэх, үйл ажиллагаа, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сонирхогч болон оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, учирч болох эрсдэлийг үнэлэн оновчтой удирдах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах боломж бүрдэж байгаа ажээ. 

Тус сургууль нэгдсэн менежментийн тогтолцоог МУИС-ийн захиргаа, Шинжлэх ухааны сургууль, Бизнесийн сургууль, Мэдээллийн технологи, электроникийн сургууль, Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хууль зүйн сургууль, Инженер, технологийн сургуульд нэвтрүүлээд байна.  Цаашид бусад сургууль, нэгжүүддээ нэвтрүүлэхээр зорин ажиллаж байгаа юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 50 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 53 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top