x

Эрх мэдлээ урвуулан ашигласан хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэв

Прокурорын байгууллага 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 50,074 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 972 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 746 хэрэг шинээр нээж, 325 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 121, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 72, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11, Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 9, Авлигын гэмт хэрэг 7, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 6, Эдийн засгийн гэмт хэрэг 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 2, Соёлын өвийн эсрэг, Хүний хувийн, улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг тус бүр 1 байна.  

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Б.Д нь бусадтай үгсэн тохиролцож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгийг худалдан авсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрийн хамаарал бүхий хүмүүст шилжүүлэх байдлаар өөртөө авсан, худалдан авах гэрээг хуурамчаар үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Б нь орон нутагт хийгдэх ажлын төлөвлөгөөнд батлагдаагүй ажлыг хийх гүйцэтгэгчийг сонгохдоо тендер зарлалгүйгээр, нэр бүхий компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан тус компанийн дансаар дамжуулан туслан гүйцэтгэгч компанид 178 сая төгрөгийн санхүүжилт олгуулж, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Б.Э нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нэр бүхий иргэнийг ажил үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй болохыг мэдсээр байж цагийн бүртгэл гаргуулан цалин олгож бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон, Д.Б нь нийтийн албан тушаалтнаар томилогдсоноосоо хойш албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хүргэн, хууль бусаар нөлөөлж, цагийн бүртгэлийг хуурамчаар гаргуулж, цалин авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Д.Б нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон 500м.кв газрыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчигээг гаргаж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

-Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Д.О нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын эзэмшигч нараас улсын дугаарыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргаагүй байхад зөвшөөрөлгүйгээр хасалт хийж, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл,албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Л.Ш нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II  жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

- Г.Т нь бусадтай бүлэглэн гадаад улсаас шуудан илгээмж ашиглан НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан “шавар” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг удалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсад нэвтрүүлж, олж авсан дээрх хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.1, 3.3 дугаар /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

- Жонш баяжуулах, ашигт малтмал ашиглалт зэргээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь жоншны баяжмалын агуулгыг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан фторт устөрөгчийн хүчил 510 мл хэмжээтэй химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

- Нэр бүхий компани нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллаж, үйл ажиллагаа явуулж байхдаа нүүрсний дээж үзэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 дугаар хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан 500 мл хэмжээтэй цууны хүчил буюу химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд,

-Нэр бүхий компани нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын гуравдугаар хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-д багтсан натрийн гидроксид бодисыг хаягдал өөх тосыг задлах зорилгоор хууль бусаар ашигласан хэрэгт  Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Ш.М нь согтуугаар тоглоомын талбайд тоглож байсан биеэ хамгаалж чадахгүй бага насны 2 хүүхдийг шалтгаангүйгээр хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүний алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 35 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 57 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 35 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top