x

"Улаанбаатар трамвай" төслийн IV шатны сонгон шалгаруулалт ирэх долоо хоногт эхэлнэ

Төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх хүрээнд зохион байгуулсан уулзалтаар “Улаанбаатар трамвай” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын бүтцийг танилцуулж, хэрхэн төлөвлөснөө дэлгэрэнгүй мэдээлэв. 

“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой.  

Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой бөгөөд нийт 37 минутын зорчих хугацаатайгаар үйлчлэхээр төлөвлөгджээ. Зорчигчийн хүлээлтийг багасгахын тулд 5 минут тутамд эргэснээр нийтийн тээврийн ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой гэдгийг төслийн захирал Б.Ану-Үжин онцлон тэмдэглэлээ.

Төсөл нь хотын орчны чанарыг дээшлүүлэх төлөвлөлтийн шийдлүүдийг багтаасан. Тухайлбал трамвайн зогсоолуудыг олон улсын стандартад нийцүүлэн 700 метрийн тутамд барьж, депог 10 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Мөн Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан нь дуу чимээ бууруулж, ногоон зурвасыг нэмэгдүүлэх замаар хотын өнгө төрхөд эерэг өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байна.

"Улаанбаатар трамвай" төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн санал авч бүрэн шинжилгээний ажлыг дуусгасан бөгөөд сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. 

Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл нэвтэрснээр 13,000-25,000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 8 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 8 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 8 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 8 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 8 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 8 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 9 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 14 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 14 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 14 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 14 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 14 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 14 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 15 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 15 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 15 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 15 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 15 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top