x

“Бөртэ чоно-2025” шагналтнууд маргааш тодорно

Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

Энэ удаагийн “Бөртэ чоно”-д эрэгтэй 11, эмэгтэй 12 тамирчин амжилтаараа нэр дэвшсэн. Мөн “Шилдэг баг” номинацад дөрвөн багийг зохион байгуулах хорооноос дэвшүүлсэн бөгөөд нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан.

2025 оны шилдэг эрэгтэй тамирчинд нэр дэвшигчид  

  • Б.Ачбадрах /гүйлтийн цана/-“Милан-Кортина 2026” олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын хүрэл медальт
  • А.Ариунбат /уулын цана/-“Милан-Кортина 2026” Олимпын эрхийн болзол биелүүлсэн
  • А.Баттулга /бокс/-ДАШТ-ий мөнгөн медальт
  • Г.Ганбаяр /хөлбөмбөг/-Словакийн Дээд лигийн 2024-2025 оны улирал VIII байр (20 тоглолтод оролцож 3 гоол, 3 гоолын дамжуулалт)
  • Б.Ганзориг /уламжлалт харваа/-ДАШТ-ий алтан медальт
  • К.Ёолк /жүдо/-ДАШТ-ий хүрэл медальт
  • П.Мөрөн /мото/-“Дакар 2025” уралдаанд амжилттай оролцож замаа дуусгасан
  • Л.Сумьяа /самбо/-ДАШТ-ий алтан медальт
  • Т.Тулга /чөлөөт бөх/-ДАШТ-ий мөнгөн медальт
  • Т.Хангал /волейбол/-Тайландын лигийн аварга, шилдэг довтлогч, Азийн “Аваргуудын лиг”-ийн тэмцээний шилдэг наймд шалгарсан
  • Д.Энхтүвшин /спортын гимнастик/-Дэлхийн цомын тэмцээний харайлтын төрөлд VIII байр

2025 оны шилдэг эмэгтэй тамирчинд нэр дэвшигчид

  • Т.Алтжин /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт
  • Л.Алтанцэцэг /бокс/-ДАШТ-ий хүрэл медальт
  • Б.Ариунтунгалаг /гүйлтийн цана/-“Милан-Кортина 2026” олимпын эрх авсан, дугуйт цанын Азийн цомын мөнгө, хүрэл медальт
  • Б.Ганхайч /жүдо/-ДАШТ-ий хүрэл медальт
  • Г.Ган-Орхон /бильярд/-ААШТ-ий алтан медальт (хэйбол)
  • Г.Монголжин /жюү жицү/-NoGi төрлийн ДАШТ-ий мөнгө, Бүсний ангилалтай ДАШТ-ий хар/бор бүсний ангилалд хүрэл, Зүүн Азийн АШТ-ий алтан медальт
  • Б.Мөнгөнтуул /шатар/-Дэлхийн гранпри тэмцээний III байр
  • Б.Мөнгөнзул /шатар/-Азийн АШТ-ий мөнгөн медальт, Бүх ард түмний их наадам, УАШТ-ий алтан медальт
  • Б.Нарантуяа /бильярд/-Азийн АШТ-ий алтан медальт (снукер)
  • П.Орхон /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт
  • Г.Хишигсайхан /хөнгөн атлетик/-ДАШТ-ий марафон гүйлтийн төрөлд 25-р байр, Азийн АШТ-ий хүрэл медальт
  • Ц.Энхжин /чөлөөт бөх/-ДАШТ-ий хүрэл медальт

2025 оны шилдэг багт нэр дэвшигчид

  • Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг-ДАШТ-ий мөнгөн медальт
  • “СП Палконс” /хөлбөмбөг -Дээд лигийн аварга, Азийн “Чэлленж лиг”-ийн тэмцээнд шалгаран өрсөлдсөн.  
  • “Хасын Хүлэгүүд” /сагсан бөмбөг/-Дээд лигийн аварга, Азийн “Аваргуудын лиг”-ийн Зүүн бүсийн аварга, Азийн “Аваргуудын лиг”-ийн хүрэл медальт
  • Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг-Азийн АШТ-ий “В” дивизион 4-р байрт шалгарсан
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top