x

Сүүлийн зургаан жилд авлигаас үүссэн 3.4 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлүүлэлттэй холбоотой мэдээллийг АТГ-аас танилцууллаа. 2019–2024 оны хооронд нийт 3.4 их наяд төгрөгийн хохирлыг дотоод, гадаад эх үүсвэрээс нөхөн төлүүлсэн байна. Үүнээс дотоодод 2.6 их наяд төгрөг, гадаадаас 13.9 сая ам.доллар буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг шүүхийн шийдвэрээр улсын орлого болгожээ. Жишээ нь, Виржиний арлын иргэнтэй холбоотой 1.6 сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын мэдэлд авчээ.

АТГ-ын мэдээлснээр нөхөн төлүүлсэн хөрөнгө төрийн дансанд төвлөрдөг бөгөөд түүнийг цаашид хэрхэн зарцуулах нь холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал юм. Авлигын улмаас алдагдсан хөрөнгө улсын хөгжилд ямар боломж алдагдуулж байгааг тооцоход өнөөгийн боловсролын салбар тод жишээ болж байна. Улсын хэмжээнд 108 сургууль, 95 цэцэрлэгийн барилга дутуу, Улаанбаатарт нийт 28 сургууль, 80 цэцэрлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байна.

Нэг ЕБС-ийн (960 суудалтай) барилга 26.3 тэрбум төгрөгийн өртөгтэй гэвэл 3.4 их наяд төгрөгөөр нийт 129 сургууль, харин 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 13.8 тэрбумын өртөгтэй гэвэл 246 цэцэрлэг барих боломжтой байжээ. Түрээсийн байр, давчуу орчин, гурван ээлжийн сургалтын нөхцөл боловсролын чанарт шууд нөлөөлж буй бөгөөд хүртээмжийн гол асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Олон улсын судалгаагаар авлигын улмаас алдагдсан боломжийг зөвхөн мөнгөн дүнгээр хэмжих боломжгүй гэж үздэг. Учир нь авлига иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулж, хүний эрхийг зөрчиж, улс орны институцийн тогтолцоонд ноцтой хор хохирол учруулдаг.

Судлаачдын хэлснээр, авлигыг үр дүнтэй бууруулахын тулд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, төрийн байгууллага болон ТӨК-ийн худалдан авалт, ханган нийлүүлэлт, албан тушаалын томилгооны ил тод байдлыг сайжруулах шаардлагатай байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top