x

Улаанбаатарт тусгай замын автобусны системийг нэвтрүүлнэ

Азийн Хөгжлийн банк Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхээр тусгай замын автобусны систем байгуулах 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтыг баталлаа.

Төслийн хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөр (IF-CAP)-өөс мөн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох юм.

“Улаанбаатар хотод анх удаа шинээр нэвтэрч буй тусгай замын автобус систем нь зорчигчдод нийтийн тээврийн үйлчилгээг чанартай хүргэх боломжтойг АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд, “Энэ нь иргэдийг хувийн авто машинаас илүү нийтийн тээвэр хэрэглэхэд түлхэц болно. Ингэснээр түгжрэл, агаарын бохирдлыг багасгах, эдийн засгийг дэмжихэд тусална” хэмээн тодотголоо. 

Нийслэлийн хүн амын өсөлтийг даган бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, замын түгжрэл ноцтой хэмжээнд хүрч, эдийн засгийн бүтээмж, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байна. Замын түгжрэлийн улмаас оргил ачааллын үед тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөний хурд цагт 10 км/ц-аас багасаж, дизель хөдөлгүүр бүхий автобуснаас ялгарах бохирдол нэмэгддэг.

Иймд төслийн хүрээнд тусгай замын автобус системийн зураг төсөл боловсруулж, барих нь хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг бага үйлчилгээ болох юм. Тусгай замын автобус нь замын голд байрлах тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудал, уулзвар дээр автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам, явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барих ажээ.

Энэ санаачилга нь АХБ-ны 2025-2028 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд болон хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар багасгах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хүрээнд гаргасан үндэсний тодорхой хувь нэмрийг ахиулахад дэмжлэг үзүүлнэ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хүртээмжтэй, тогтвортой, эрсдэлийг даван туулах чадвартай өсөлтийг дэмжин, олон талт хөгжлийг тэргүүлдэг АХБ нь нарийн төвөгтэй сорилтыг шийдэхийн төлөө гишүүн орон, түншүүдтэйгээ хамтран ажиллахдаа иргэдийн амьдралыг сайжруулж, чанартай дэд бүтэц бий болгож, эх дэлхийгээ хамгаалах санхүүгийн шинэлэг арга хэрэгсэл, стратегийн түншлэлийг ашигладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны 69 гишүүн орны 50 нь тухайн бүс нутагт оршдог ажээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top