x

Монгол Улс дэлхийн цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ нэмэгдүүлнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын үеэр хийсэн хэвлэлийн хуралд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож мэдээлэл өгөв.

Тэрбээр ирэх онд Улаанбаатар хотноо болох Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл, хүлээж буй үр дүн, тус хурлын олон улсын ач холбогдлын талаар танилцуулж, Монгол Улс дэлхий нийтийн цөлжилттэй тэмцэх хамтын үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн гэдгийг илэрхийллээ.

Хэвлэлийн хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха оролцож, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон улсын байгаль орчны бодлого дараах гол чиглэлд төвлөрч байгааг тэмдэглэжээ. Үүнд, экосистемийг сэргээх, тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын эрсдэлийг багасгах санхүүжилтийн шинэ механизм, усны хүртээмж ба уур амьсгалын тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэх хандлагыг тодотгосон байна. Эдгээр чиг хандлага нь цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг багасгах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтын салшгүй хэсэг болж буйг онцолсныг БОУАӨЯ мэдээлсэн байна.

Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлууд, ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах чухал зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 35 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 40 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 44 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 51 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 58 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 2 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 5 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 22 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 36 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 40 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 43 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 2 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 9 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 11 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 17 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 24 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top