x

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг өргөжүүлэхээр ОУХБ-тай хамтран ажиллана

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г өнөөдөр хүлээн авч уулзлаа.

ГБХНХЯ-ны мэдээлснээр, уулзалтаар сайд, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагын уялдаа холбоог хангах, урт, богино хугацааны төсөл, хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хамрах хүрээг өргөтгөн бусад салбарт хэрэгжүүлэх, ХАБЭА-н хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Солонгос /KOSHA/, Германы туршлагаас судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгал төлөхийн үр өгөөжийг сурталчлан таниулах, ойлголт өгөх, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ уламжиллаа. 

Ноён Чанхи Ли, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг өсгөх, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэв. 

Мөн хууль эрх зүйн шинэчлэл, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенц болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай суурь конвенц болох 187-д Монгол Улс нэгдэн орох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүн, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ бүтээмжийг давхар өсгөх зэрэг асуудлаар санал солилцов.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг эхлүүлж ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахаар ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top