x

Өнгөрсөн онд 1.3 сая хүн ХДХВ-ээр халдварласан гэж ДЭМБ мэдээлэв

Өнгөрсөн онд 1.3 сая хүн хүний дархлал хомсдолын вирусний /ХДХВ/ халдвар авсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ даваа гарагт анхааруулаад, гадаадын тусламжийг танасан нь эмчилгээ, шинжилгээ, олон нийтийг хамарсан хөтөлбөрүүдийг тасалдуулж, дэлхийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажил гэнэт зогсонги байдалд орсныг онцлон дурджээ. 

Дархлалын олдмол хомсдолтой /ДОХ/ тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ДЭМБ-аас мэдээлснээр, дэлхий даяар ДОХ-ын эсрэг хариу арга хэмжээ “эгзэгтэй цэг”-т хүрч, халдварын шинэ тохиолдлууд дэлхийн хамгийн эмзэг бүлгийн иргэдийн дунд олноор бүртгэгдэж байгааг сэрэмжлүүлсэн байна. 

“Олон улсын санхүүжилт буурах, урьдчилан сэргийлэх ажил зогсох зэрэг томоохон бэрхшээлүүдтэй бид тулгарч байна” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдлээ. Үүний зэрэгцээ томоохон боломжууд ч нээгдэж байгааг тэрбээр дурдаад, шинэ арга хэрэгслүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт байх ёстой хэмээн хэлжээ. НҮБ-ын эрүүл мэндийн байгууллага мөн гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах, хууль эрх зүйн саад бэрхшээлтэй тулгарах зэрэг нь эрсдэлтэй хүмүүсийг эрүүл мэндийн үйлчилгээ авахад саад болсоор байгааг анхааруулсан байна.

Дэлхий даяар 2024 оны байдлаар ХДХВ-ний халдвартай 40.8 сая хүн амьдарч байгаа бөгөөд 630 мянган хүн ХДХВ-тэй холбоотой шалтгаанаар нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, тухайн онд олон улсын санхүүжилт гэнэт буурсан нь ноцтой үр дагаврыг авчирсан байна. Тухайлбал, хэд хэдэн оронд урьдчилан сэргийлэх ажил, шинжилгээ, эмчилгээний үйлчилгээний цар хүрээ хумигдаж, зарим тохиолдолд түр зогсооход хүрчээ.

Санхүүжилтийн хямрал тулгарсан хэдий ч 2025 онд ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх шинэ арга болгон баталсан, жилд хоёр удаа тарилга хийдэг өндөр үр дүнтэй Ленакапавир эмийг нэвтрүүлснээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсныг онцолсон байна. Тус агентлаг 10 дугаар сарын 6-нд уг эмэнд урьдчилсан байдлаар зөвшөөрөл олгосон нь Өмнөд Африк, Зимбабве, Замби улсад хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ.

“Бид ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд инновацын шинэ эрин үед шилжиж байна” гэж ДЭМБ-ын ХДХВ, сүрьеэ, гепатит, БЗХӨ хариуцсан хэлтсийн дарга, доктор Тереза ​​Касаева хэллээ. Гэхдээ яаралтай арга хэмжээ авч, хөрөнгө оруулалт хийхгүй бол олон сая хүн эдгээр ахиц дэвшлийн үр шимийг хүртэж чадахгүй гэдгийг тэрбээр дурдав.

ДЭМБ-ын зүгээс ХДХВ-ний тусламж үйлчилгээг анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэгтгэх, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өвчтөнүүдийн эрхийг хамгаалахыг засгийн газруудад уриалжээ. Улмаар саад бэрхшээлийг даван туулж, ДОХ-ын хариу арга хэмжээг өөрчлөх нь чухал байгааг мэдэгдээд, үүнд дэлхий дахины эв нэгдэл хийгээд дараагийн сая сая халдварын тохиолдлоос урьдчилан сэргийлэх инновацыг даруй нэвтрүүлэх шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ.

Эх сурвалж: Anadolu

 

 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top