x

2026 оны AI-ийн чиг хандлагыг Forbes онцлов

2026 оныг тодорхойлох хиймэл оюуны салбар дахь 8 чиг хандлагын жагсаалтыг Forbes сэтгүүлд нийтэлжээ. Уг жагсаалтыг технологийн ирээдүй, цахим шилжилтийн шинжээч Бернард Марр бэлтгэсэн байна.

Өдөр тутмын амьдрал дахь агентууд 

2026 оноос агентын хиймэл оюуны /AI/ системүүд буюу хүсэлтэд хариу өгөөд зогсохгүй өөрсдөө үйлдлүүдийг гүйцэтгэдэг автомат туслахууд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд төдийгүй ажлын орчинд идэвхтэй нэвтэрч эхэлнэ. Ийм төрлийн системүүд нь хүнс захиалах, аялал зохион байгуулах, ухаалаг гэрийн төхөөрөмжүүдтэй харилцах зэрэг ердийн ажлуудыг гүйцэтгэдэг болж, өдөр тутмын олон ажлыг хөнгөвчилнө. Харин оффисын орчинд агентын хиймэл оюун нь туслахын үүрэг гүйцэтгэж байсан бол гэрээт гүйцэтгэгчид, захиалагчидтай болон холбогдох системүүдтэй харилцах зэрэг нарийн төвөгтэй төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэдэг болно. 

Синтетик контентын хямрал 

2026 он гэхэд цахимаар түгээж буй контентуудын 90 хүртэлх хувийг нь хиймэл оюунаар бүтээх магадлалтай. Хэдийгээр зальхай муу санаа өвөрлөн зориуд бүтээгээгүй байж болох ч ийм төрлийн асар их хэмжээний мэдээлэл нь бодит хэрэглэгчдийн дуу хоолой, үйл ажиллагааг боомилох эрсдэлтэй.

Синтетик контент нь богино хугацаанд дүн шинжилгээ хийхэд тустай  хэдий ч хүний бодит туршлагыг орлох үед контентын өвөрмөц шинж ба чанар нь алдагдана. Ийм нөхцөлд бодит түүх, туршлага хуваалцдаг контент бүтээгчид 2026 онд “AI slop” буюу чанаргүй хиймэл контентуудаас ялгарахын тулд шинэ гарц, арга замыг хайхаас аргагүйд хүрнэ.

Ажлын байрны ирээдүй 

2026 он гэхэд ажлын байранд үзүүлэх автоматжуулалтын урт хугацааны нөлөө илүү тодорхой болж эхэлнэ. Жишээлбэл, шинэ мэргэжлүүд бий болж, зарим хуучин мэргэжлүүд бүрмөсөн алга болно. Өдөр тутмын болон захиргааны шинжтэй ажлуудыг АI системүүд болон AI агентууд гүйцэтгэх болсноор хүний оролцоо багасна. Хөдөлмөрийн зах зээл дээр промпт инженерүүд, интеграцын AI мэргэжилтнүүд, ёс зүйн AI экспертүүд гэх мэт  шинэ төрлийн ажлын байрууд олширно. Үүний зэрэгцээ компаниуд зардлаа бууруулах, ашиг орлого унах эрсдэлээс зайлсхийхийн тулд ажилтнуудаа үргэлжлүүлэн цомхотгоно. Хиймэл оюуны нөлөө хоёр талтай байх ба нэг талаар шинэ боломжууд бий болгох хэдий ч нөгөө талаас хүмүүсийг ажлаас нь халах шинэ давлагааг авчирна.

Бодит орчин дахь хиймэл оюун

Хиймэл оюун нь автомат тээврийн хэрэгслүүд, агуулах, барилга, анагаахын салбарт ажиллах хуманоид /хүн дүрст/ роботууд, мөн эд зүйлсийн интернэт ба өгөгдлийн төхөөрөмжүүдийн өргөжсөн сүлжээ зэрэгт хиймэл оюун улам хүчтэй нэвтэрнэ. Хяналт зохицуулалт болон аюулгүй ажиллагааны стандартууд бий болохын хэрээр хиймэл оюун нь утасны аппликейшн гэх мэт зүйлээс хальж, гэр орон, үйлдвэрлэлийн орчин, ажлын байр зэрэг бодит орчны салшгүй “мэдрэгч” хэсэг болж хувирна.

Геополитик ба олон улсын худалдаа: Хиймэл оюуны нөлөөгөөр гарах өөрчлөлт 

Олон улс орны засгийн газрууд эдийн засгийн нөлөөллөөс эхлээд цэргийн боломжууд хүртэлх хиймэл оюуны стратегийн ач холбогдлыг ойлгож эхэлж байна. 2026 онд зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээнд манипуляц нэмэгдэх бөгөөд улс орнууд тоног төхөөрөмж, мэдээлэл экспортлохыг хязгаарлах арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэх төлөвтэй байна.

Мөн технологийн хөгжил сайтай улс орнуудын хувьд, хиймэл оюун нь улс орнуудын хоорондох хүчний тэнцвэрийг ихээхэн өөрчилж болзошгүй гэдгийг ухамсарлаж, хиймэл оюуны технологийн тархалтыг хянахыг оролдоно.

Үл анзаарагдах хиймэл оюун 

Хиймэл оюун хөгжихийн хэрээр түүний үүрэг нь цахилгаанжуулалт эсвэл харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалыг санагдуулахаар байна. Шинэ технологи нь маргааны сэдэв бус харин нийгэмд хэвшсэн “жишиг” болно. Сүүлийн арван жилд төрсөн хүүхдүүд машин, чатбот, хиймэл оюуны системүүдтэй харьцахыг амьдрал дахь хэвийн зүйл гэж хүлээж авна. 

Эцсийн дүндээ хиймэл оюун нь ер бусын зүйл байхаа больж хэрэглэгчдийн эргэн тойронд байгаа бусад зүйлсийн адил энгийн, өдөр тутмын зүйл болж хувирна.

Анагаах ухаанд өдөр бүр ашиглагдах хиймэл оюун 

Хиймэл оюун клиникийн практикт идэвхтэй нэвтэрчээ. Жишээлбэл, хиймэл оюуны системүүдийг өвчнийг оношлох, өвчтөнүүдийн эрүүл мэндийн байдлыг хянахад ашиглаж байна. 2025-2026 онд ухаалаг чагнуур практикт нэвтэрсэн бөгөөд энэхүү хиймэл оюун ухаант төхөөрөмж нь зүрхний хэмнэлийг хэдхэн секундын дотор тодорхойлдог. Ингэснээр хиймэл оюун нь туршилтаас өдөр тутмын практикт ашиглагдаж, эмнэлгийн стандарт үйл ажиллагааны нэг хэсэг болно. 

Эрчим хүчинд хэмнэлттэй хиймэл оюун 

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны загваруудыг сургах, ажиллуулахад шаардагдах эрчим хүчний зардал тасралтгүй өсөж байна. Жишээлбэл, АНУ-ын Эрчим хүчний яамны таамаглаж байгаагаар, 2028 он гэхэд хиймэл оюуны дата төвүүд нь тус улсын эрчим хүчний нийт хэрэглээний 12 хувийг эзлэх төлөвтэй байна.

2026 онд хиймэл оюуны хөгжлийн гол асуудал нь эрчим хүчний хэмнэлт байх болно. Эрдэмтэд, инженерүүд хөргөх системийг оновчтой болгох, ачааллыг зохицуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр хайх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээс гадна улам хүчирхэг болох хиймэл оюуны системүүдийг эрчим хүчээр хангахын тулд цөмийн жижиг цахилгаан станцыг ашиглахаар төлөвлөж эхэлнэ. 

"Хиймэл оюун хурдацтай хөгжиж байгаа тул 2026 он бол эдгээр шинээр гарч ирж буй технологиуд бидний өдөр тутмын амьдралын мөн чанарыг өөрчилж эхэлсэн жил болно. Аж үйлдвэрийн салбар дахь өөрчлөлтөөс эхлээд ёс зүйн шинэ асуудлууд гарч ирэх хүртэл дээрх өөрчлөлтүүд нь боломж, сорилтуудыг хоёуланг нь бий болгоно. Компаниуд, ажилчид болон хувь хүмүүсийн хувьд эдгээр хиймэл оюуны чиг хандлагын өмнө гарах ирэх арван жилд оршин тогтнох, амжилтад хүрэхэд чухал ач холбогдолтой" гэж Марр дүгнэжээ.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Өчигдөр 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Өчигдөр 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Өчигдөр 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Өчигдөр 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Өчигдөр 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Өчигдөр 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Өчигдөр 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ Уржигдар 19 цаг 37 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна Уржигдар 19 цаг 37 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Уржигдар 19 цаг 26 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Уржигдар 18 цаг 57 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ Уржигдар 15 цаг 38 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Уржигдар 15 цаг 36 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ Уржигдар 15 цаг 35 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 15 цаг 26 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна Уржигдар 15 цаг 24 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Уржигдар 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 14 цаг 43 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ...
Top