x

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд иргэдээс 77 мянга гаруй санал ирүүлжээ

НИТХ-ын Засаглал, эрх зүйн хорооны хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа хэлэлцэх асуудлыг танилцуулж, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг танилцууллаа.

Ирэх оны төсвийн төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх төслүүд, гэр хорооллыг орон сууцжуулж агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн холбоос замуудыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн цогц төслүүдийг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, өнгөрсөн онд эхлүүлсэн төслийг үргэлжлүүлэхэд чиглэсэн талаар дурдсан билээ. Тэгвэл ирэх оны төсвийн саналыг олон нийтээс хэрхэн авсан, иргэд олон нийтээс ирсэн саналын хэдэн хувийг тусгасан талаар НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Л.Хосбаяр тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд, танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна гэж заасны дагуу Ulaanbaatar.mn, e-Mongolia аппликейшн болон 9 дүүргийн 204 хорооноос 77.246 цахим саналыг иргэдээс хүлээн авсан.

Мөн Хүүхдийн ордны их танхимд 9 дүүргийн 350 гаруй иргэдийг хамруулсан 564 саналыг цаасан хэлбэрээр авсан талаар хэллээ. Мөн л төлөөлөгчдийн зүгээс хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд анхаарах нь зүйтэй боловч бусад нийгмийн салбар асуудлуудыг орхигдуулж болохгүй гэдгийг онцоллоо.

Улмаар НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлгээр хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 37 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 41 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 45 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 52 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 55 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 59 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 3 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 7 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 23 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 37 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 41 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 45 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 58 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 3 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 6 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 10 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 13 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 18 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 26 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top