Монголын үндэсний олимпын хорооноос спортын салбарын оны шилдгүүдийг шалгаруулах “Бөртэ чоно-2025” тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг 12 дугаар сарын 10-нд зохион байгуулагдана.
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн билээ. Энэхүү наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг багийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүнчлэлтэй спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
Өнгөрсөн жил “Шилдгийн шилдэг тамирчин”-аар олимпын мөнгөн медаль, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү тодорч байсан юм.



