Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн хүүхдийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлэх хагалгааны тасгуудад Монголын морин спорт уяачдын холбоо тоног төхөөрөмж хандивлалаа.

Энэхүү хандивт дуслын шахуурга, отсос, утлагын аппарат, сувилагчийн тэргэнцэр, яаралтай тусламжийн иж бүрэн цүнх, хүүхдийн хяналтын монитор болон Rad-G pulse oximeter зэрэг тоног төхөөрөмж багтсан юм. ЭХЭМҮТ-ийн зүгээс хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй ММСУХ болон уяачдын төлөөлөлд гүн талархал илэрхийлж байна



