x

Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Монгол руу тээвэрлэхэд бэлэн болжээ

Монгол Газрын тос боловсруулах үйлдвэр (ГТБҮ)-ийн технологийн тоног төхөөрөмжүүдийн дийлэнхийг нь БНЭУ-ын хориод компанид үйлдвэрлэж байгаа бөгөөд заримыг нь ачуулахад бэлэн болжээ. 

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, үйлдвэрийн талбай руу ачих гэж байгаатай тул “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, албадын дарга, инженерүүдийн хамт нэрлэгийн цамхагууд, олон тооны даралтат сав, цахилгаан станцын бойлер, ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн үйлдвэрлэх явцыг шалгах, сорил тест, тээвэрлэх бэлтгэл хангахаар Энэтхэгийн Хайдерабад, Ченнай, Мумбай, Пуне хотод ажиллаж байгааг ГТБҮ мэдээлэв.  

“Megha Engineering and Infrastructures Limited” компанийн Хайдерабад хот дахь 4 үйлдвэрт ГТБҮ-ийн EPC 02 багц ажилд хамаарах даралтат 28 савыг үйлдвэрлэж ачихад бэлэн болгожээ. Мөн үйлдвэрийн үндсэн технологийн байгууламж болох 58,4 метр өндөр, 245 тн жинтэй, 3,2 м диметртэй атмосферийн нэрлэгийн цамхаг, 49,7 метр өндөр, 230 тн жинтэй, 4,8 м диаметртэй вакуум нэрлэгийн цамхагийг Ченнай хот дахь The KCP Limited компани үйлдвэрлэж байна.

Тус цамхагуудын хийцийн илчийн боловсруулалт, үл эвдэх сорил, азотын дүүргэлтээр пневматик – хийн болон үл нэвчүүлэх гидравлик тест, зайн хэмжээсийн тохиргоо гэх мэт 17 үе шат бүхий чанарын шалгалт, сорил тест хийж, цамхагийг 4 хэсэгт хуваан зэврэхээс хамгаалж, усан онгоцоор Ченнай-Тяньжин боомтоор тээвэрлэн Монголд авчрах ажээ.

Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Төслийн менежментийн зөвлөх Engineers India Limited, Ерөнхий гүйцэтгэгч Megha Engineering and Infrastructures Ltd, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компанитай хамтран техникийн хурал, уулзалт хийж, ажлаа ярилцан, график төлөвлөгөөг нарийвчлан, ачиж тээвэрлэх хугацааг шинэчлэн тохиролцсон байна. 

ГТБҮ-ийн талбайд дээрх байгууламжуудыг 2026 оны эхэнд Монгол дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсрах юм.

Засгийн газар ГТБҮ байгуулахыг зорьж, БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын хүрээнд  27км төмөр зам, 17,2 км   хүнд даацын авто зам барьж, улсын чанартай төв болон төмөр замтай холбожээ. Мөн 110 кВт-ын эрчим хүчний агаарын дамжуулах шугам барьж, үйлдвэрийн талбайг бэлтгэн, тэгшилжээ. Үйлдвэрийн түүхий эдийн нөөц тогтоох хайгуулыг бүс нутгийн хэмжээнд идэвхтэй хийж байгаа бөгөөд бүрэн тогтоосон нь 35 сая/тн ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top