x

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаан 59.5 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал бол Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх байв.

Хуулийн төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хэрэгжилтийн хүрээнд 65.2 мянган тонн тэжээл, 64.2 мянган тонн гурил импортолсон тухай мэдээлэл өгч, хууль зорилгодоо хүрсэн гэж үзэж байгааг онцолсон юм. Тиймээс энэ хуулийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ.

Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулж, хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргасныг олонх гишүүд дэмжсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дотоодын гурил, буудайн зах зээлийн төвлөрөл, өрсөлдөөний хязгаарлалт, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн эрх зэрэг асуудлыг хөндөн, бодлогын тогтвортой байдлын чухлыг санууллаа. Түүнчлэн гурилын үнэ нэмэгдэх нь инфляцад нөлөөлөх, эдийн засгийн өргөн цар хүрээтэй үр дагавар дагуулах эрсдэлтэйг онцлон дурдав.

Салбарын сайд Ж.Энхбаяр хэлэхдээ, улаанбуудай тариалалт нь газар тариалангийн салбарын суурь тулгуур, хүнсний хангамжийн тогтвортой байдалд онцгой ач холбогдолтой болохыг дурдсан. Мөн улаанбуудайн гурилын үйлдвэрээс гарах үнэ дунджаар 1500–2800 төгрөг байгааг тэмдэглэж, тээврийн зардал зэрэг нэмэлт өртгөөс үүдэн эцсийн хэрэглэгчийн гар дээр өндөр үнэтэй хүрч буйг тайлбарласан.

Хэлэлцүүлгийн үр дүнд хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхийг Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хураалтаар шийдэхээр тогтлоо.

Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн алба.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    ийм эргүү новшнуудыг эргүүлэн татах хэрэгтэй! дандаа ард түмний эсрэг ажиллана
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 20 цаг 55 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 21 цаг 2 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top