x

Ж.Энхбаяр: Гурил хямдхан байгаа, чанар ч сайжирсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдийн тавьсан асуулт асуултад ХХААХҮ-ийн сайд хариулт өгөв. 

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

-Гурилын үйлдвэрүүд цөөрч байгаа нь өрсөлдөөн их байна гэсэн үг. Үйлдвэрүүдийн тоо цөөрөх цаашид ч цөөрөх байх. Одоогийн байдлаар есөн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр үйл ажиллагаа зогсоосон . Таван үйлдвэр 20 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа бол 2,3-хан үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Улаанбуудайн тариалалтын хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Монголын үйлдвэрүүдийн чанар сайжирч байгаа. Үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдсан гэсэн үг. Гурилын чанар муудсан гэж хэн хэлснийг мэдэхгүй. Харин гурилын чанар сайжирч байгаа. Төрөл ч мөн нэмэгдсэн. Тариаланчид улаанбуудайн хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна. Ургац тогтмол нэмэгдэж байна. Гурилын чанар муудсан гэх асуудалтай би санал нийлэхгүй. Гурил хямдхан байгаа. Өөрөөр хэлбэл, Алтантариа 1500 төгрөг, Өгөөж 1760 төгрөг, УБ гурил 2050 төгрөг, Өег гурил 1930 төгрөг, Дорнодын гурил 1790 төгрөг гэх мэт үнэтэй байна.Тээвэрлэлт, худалдааны төвүүддээ очоод үнэ нэмэгддэг. Тээвэрлэлтээс хамаарч худалдаанд 30-40 хувийн үнэ нэмэгддэг. Дундаж үнэ 1500 байгаа нь боломжийн үнэ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

-Гурилын импортын татварын 15 хувийг сэргээвэл үнэ өсөх нь мэдээж. Хэрвээ үнэ нэмэгдэж, бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсвөл хэн хариуцлага хүлээх вэ? Инфляцад нөлөөлөхгүй гэсэн баталгаа байна уу?

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр тэрбээр, тухайн үед нь гурилын үнэ экспорт, импортын балансыг харж байгаад зохицуулалт хийнэ. Гурил бол ард түмний хамгийн их хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний нэг. Жил 100 мянган үр тариаг улс худалдан авдаг болчихвол тогтвортой байдлаа хангана. Экспортыг идэвхжүүлэх, шаардлагатай бол импортыг хязгаарлах, боомтод квот тогтоох гээд олон аргыг хэрэгжүүлж болно. Улаанбуудайн экспортыг асуудал болгоод байхааргүй зохицуулж боломж энэ ЗГ-т байна. Тэр эрхийг энэ хуулиар Засгийн газарт гаргаж өгөх хэрэгтэй. Үнэ асар их нэмж ашиг олсон зүйл байхгүй. Үйлдвэрүүд 2024 оны байдлаар 6-9 хувийн ашигтай ажиллаж байсан. 

УИХ-ын гишүүн Б.Баяртбаатар: 

-126 гишүүн дотор үндэсний үйлдвэрлэ дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй гэх хүгн байхгүй. Салбарын бодлого чинь буруу байгаа нь гол асуудал болж байна. Гурилын үнээ дийлэхээ болиод аргаа бараад импортын татварыг чөлөөлөөд нэг жил ч болоогүй байна. 2020 оноос хойш гурилын үнэ яагаад өссөн. Энэ талаар судалгаа, мэдээлэл байна уу. 37 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан байна. Гэтэл одоо энэ тоо ес болж буурсан байна. Яагаад ААН-үүд хаагдав. Үүнд ямар бодлого баримталсан юм. Үнийг зах зээл шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм байна. Ингэхээр иргэдийн нуруун дээр ачаа ирнэ л дээ. Эцэст нь салбарын сайд нь монополь болсон гурилын үйлвэрүүдийн хэвлэлийн төлөөлөгч шиг битгий ажилла. 

Ж.Энхбаяр:

-2025 оны ургац хүртэл гурилын үнэ тогтвортой байна. Хууль хэрэгжсэнээс хойш 64,2 мянган тонн баяжуулсан болон баяжуулаагүй гурил импортолсон. Мөн 52 мянган тонн тэжээл импортолсон нь дотоодын үйлдвэрлэлд шууд нөлөөлж үнэ өссөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Michael Davenport (173.244.62.54)
    I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Япон улс ой хамгааллын мэргэжилтнүүдээ Монгол руу илгээнэ 7 мин Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн цалинг 50 хувиар нэмэгдүүлэв 12 мин Хятадын ГХЯ Мбаппетай холбоотой тайлбар хийжээ 16 мин Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улстай хамтарна 20 мин УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 4 цаг 34 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 4 цаг 38 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 4 цаг 43 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 5 цаг 0 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 5 цаг 3 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 5 цаг 8 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 5 цаг 21 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 6 цаг 15 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Петр Ян аварга цолоо хамгааллаа Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэд...
Top