x

Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцлага тооцох вэ?

Нийслэлийн хамгийн урт гүүр гэх тодотголтой Яармагийн гүүрийг тойрсон авлига, албан тушаалын хэрэг эрх мэдэлтнүүдийг эвгүйтүүлж эхэллээ. 2022 онд тендер нь зарлагдсан цагаасаа л албан тушаалтнуудын гар хөл оролцсон нь тодорхой болж байсан юм. Нийт 780 метр бүхий дөрвөн хэсэг бүхий төмөр бетонон гүүрийг барихад 78,9 тэрбум төгрөгийн тендер зарлахад “Мотор сервис” ХХК нь ялж байжээ.

Тендерт таван компани өрсөлдөж, хоёр компани нь “Мотор сервис” ХХК-иас бага үнийн санал өгсөн боловч тэдний саналаас даруй 2,8 тэрбумаар илүү үнэ хэлсэн “Мотор сервис” ХХК-д өгсөн нь анхнаасаа тус компанид өгөх тохиролцоо хөшигний ард аль хэдийнэ хийгдсэн гэж хардахад хүргэж байгаа юм. Гэсэн хэдий ч “Мотор сервис” компанид өгсөн 77,8 тэрбум төгрөг чамлалттай санагдсан бололтой, элдэв янзын нэмэлт зардал нэхсээр эрхэлж авсан баримт нотолгоог Нийслэлийн дотоод аудитын холбооноос шалгаж тогтоосон байдаг.

Гүүрийн эхлэл болон төгсгөлд хийгдэх газар шорооны ажлын санхүүжилт болох  741,743 сая төгрөгийг  Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалан нар “Тотал инж” ХХК болон “Мотор сервис” ХХК-д давхардуулан олгожээ. Долоон сая биш 700 сая төгрөг давхардуулан олгож байгааг санаатай үйлдэл гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн дээрх зөрчилд нь ямар ч хариуцлага тооцоогүй учир тэд даварсаар өнөөдрийг хүртэл “Мотор сервис” компанид элдэв нэмэлт зардал нэрээр их хэмжээний мөнгийг  удаа дараа шилжүүлсээр байгаа нь хачирхалтай.

Газар шорооны ажлыг "Тотал инж” ХХК гүйцэтгэх гэрээтэй атал ямар учраас “Мотор сервис” ХХК руу шилжүүлээд, төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулсан тус компани өнөөдрийг хүртэл дээрх мөнгийг буцаан төлөхгүй байхад хариуцлага тооцохгүй даврааж байгаагийн цаана хэн гээч эрх мэдэлтэн  тэднийг хаацайлж байна вэ?

Анх 2022 оны тавдугаар сарын 20-нд  Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас “Мотор сервис” ХХК-тай гэрээ хийхдээ гүүрийн барилга угсралтыг “Мотор сервис” ХХК, авто замын барилга угсралтыг “Тотал инж” ХХК хийж гүйцэтгэн 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр болжээ. Удаа дараа шалтаг тоочиж, гэрээгээ зөрчиж, “Мотор сервис” ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж  хойшилсоор хоёр жил гаруйн дараа нээлтээ хийжээ. Гэвч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд хүлээлгэж өгөлгүй, нэмэлт зардлууд нэхэмжилсээр суудаг гэнэ. Бүр болоогүй, 780 м гүүрээсээ 150 м гүүр нь сох дутчихсан аж. Төсөвт өртгөө тооцоолж гаргаж өгөхдөө 17 тэрбум төгрөгийн тооцоог гаргаж өгсөн баримт нь  байсаар байхад харин гүүр нь ор сураггүй алга болчихсон нь гайхалтай.

Зам гүүрийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, дөрвөн хэсэг бүхий 780 метр урт төмөр бетонон гүүр нь  хоорондоо салшгүй холбоотой хийгдэх байтал 150м нь ор сураггүй алга болсон нь гайхашиг болоод байна. Хамгийн ноцтой нэг зүйл бол 2023 оны 7 дугаар сард болсон үерийн улмаас урссан түр зам болон байгууламжийн эвдрэлийг засварласан хэмээн арматур хэлхээсийг нэмэлтээр оруулсан байна. Ингэхдээ нэмэлт арматур хийгдсэн эсэх, хаана ямар хэмжээтэй, хэрхэн орсон талаар дэлгэрэнгүй тооцоолол мэдээлэл огт байхгүй байгаад мэргэжлийн хүмүүс санаа зовж байна. Гүүрийн гол багана бол арматур хэлхээсүүд бөгөөд даац болон голын урсгалын хүч, хурдыг тооцоолж, хамгийн чанартайг хийх ёстой.

Гүүрэн дээр осол гарвал хичнээн олон хүн нэг дор нас барж, хүүр болдгийг гадаадын олон улсын жишээнээс бид хардаг. Гэтэл үерт урссан гэх шалтгаанаар арматур хэлхээс нэмнэ гэж нэмэлт зардал гаргуулсан ч үүнийг хийсэн эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэрвээ  чанар муутай арматур хэлхээсээр хийсэн бол хэзээ ч нурж магадгүй аюул ойрхон байгаа гэсэн үг. Нийслэлийн дотоод аудитын холбооноос гаргасан дүгнэлтэд, “Мотор сервис” ХХК-тай холбоотой цөөнгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд  өнөөдрийг хүртэл энэхүү хэнэггүй, хайнга компани  төсвийн мөнгийг ч буцаан төлдөггүй, гүүрийн ажлаа гүйцэд хүлээлгэж өгдөггүй гүрийсээр байгаа нь гайхалтай.

Нийслэлийн хамгийн урт бөгөөд чанаргүй гүүрээр гарах гэсэн биш нэлээд олноороо хүүр болон хувирах аюул нийслэлчүүдэд маань нүүрлээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.126.89.19)
    Ёстой шал худал мэдээ байна. Ингэж л төлбөртэй мэдээнүүд хийгддэг юм байна даа
    2025 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.190.200)
    тэнэгүүд өөрсдийнхөө хөрөнгийг хулгайлаад өөрсдөө л хохирно биздээ.гуйлгачин байхдаа таарсан гуйлгачин сэтгэлгээтэй новшнууд.
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
  • Ганболд (66.181.191.176)
    Хууль хяналтын байгууллага нь ийм зүйл дээр ажирдаггүй юм уу. Эсвэл ийм зүйлийг ойлгоод шалгах чадалтай толгойтой боловсон хүчингүй болчихсон юм уу.
    2025 оны 04 сарын 24 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 7 цаг 54 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 8 цаг 0 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 8 цаг 9 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 8 цаг 15 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 9 цаг 54 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 9 цаг 57 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 10 цаг 1 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 10 цаг 6 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 10 цаг 13 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 10 цаг 18 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 10 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 10 цаг 47 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пакс Глобалика (Pax Globalica) Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top