x

Ж.Энхбаяр: Оросоос гурил аваад дотоодын үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдсан

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар Засгийн газраас санаачлан боловсруулсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэв.

Засгийн газраас өнгөрсөн жил гурилын үнэ болоод малын хивэг тэжээлийн үнийг бууруулах зорилгоор импортоор орж ирж байгаа буудай, гурил хивэг тэжээлийг  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-аар батлуулсан юм. Гэвч дээрх хуулийн үйлчлэлтэй холбоотойгоор тариалалт буурсны зэрэгцээ гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдон гурил, малын тэжээл, хивгийн үйлдвэрлэл 50 хувиар буурсан байна. Иймээс дээрх хуулийг хүчингүй болгохоор энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулсан гишүүдийн тавьсан асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Гэхдээ үндэстнээ боддоггүй үндэсний үйлдвэрлэл байх ёстой юу гэдэг асуудал. Хэрэглэгч нэгд байх ёстой юм уу, үндэсний үйлдвэрлэл нэгд байх ёстой юу? Юунд найдаж гурилын үнэ өсөхгүй гэдэг хариулт өгч байгаа юм бэ? Би бол эсрэгээр нь харж байна. Ирэх долоо хоногоос иргэд үнэтэй гурил хэрэглэж эхлэх юм байна.

 

Ж.Энхбаяр:

-УИХ-ын гишүүн үнэн юм ярих ёстой.  Би Үндэсний статистикийн хорооны улирал тутмын мэдээн дээр тулгуурлаж үнэ ярьж байгаа.  Миний эрхлэх асуудлын хүрээнд улаан буудайн тариалалт, үйлдвэрлэл. Улаан буудай тариалах ёстой, гурилын үйлдвэрүүдэд тогтвортой нийлүүлэх ёстой. Хямд гээд Оросоос гурил авч байна. Ингэхээр үндэсний үйлдвэрлэлийнхээ 40 хувийг алдаад байна. Ийм  байдлаар удахгүй дотоодын үйлдвэрлэл байхгүй болох нь.

Бүтээгдэхүүн тушаах үйлдвэргүй болохоор газар тариалан унана. Энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтын дэмжлэг Хүнсний хувьсгал зэрэг бүх хөтөлбөр үр дүнгүй болно. Бүх юмны суурь нь газар. Энэ дээр маш болгоомжтой хандах ётсой. Би бол аюулгүй байдлыг бодож байгаа.  1990, 2000 оны үеийн эдийн засгийн бодлогын уршгаар энэ салбар унасан 60 жил бүтээсэн нэгдэл сангийн аж ахуй задарч, устсан. Асар олон өмч үрэгдэж, хаягдсан. Нэгдүгээр сургамж. Хоёрдугаар сургамж Covid-19. Гуравдугаарт, дайн дажин. Гадаад орчин хүндрээд байна. Улс орон бүр тарифын бодлогоор үйлдвэрлэлээ хамгаалаад хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж байна.

Монгол Улсад хийж чадаж байгаа хэдхэн зүйл байна. Мал аж ахуйд тулгуурлаад махаа боловсруулж байна, арьс шир ноос ноолуураа боловсруулах гээд “Цагаан алт” хөтөлбөр явж байна.  Хүнсээ хангачих гээд Хүнсний хувьсгал, Атрын аян явж байна. Энэ нь нийлээд 19 нэр төрлийн л бүтээгдэхүүн. Үүнийг стратеги, тогтвортой байдал гэж ойлгоод дэмжээд явмаар байна.

Цаана нь бусад сонголт байна, 300 гаруй төрлийн бараа, бүтээгдэхүүний сонголт байна. Түр хэлэлцээр байгуулснаар дахиад 350 гаруй хүнсний болоод хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн Монгол Улсад татваргүй орж ирнэ. Өргөн хэрэглээний бараан дээр хямдрал үүснэ. Бүтээгдэхүүний тоо эрс нэмэгдэнэ.

Гэхдээ бид улаан буудай, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, хүнсний хэдэн төрлийн ногоогоо дотооддоо үйлдвэрлье. Ноолуур, ноосоо эцсийн бүтээгдэхүүн болгож чадаж байна. Тэр өнцгөөс нь хар. Иргэдээ хямд, хүртээмжтэй байдлаар хангах гээд байгааг ойлгож байна. Тэрний цаана аюулгүй байдал гарч ирээд байна.  Covid-19 дахиад нэг сар үргэлжилсэн бол бид картын бараанд шилжих байсан. Манай хүнсний хангамж картын бараанд орох хэмжээний байсан. Хил хаасан. Тэр сургамжийн үүднээс ажил явж байгаа гэдгийг ойлгоод өгөөч.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Гурил бол үндэсний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, стратегийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгох ёстой. Саяхан л бид ясны гурил идлээ үхлээ хатлаа гээд бөөн юм болж байсан. Монгол Улсад хорт хавдрын өвчлөл өндөр байгаагийн нэг шалтгаан нь хүнс байж магадгүй.  Хүнсээ дотооддоо үйлдвэрлэх, химийн бордоогүй гурил гаргана гэдэг бол чухал. Иргэдээ зөв авч явна гэдэг төрийн асуудал. Гишүүд энэ асуудал дээр зөв ойлголт өгөх ёстой. Гурилын импортын татварыг авч хаяснаар наад зах нь 60 сая доллараа алдсан байна, энэ чинь валютын нөөц шүү дээ.

Валютын нөөц ховх сорогдоод ирэхээр бүх юмны үнэ өснө. Бид импортын хэрэглээ өндөртэй. Гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгч хоорондын хэрүүлд автаж болохгүй. Хямд авлаа, дамаллаа гээд бөөн л юм болж байна. Ж.Энхбаяр сайдын хэлээд байгаа гурилын үйлдвэрийн ашиг хэд нугалсан юм байхгүй байх. Импортын татварын 5 хувь дотор л эргэлддэг болов уу.

Украйн, Оросын дайнаар Африк гурилын хомсдолд орсон. Бид хомсдолд ороогүй. Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэлийн ач тус. Тарьдагтаа л байгаа шүү дээ. ОХУ -аас бид бензин шатахууны хамааралтай. Одоо дахиад яах гэж гурилын хамааралтай болох гээд байгаа юм.

Хүнс татаастай байдаг. Мах дэлхийн зах зээл дээр үнэтэй. Органик мах бөөний үнэ нь 8-10 ам.доллар байгаа, манайд  2 ам.доллар байгаа. Гадаадад яаж зохицуулдаг вэ гэхээр төрөөс нь татаас өгдөг. Бүх улс орон хүнсний үйлдвэр дээрээ татаастай. Гурил дээр дэлхийн зах зээлийн 50 хувийг хангаж байгаа Орос, Украйн хоёртой өрсөлдөнө гэвэл үлгэр. Гурилын зах зээл дээр жижиг Монгол чөлөөтэй өрсөлдөнө гэвэл энэ үйлдвэрүүд байхгүй болно. Ясны гурилаа идэж эхэлнэ. Үндэсний үйлдвэрлэл гэдэг юмыг зөв ойлгуулах ёстой. Үндэсний үйлдвэрлэгч нараа хамгаалах ёстой гэхээр үнээ тэнгэрт хадааж болохгүй. Чөлөөт өрсөлдөөний тухай, Монополийн эсрэг хуулиараа зохицуулах ёстой. Тэр бүтэц нь ажиллахгүй байна. Эдгээр байгууллагаа жинхэнэ утгаар нь ажиллуулдаг байх хэрэгтэй. Төр асуудалд зөв хандахгүй бодлогогүй яваад байх юм бол бид байнга валютын хомсдолтой л явна.

Тэрбум орчим ам доллараар бид хүнс худалдан авч байгаа. Баян, ядуугүй бүгд машинтай. Машиных түлш нь хоёр тэрбум ам.доллар. Валютын нөөцийг хамгийн их сорж байгаа нь машины түлш. Төр татвар, тарифыг нь зохицуулахгүй байна. Валют ховх сордог юм нь машины хэрэглээ. Татварын зохицууллалт дээр зөв хандах. Монополийн эсрэг байгууллагуудыг зөв ажиллуулдаг болох ёстой. Гурил бол стратегийн бүтээгдэхүүн, хүн амын хүнсний аюулгүй байдал гэдгийг зөв ойлгох ёстой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Өчигдөр 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Өчигдөр 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Өчигдөр 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Өчигдөр 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top