x

О.Номинчимэг: ЕАЭЗХ-той байгуулах түр гэрээнээс тамхийг хасах ёстой

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа. Уг төсөл болон Тамхины хяналтын тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлээд байнгын хороодоор Евразийн худалдааны түр хэлэлцээрийг зөвшилцөж байна. Миний бие УИХ-ын даргын захирамжаар Тамхины хяналтын тухай хуульд дүн шинжилгээ хийх, шаардлагатай бол электрон болон янжуур тамхитай холбоотой хуулийн нэмэлт өөрчлөлт хийх ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа. Нэлээдгүй хугацаанд бодлогын яамнуудтай хамтарч ажиллаад хуулийн төсөл бэлэн болчихоод хэлэлцүүлгийн шат руугаа явж байх үед түр хэлэлцээрийн төсөл орж ирсэн. Төсөлд янжуур тамхины гаалийн албан татварын 30 хувийг тэглэх заалт орж ирснийг УИХ гишүүний хувьд, Монгол Улсын иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээд явж байгаа.

Янжуур тамхи ихэвчлэн импортын бүтээгдэхүүн байдаг. Тамхины хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2024 оны гаалийн мэдээгээр нийт 3.5 тэрбум ширхэг тамхийг импортолсон байна. Монгол Улсын хүн амтай харьцуулаад үзэхэд жилд нэг хүнд 1000 ширхэг буюу 50 хайрцаг тамхи ногдож байна. Үүн дээр нэмээд ямар нэгэн зохицуулалтгүй электрон тамхины асуудал бий. Ялангуяа хүүхэд, залуучуудын дунд хэрэглээ нь өссөөр байгаа. 2024 онд 7.8 сая ширхэг электрон тамхи импортлогдсон байна. Тамхины төрлийн бүтээгдэхүүний нийт импортын 35 хувь Евразийн түр хэлэлцээрт орж байгаа таван улсаас импортлогддог. Ялангуяа Казакстан улсаас янжуур тамхи импортлогдож орж ирдэг. Энэ 35 хувь дээр гаалийн татварын тэглэнэ гэдэг нь ердөө энэ 35 хувийн зах зээлийн асуудал биш.

Казакстан, БНСУ бол манайд янжуур тамхи экспортолдог гол улсууд. БНСУ-аас импортолдог компани Казакстан улсад үйлдвэрээ барьж эхэлж байгаа. Хэлэлцээр энэ хэвээр батлагдах юм бол манайд гаднаас орж ирж байгаа бүхий л тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн гаалийн татваргүй орж ирэх болно. Тиймээс УИХ Евразийн худалдааны түр хэлэлцээрийг батлахдаа тамхины татвартай холбоотой заалтыг хасах шаардлагатай. Бид тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөө боловсруулчихсан, Сангийн яамнаас татварын тооцооллыг хүлээж байна. Үүний дараа ирэх долоо хоногт олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэхээр зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top