x

Н.Учрал: Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа.

-УИХ-аар батлагдсан Засгийн газар хоорондын олон улсын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулагч нарыг хамгаалах, цаашлаад хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэх, эрх зүйн орчныг тодорхой болгох ХЗДХЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Үүний үр дүнд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Татварын хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах төслийг боловсруулж ХЗДХЯ-ны сайд танилцуулна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх үед УИХ-ын гишүүд болоод улс төрийн намын бүлгүүдээс гаргасан саналыг үндэслээд тус хуулийг дахин боловсруулж өргөн мэдүүлэхээр хуулийг Засгийн газрын зүгээс татаж авах шийдвэр гаргасан.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, болон үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр хувийн хэвшил болон төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрүүд үргэлжилж байна. ЗГХЭГ-ын даргын хувьд стратегийн орд газруудын 34-50 хувийг үндэсний баялгийн санд эргүүлэн авах ажлын хэсгийг ахалж байгаа. Монголын баялаг аль нэг намын өмч огт биш. Хэн нэгэн улстөрчийн хувийн хөрөнгө биш. Зэс, нүүрс, уран, газрын ховор элемент, жонш, төмөр, алт, мөнгө бүгдээрээ Монголын баялаг. Төгрөг нуур, Ухаа худаг бүгд хамаарна. Үүнийг хэн нэгэн бүтээгээгүй. Тиймээс ард иргэд үүний баялгийг хүртэх зохицуулалттай. Аль намын хэн эзэмшсэн байх нь огт хамаагүй. Авах ёстой хуулийн дагуу овоо, овоолгоо бүгдийг нь авна. Стратегийн зөвхөн нэг ордын талаар ярихад л олон асуудал үүсч байгааг та бүхэн харж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн компаниудтай байгуулсан гэрээг хүчингүй болгож байна.

Мөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан долоо хоног бүр мэдээлдэг экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийн мэдээллийг танилцууллаа.

-Энэ ажлын хэсэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг өсгөх цогц арга хэмжээ, төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдсан. Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ өссөн дүнгээрээ өмнөх оны мөн үеэс давсан үзүүлэлттэй харагдаж байна. Нэгдүгээр сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд 22.9 сая тонн нүүрс экспортод гарсан. Сүүлийн үед экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Бичигт боомтоор эрчим хүчний нүүрсний экспорт 2.9 дахин нэмэгдэж хоёр сая 100 мянган тонныг экспортод гаргаад байна. БНХАУ-ын зах зээл рүү нийлүүлэгдэж буй эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байгаа нь бидэнд 2025 оны үлдэх хугацаан дээр гурван сая тонн нүүрс нэмж экспортолж 100 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.183.29)
    Ер нь бол цаг хугацаа алдаж алгуурлаж болохгүй . Янз бүрийн хэл үг хэрүүл маргаан газар авч болзошгүй байна!!!
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Zochin (66.181.160.74)
    Bid suuliin 30-d jil ingej ard tumniihee setgel zurhend hurch ajillaj baigaa zasgiin gazar uzeeguiee...ed nariig ajil hiiy geh tusam elbegdorj battulgiin hulsnii temtsegch nar boloh munhbaysgalan ganbaatar nar ulam l muu muuhaigaar harluulah gej zutgej bna hamgiin gol ni tedniig shudarga amilsan burhan meteer boddog heseg buleg humuus baisaar baigaa ni mash haramsam yumdaa...AN-han munhbaysgalan nar bol zugeer l haana yu hiij yu helj yaj poproh ve gedgiigee l meddeg garuud baihgui yu busdaar bol unench shudarga tsever ariun humuus bishshdee ur huuhduudee har ta.hichin aluurchin bolgoj tedniihee har tamihnii mungiig hiih gej yvaa ulsuudad ene mongoliin ireedui hoich hugnil devsbil sonin baihuu...
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.190.200)
    тэгээд бүгдийг нь аваач худлаа том ярихаас цаашгүй
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 8 цаг 53 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 9 цаг 25 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 9 цаг 53 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 10 цаг 10 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 10 цаг 59 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 13 цаг 5 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 13 цаг 19 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 13 цаг 56 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 14 цаг 8 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 14 цаг 16 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 15 цаг 31 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 16 цаг 48 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 17 цаг 33 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 19 цаг 18 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Уржигдар 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Уржигдар 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ
Top