x

Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион таалал төгслөө

Монголын хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хөгжмийн зохиолч, сэтгүүлч, продюсер, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч, "Инээмсэглэл" хамтлагийн гишүүн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Балчинжавын Долгион 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод 70 насандаа таалал төгслөө.

Балчинжавын Долгион 1956 онд Улаанбаатар хотод төрж, үндэсний үзэлтэй сэхээтэн эцэг Балчинжавын гэр бүлд өсчээ. Тэрбээр бага насандаа Москвад суралцаж, тавдугаар ангиасаа гитар хөгжимд дурлан сургуулиа орхиж байсан ч дараа нь сэтгүүлч болох мөрөөдлөө биелүүлж, мэргэжлээрээ ажиллангаа хөгжмийн урлагт хөл тавьсан юм. Хожим тэрээр өөрийн авьяас, зүтгэлээрээ хөгжмийн зохиолч болж, рок поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Түүний хамгийн анхны уран бүтээл бол 1974 онд төрсөн “Урин хавар ирлээ” дуу юм. Үүний дараа “Зүрхний үг”, “Хослон дуулъя”, “Ганцхан чамдаа”, “Инээмтгий хүн”, “Сэхүүн салхи”, “Цасан үлгэр”, “Учралын блюз” зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон олон дууг зохиожээ.

Балчинжавын Долгион бол Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн, “Пентатоник” академийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж, залуу уран бүтээлчдийг дэмжин хөгжүүлж ирсэн хүн юм. Түүний уран бүтээл, урлагийн үнэт өв өнөөгийн болон ирээдүйн хөгжмийн орон зайд мөнхөрч үлдэх нь гарцаагүй.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 19 цаг 54 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 20 цаг 3 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 20 цаг 8 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 22 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 22 цаг 47 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 22 цаг 50 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 23 цаг 32 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Хулгайтай тэмцэхээ боль! Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргү...
Top