x

Марко Рубио Украины талаарх Лондоны уулзалтад оролцохоо цуцлав

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ сарын 23-нд Лондонд болох Украины мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудлаарх олон улсын уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан талаар The New York Times сонин мэдээлжээ. Түүний энэхүү шийдвэр нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар хатуу байр суурь илэрхийлсний дараа гарсан байна.

Лондонгийн уулзалтаар АНУ-ын талаас танилцуулахаар төлөвлөж буй долоон заалт бүхий энхийн төлөвлөгөөнд Крым болон 2022 оноос хойш ОХУ-д нэгтгэсэн газар нутгийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх, Украин улс НАТО-д элсэхээс татгалзах зэрэг санал багтсан гэж The Daily Telegraph сонин бичжээ. Гэтэл мягмар гарагт В.Зеленский Крымийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөхийг эрс няцаасан мэдэгдэл хийсэн нь Рубиогийн шийдвэрт шууд нөлөөлсөн бололтой.

Уг уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа ч АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткоффын оронд тус улсын Украины асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Кит Келлог оролцох нь баталгаажсан байна. Мөн Их Британи, Франц, Украины төлөөлөгчид болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак, түүний орлогч Павел Палиса, Гадаад хэргийн сайд Андрей Сибига, Батлан хамгаалахын сайд Рустем Умеров нар оролцох ажээ.

Уулзалтад АНУ-аас дэвшүүлж буй гол саналуудын нэг нь Украин, Оросын хооронд шууд яриа хэлэлцээ хийх, гал зогсоох, Запорожье АЦС-ыг АНУ-ын хяналтад шилжүүлэх, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг цуцлах, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг олон талт алхмуудыг багтаасан байна.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Financial Times-т өгсөн тайлбартаа, АНУ болон Оросын хоорондын энхийн хэлэлцээ хүнд бөгөөд цаг хугацаа шаардсан үйл явц байх болно гэдгийг онцолж, уулзалтаас шууд үр дүн хүлээхгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалжууд: The New York Times, The Daily Telegraph, Financial Times

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.200)
    крым угаасаа оросын нутаг хүний газар авна гэж зүтгэх нь солиорол чаддаг юм бол булаагаад авах хэрэгтэй!
    2025 оны 04 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 14 цаг 6 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 14 цаг 15 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 14 цаг 20 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 14 цаг 23 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 14 цаг 57 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 16 цаг 32 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял...
Top