x

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын үйлдвэрлэл, экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн зорилго, үйл явцын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөр нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд ноолуурын салбарын боловсруулалт, үйлдвэрлэл, экспортын чадавхыг эрс нэмэгдүүлэх зорилготой.

Тэрбээр мэдээлэлдээ, хөтөлбөрийн хүрээнд:

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 20 хувиас 40 хувь хүртэл нэмэгдүүлэх

  • Үйлдвэрлэлийн нийт дүнг 1.5 их наядаас 2.3 их наяд төгрөгт хүргэх

  • Экспортыг 398 сая ам.доллараас 690 сая ам.доллар хүртэл өсгөх

  • Шинээр 3000 гаруй ажлын байр бий болгох

зэргийг гол зорилт болгон ажиллаж буйг онцолсон юм.

Хөтөлбөрийн нийт төсөв 2.19 их наяд төгрөг бөгөөд энэ онд 800 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг баталжээ. Үүнээс:

  • Эргэлтийн хөрөнгийн зээлд – 300 тэрбум төгрөг

  • Хөрөнгө оруулалтын зээлд – 488 тэрбум төгрөг
    зориулагдаж байгаа бөгөөд хүүгийн хөнгөлөлтийг Засгийн газраас 10 хувиар хариуцах аж.

Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 83 аж ахуйн нэгжид нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгогдсон бөгөөд ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк голчлон энэ зээлийг гаргажээ. Ноолуурын салбарынхан боломжийг идэвхтэй ашиглаж буй ч арьс шир, ноос, хөөврийн чиглэлийн бизнесүүд хангалтгүй үр дүнтэй оролцож байгааг зөвлөх дурдсан байна.

Мөн зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь нийслэл болон ойролцоох бүсэд төвлөрсөн байгаа нь орон нутгийн бизнес эрхлэгчдийг оролцоогүй үлдээж байгаа асуудлыг хөндөж, хөтөлбөрийн нэг гол зорилт нь орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих явдал гэв.

Энэ хүрээнд экологид ээлтэй, шинэлэг шийдэл бүхий үйлдвэрлэл эрхэлж буй байгууллагуудыг дэмжих бодлогыг баримталж, тусгай Эрдэмтдийн зөвлөл байгуулсан байна. Тус зөвлөлөөс мэдээлэл, сургалтаар хангах боломжтойг мөн дуулгалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт “Цагаан алт” хөтөлбөрөөс гадна “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-IV” үндэсний хөдөлгөөн зэрэг томоохон бодлогын төсөл, санаачилга зэрэгцэн хэрэгжиж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх тодотгов.

Эх сурвалж: Montsame, Gogo.mn, Zasag.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 25 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 34 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 38 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 42 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 16 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 51 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top