x

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийж, цогц төлөвлөгөө боловсруулна

2025 оны анхны хуралдаанаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл өнөөдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д зохион байгууллаа. Дүрмийн 2.5-д заасны дагуу зохион байгуулагдсан уг хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар онол, практикийн үндэслэлтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан хуралдааны үеэр хэлэхдээ, НҮБ-аас 2020-2030 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил” болгон зарласныг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ослын тоо буурахгүй байгаа нь цогц төлөвлөлтийн дутагдал, хуучирсан тээврийн парк, зохион байгуулалтын оновчгүй байдалтай холбоотой гэдгийг онцлов.

Тухайлбал:

  • Баруун талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн тоог бууруулах

  • Тээврийн хэрэгслийн парк шинэчлэлт хийх

  • Хот, суурин газрын хөдөлгөөний ерөнхий зохион байгуулалтыг боловсронгуй болгох

  • Хүний амь нас хохирсон осол нэмэгдэж буйг онцгой анхаарах шаардлагатай байгааг дурдсан юм.

Статистикийн мэдээллээс үзэхэд:

  • Сүүлийн 5 жилд 124,000 зам тээврийн осол бүртгэгдэж, 43.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан

  • 2534 хүн амь насаа алджээ. Үүнээс 312 нь хүүхэд

  • 14905 хүн гэмтэж, тэдний 3861 нь хүүхэд

  • Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочийн буруугаас болсон

  • 2024 онд нийт 3.07 сая зөрчил илрүүлж, 28155 согтуу жолооч, 20 мянган жолооч эрх хасуулсан, 650 хүн баривчлагдсан байна

Хуралдааны үр дүнд дараах чиглэлээр ажил хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргав:

  • Хуулийн зарим заалтад шинэчлэл, нэмэлт өөрчлөлт оруулах

  • Аюулгүй байдлын бодлогыг цогц, үр нөлөөтэй болгох

  • Судалгаа, сургалт, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх

  • Иргэд, олон нийтийг хамарсан сургалт, уриалга, сурталчилгаа өрнүүлэх

  • Орон нутгийн төлөвлөгөөнүүдийг ослоос сэргийлэх бодлоготой уялдуулах

Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг системтэйгээр сайжруулж, хүний амь нас, эд хөрөнгийн хохирлыг бууруулахад чухал үр нөлөөтэй гэж үзэж байна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 4 цаг 56 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 5 цаг 10 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 5 цаг 23 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 7 цаг 48 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 7 цаг 58 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 8 цаг 37 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 8 цаг 48 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 9 цаг 6 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 9 цаг 14 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 9 цаг 25 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 9 цаг 35 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв 23 цаг 2 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна 23 цаг 20 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! 23 цаг 49 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 23 цаг 55 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Өчигдөр 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Өчигдөр 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Өчигдөр 16 цаг 22 мин З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ Өчигдөр 10 цаг 05 мин Мэдээж “Ар нь түүз!” Өчигдөр 09 цаг 53 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн
Top