x

“Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ

УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Уг хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, зээл, хөрөнгө оруулалтад хамрагдах боломж, хүртээмжийг сайжруулах зорилготой бөгөөд дэлхийн 30 гаруй улсад амжилттай хэрэгжиж буй санаачилга юм.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд анхаарал нэмэгдэж байгааг онцолж, Монгол Улс ч 2011 оноос хойш энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллаж ирснийг дурдлаа. Гэвч барьцаа хөрөнгийн дутагдал, санхүүгийн боловсролын хомсдол, зах зээлийн хязгаарлалт, жендэрийн хэвшмэл ойлголт зэрэг нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн өмнө тулгарсан гол бэрхшээл хэвээр байгааг санууллаа.

Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран уг хөтөлбөрт Монгол Улсыг нэгдүүлж, Төв Азийн бүсэд нэгдсэн анхны улс болсон байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эмэгтэй зээлдэгчдийн дундаж зээлийн хэмжээ нь эрэгтэйчүүдийнхээс хоёр дахин бага, хүү нь илүү өндөр байгааг дурдаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зохицуулалт хийх шаардлагатайг онцоллоо. Монголбанк хөтөлбөрийн үндэсний зохицуулагчаар ажиллаж, эмэгтэй бизнес эрхлэгчдийн өгөгдлийг цуглуулж, шинжилгээ хийж, үр дүнд суурилсан бодлого боловсруулах чиглэлээр ажиллаж эхлээд байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц энэ хөтөлбөр нь зөвхөн жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн нэг хэсэг болохыг тэмдэглэж, санхүүгийн үйлчилгээнд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх нь эмэгтэйчүүдийн амьжиргааг дэмжих, гэр бүл, хүүхдийн боловсрол, эрүүл мэндэд шууд нөлөөлөх ач холбогдолтойг дурдав.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа эмэгтэйчүүд бизнес эрхэлснээр зөвхөн өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх бус, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг ч хөрөнгийн бүртгэл, сүлжээний дутагдал зэрэг олон саадтай тулгардаг тул бодлогоор шийдвэрлэхийг уриаллаа.

Дэлхийн судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь бизнес эрхэлж буй нь 20 жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт. Монгол Улсад жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг ч тэдний 87 хувь нь бичил бизнес эрхэлдэг. Санхүүжилт, зах зээлийн дэмжлэг дутмаг хэвээр байгааг арга хэмжээний үеэр оролцогчид онцолж байв.

“Санжайн хишиг” ХХК-ийн үүсгэн байгуулагч О.Отгонжаргал өөрийн бизнесийг хэрхэн босгосон талаар туршлагаа хуваалцаж, анх зээл авахад олон бэрхшээлтэй тулгарсан ч 20 гаруй удаагийн зээлийн түүхтэй, зээлийн хүртээмж, нөхцөл сайжирвал эмэгтэйчүүд илүү бодит дэмжлэг авах боломжтойг онцолсон юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (197.211.63.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
  • Зочин (197.211.63.33)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2026 оны 03 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top