x

Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу?

Хүн төрөлхтөн сансарт хөл тавьсан мөчөөс хойш өөр гарагт суурьшина гэх төсөөлөл зөвхөн шинжлэх ухааны уран зөгнөл байхаа больж, бодит зорилго болон хувирчээ. Өнөөдөр энэ хүсэл мөрөөдлийн төвд Ангараг гараг буюу Улаан нүдэн оршиж байна. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 28-ныг Марсын өдөр болгон тэмдэглэдэг нь ч энэ чиглэлийн эрэл хайгуул хэр идэвхтэй байгааг илтгэнэ.

Одоогийн байдлаар Ангараг гарагийг эзлэн суух тухай хамгийн тодорхой зорилтыг АНУ л тавьж байна. Онолын хувьд хүнтэй нислэгийг 2030 он гэхэд хийх боломжтой гэж үздэг ч колончлолын бодит төлөвлөгөө хараахан тодорхойгүй байгаа. Ангараг дээр анхны суурин байгуулах тухайд XXI зууны төгсгөл рүү л шилжих магадлалтай.

SpaceX компанийн тэргүүн Илон Маск 5–7 жилийн дотор хүн Ангарагт хөл тавина гэж мэдэгдсэн. Гэвч энэ нь зөвхөн техник, санхүүгийн хувьд бус, хүний эрүүл мэнд, сэтгэлзүй, хууль эрх зүйн олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай амбиц юм. Нөгөө талаас, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Ангараг дээр АНУ-ын туг хатгана хэмээн амлаж байсан ч энэ нь илүү улс төрийн уриа, бодит байдалтай нийцэх эсэх нь эргэлзээтэй.

Харин сансарт суурьшуулах мөрөөдөлтэй зэрэгцэн, шинэ зэвсэглэлээр өрсөлдөх санаархал ч дагалдаж байна. Генерал Стивен Уайтингийн зүгээс сансрын орон зайд Америкийн зэвсгийг байрлуулах ёстой гэж мэдэгдсэн нь энхийн судалгаа, аялал жуулчлалаас илүүтэйгээр геополитикийн ноёрхлыг чухалчилж байгааг харуулна. Хэрэв энэ бодлого хэрэгжвэл сансар судлал зөвхөн шинжлэх ухааны дэвшил бус, дэлхийн улс төрийн хурц сэдэв болох төлөвтэй.

Эх сурвалжууд: Izvestia, MRG Online.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Чо (59.153.112.246)
    Тийм ээ Барсуум=Barsoom=Ангараг
    2026 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 30 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 37 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 28 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 58 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 21 цаг 19 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 40 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 47 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 57 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 22 цаг 6 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 цаг 11 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 22 цаг 12 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top