x

Улаанбаатар хотын метроны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г дэмжлээ

НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Улаанбаатар хотод метро байгуулах төслийн шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) хэлэлцэн, төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжиж, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Энэ талаар НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатарт метро барих асуудлыг бодитой шийдвэрийн шатанд хүргэж буй түүхэн алхам” хэмээн онцолсон юм.

Метроны төслийг анх 2011 онд Засгийн газрын 411 дүгээр тогтоолоор эхлүүлсэн бөгөөд БНСУ-ын “Духа Инженеринг” тэргүүтэй консорциум 2024 оны долдугаар сарын 5-нд гэрээ байгуулж, төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.

Метроны нэгдүгээр шугамыг Энхтайваны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд нийт 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урттайгаар төлөвлөсөн бөгөөд 14 өртөө нь газар доогуур байрлана. Туннель болон өртөөг “доороос дээш ухах, хучих” аргачлалаар барихаар төлөвлөж, газрын гүний түвшин 10-25 метр байх тооцоололтой байна.

Төслийн үндсэн үзүүлэлтүүд:

  • Нийт төсөвт өртөг: 2.4 тэрбум ам.доллар

  • Санхүүжилтийн бүтэц:

    • 15 хувь – Нийслэлийн төсөв

    • 85 хувь – Гадаад эх үүсвэр

  • Ашиглагдах стандарт:

    • Монгол Улсын 28 стандарт

    • Олон улсын 56 стандарт

Метроны төсөл хэрэгжих явцад захиалагчийн хяналт, газар чөлөөлөлт, хууль эрх зүйн уялдаа холбоог хангах зэрэг асуудлыг давхар шийдвэрлэхээр төлөвлөж буйг НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр хэллээ.

Үүний дараа НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Т.Батцогт “Хотын тулгамдсан асуудлуудыг өнөө маргаашаа аргацаасан байдлаар өнгөрөөх боломжгүй болсон. Улаанбаатарт метроны хэрэгцээ, шаардлага зайлшгүй байгаа. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ хүн төвт, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, иргэдийг олон талын тодорхой, бүтээлч мэдээ, мэдээллээр хангах чухал байна. Метро төслийн гүйцэтгэлийн түвшинд нийслэлийн бизнес эрхлэгчдийг татан оролцуулах, залуусыг боломжит ажлын байраар хангаж ажиллах нь зүйтэй гэж манай намын бүлэг үзэж байна” хэмээн дүгнэлт хэллээ.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (66.181.190.218)
    метро барихыг бид үзэхгүй байхоо тэр нефтийн үйлдвэрээр жишихэд
    2025 оны 03 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.188.137)
    УБ хотод хамгийн их шаардлагатай тулгамдсан асуудал бол дулаан хангамжийн эх үүсвэр юм . Метро байхгүй бол явган явж болно . Дулаан хангамж байхгүй бол хот хөлдөнө . Аливаа асуудалд эрэмбэ хэрэгтэй шүү !!!
    2025 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.211.63.33)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (197.211.63.33)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 03 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 14 цаг 17 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 16 цаг 17 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 16 цаг 28 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 19 цаг 5 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 20 цаг 38 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 21 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 21 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 34 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 21 цаг 39 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 21 цаг 43 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 21 цаг 51 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 22 цаг 0 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 22 цаг 9 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 22 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top