x

Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ!

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООГОО ХЭРХЭН ШИНЭЧЛЭХ ВЭ!

Боловсрол бол алив хүн эргэн тойрныхоо нийгэм, улс төр, хууль, гоо сайхан, түүх, шашин, хүмүүнлэг үзэл, шинжлэх ухааны талаарх ерөнхий зөв ойлголттой болохыг хэлнэ. Боловсролын үндсэн суурийг бага дунд сургуульд олгодог. Заримдаа дээд боловсрол гэж ярьдаг ч үнэндээ их дээд сургууль, техникум, янз бүрийн мэргэжлийн дамжаа, техник мэргэжлийн сургуулиудад боловсрол гэхээсээ тодорхой тусгай мэргэжил олгодог. Иймээс бага дунд сургуульд олсон ерөнхий боловсрол сурсны дараа алив хүн боловсролоо өөрөө цааш гүнзгийрүүлэн өргөтгөдөг.

Аль ч газар өндөр боловсролтой иргэдийн нийгэмд эзлэх хувь маш цөөн байдаг. Өөрөөр хэлбэл иргэн болгоноос өндөр боловсрол шаардах нь амьдралд бололцоогүй хэрэг. Гэвч мөн аль ч нийгэм иргэн болгоноос анхдагч ба ерөнхий суурь боловсролтой байхыг шаардана. Чухам энэ шалгуурт тэнцсэн нийгмийн бүлэг л цаашдын хөгжил дэвшлийн нөхцлийг хангадаг. Чухам ийм учраас л хаана ч иргэдийг болбол чанартай анхдагч ба ерөнхий суурь боловсролтой болгоход голлон анхаардаг. Энэ үүргийг гүйцэтгэх газар нь хүүхэд сургах бага ба дунд сургуулиуд юм.

Хүүхэд сургах үүргийг зуу зууны турш олон газар шашин, сүм хийд гүйцэтгэдэг байлаа. XIX, XX зуунаас энэ үүргийг ихэнхдээ төр хариуцах болсон ба өнөө үе гэхэд хүүхдийг бага дунд боловсролтой болгохыг зайлшгүй шаардлага гэж дэлхийн аль ч оронд үздэг, энэ процессийг төр хариуцан үнэ төлбөргүй биелүүлэх болсон. Мэдээж чанарын төвшин хоорондоо их бага ялгаатай. 

Монголчууд ялангуяа шарын шашин нэвтэрснээс хойш гэрийн болон сүм хийдийн хүүхэд сургах төвүүд ажиллах болсон. 1911 оноос тэнхимийн сургалт нэвтэрч, автономын үед 400 гаруй бага сургууль ажиллаж байлаа. 1921 онд Багшийн сургууль нээгдсэн. Дэлхийн дайны дараагаас бүх нийтийг бичиг үсэгтэй болгох, бүх хүүхдэд 4 жилийн бага боловсрол олгох хөтөлбөр дэвшүүлжээ. 1960-аад оноос бүхнийг дунд боловсролтой болгох хөтөлбөр дэвшсэн. Энэ бүхэн нь ХХ зууны туршид нийтийг анхдагч суурь боловсролтой болгох аугаа том дэвшил байсан.

Өдгөө хүүхэд болгоныг албадаж 10-12 жилийн сургалтанд хамруулах шаардлага үгүй юм. Хүүхдийн сонирхолыг нь дагуулж сурагч болгоныг заавал 8-9 жилийн боловсролтой болгоход хангалттай. Үүнээс цааших буюу ахлах сургуульд нийгмийн ба байгалийн ухаанаар гүнзгийрүүлэх сурах тусдаа бүлэгт хуваан хичээллэх нь илүү оновчтой. Энэ нь дээшлэх тусам ирээдүйд олох мэргэжилд нь ойртуулж буй хэрэг. Ингэснээр суурь боловсролоос халин тухайн чиглэл рүү гүнзгийрч байна гэсэн үг. 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛ

Ялангуяа бүрэн бус ба бүрэн дунд боловсрол олгох хөтөлбөр нь анхнаасаа өдий хүртэл Зөвлөлтийн тогтолцооны орчуулсан шууд хуулбар байлаа. Энэ нь марксист гэх үзэл сурталд хэт автсан доголдолтой сургалт байсан юм. Коммунист нийгмийн тухай Марксын мөрөөдлөөр шинэ нийгэм нь үүндээ таарсан цоо шинэ хүнийг буй болгон төлөвшүүлэх явдал аж. Түүний өөрийнх нь бичсэнээр коммунист нийгмийн хүн нь бүх талын мэдлэг боловсролтой сүпэр унивэрсал иргэн байх ёстой аж. Хэдийгээр Маркс үүнээс давуулан шинэ хүний тодорхойлолт хэлээгүй боловч хожим нь ленинизм, сталинизм, маоизм зэрэг засваруудаар дамжин өргөжсөөр интернационализм, эх оронч, нам засагтаа үнэнч гэх мэт олон үзүүлэлтээр баяжсан боловч энд тэр тухай ярих гээгүй.

Марксын өөрийнх нь жишээ авснаар коммунизмын үеийн энгийн иргэн өглөө үйлдвэрт биеийн хөдөлмөр хийнэ, өдөр загас барих, биеийн тамир хийх зэрэг биеэ хөгжүүлэх, үдэш урлагийн шүүмж бичих мэтээр оюуны хөдөлмөр хийх чадвартай байх ёстой. Энэхүү хий мөрөөдөл нь Зөвлөлтийн үед улам “төгөлдөршин” зөвлөлт хүн, шинэ хүн, социализм коммунизмын хүнийг шинээр бий болгон төлөвшүүлэх албадлага болон хувирсан юм. Байгалийн хуулийн эсрэг чиглэлтэй энэ тэмүүлэл нь хомо сапиэнсийн өөрчлөгдсөн цоо шинэ хүний үүлдэр зохион бүтээх хандлага болжээ. Үүнийг “хомо советикус” ч гэж шоолон нэрлэдэг.

Улаан цайм үзэл суртал, суртал нэвтрүүлгийг нь үл тооцлоо гэхэд бага дунд боловсрол олгох сургалтын хөтөлбөрт дээрх санаархал гүн бат шингэсэн юм.

Бага ангийн 3-4 жилд хүүхдийг бичиг үсэгтэй, уншиж бичиж чаддаг болгох ба дөрвөн аргын тоо, компютэрийн анхдагч ойлголттой болгох. Бага ангийн хамгийн гол зорилго нь зөв хүмүүжил юм. Мэндлэх, талархах боловсон ёсноос эхлээд бусадтай зөв соёлтой харилцах гэх мэт наад захын соёлд сургах. Боловсролын хувьд Түмэн бодисын хичээл маш чухал. Чухам эндээс хүүхэд байгаль орчин, хүний ертөнцийн тухай анхдагч мэдлэгтэй болох ёстой.

Монголд олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн дунд сургуулийн хичээлийн программ нь хэтэрхий олон салбарыг хамарсан, хэтэрхий хүнд, хэтэрхий томъёожсон, хүүхдийн дур сонирхолыг гэхээсээ илүүтэй албадсан хэлбэртэй байснаас болоод хүний заавал мэдэх ёстой зүйлээс хөндийрч, эцэст нь сурагчдын ихэнх нь ямарч боловсролгүй хоцорсоор ирлээ. Универсал мэдлэгтэй шинэ хүн буй болгох гэсэн оролдлого эцэст нь орчлон ертөнцийн байтугай өөрийн амьдарч буй нийгмийн талаарх наад захын ойлголтгүй, эсвэл буруу төсөөлөлтэй хүн болон “төлөвшиж” буй хэрэг.

Дунд сургуулийн хичээлийн программ нийтдээ ийм хүрээг хамарч байхад л хангалттай: Хэл (эх хэл, гадаад хэл, уран зохиол), Математик (тоо, логик, информатик),Шинжлэх ухаан(хими, физик, биологи),нийгмийн ухаан (түүх, газар зүй, эдийн засаг, хууль), Гоо зүй (хөгжим, дүрслэх урлаг), биен тамир.

Эх хэл гэдэгт дээд сургуулийн мэргэжлийн ангид заадаг, тэгээд ч монгол хэлэнд таардаггүй дүрэм задаргаа заадаг уламжлал амь бөхтэй үргэлжилсээр. Сурагчид эх хэлээрээ бичгээр болон амаар өөрийгөө илэрхийлж, нийгэмд өөрийгөө ямар сонирхолтой, юунд дуртай, нийгэмд өөрийгөө илэрхийлж, зөв соёлтой харилцах чадвартай болгох ёстой юм. Үүнд эсээ буюу зохион бичлэг маш чухал үүрэгтэй. Эндээс хүүхдийн юунд илүү авъяастай нь ч тодроно. Энэ нь цаашид ямар мэргэжил эзэмших зөв сонголтын эхлэл болох учиртай.

Гадаад хэл маш чухал боловч манай нөхцөлд зөвхөн англи хэлээр хязгааралбал зохистой. Энэ нь наад зах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм. Орос, хятад зэрэг гадаад хэлийг сургуулийн программын сонголтоор биш, хүссэн нэгнийг дугуйлан зэрэгт хамруулж болно. 

Математик маш чухал боловч аль болох хялбар, дөхөм, амьдралд ойр талаас нь заамаар. Хэт хүндрүүлснээс болоод сургууль төгсөж буй хүүхдийн дийлэнх нь математикийн анхдагч ойлголтгүй дуусгадаг. Зэрэгцүүлээд логикийн анхдагч ойлголттой болгох нь чухал. Ер нь математик нь алив зүйлд логиктой зөв эрэгцүүлдэг дадлагатай болгоход чиглэх үүрэгтэй. Информатик, Ай ти өнөөгийн шаардлагад зайлшгүй нэхэгдэх ертөнцөд хүн төрлөхтөн амьдарч байна.

Биологи, хими, физик, астроном зэрэг байгалийн ухааны салбарууд нь хоорондоо нягт холбоотой ухаан юм. Эдгээрийг хооронд нь салган үзсэнээр хүүхдийг төөрөлдүүлэн аль ч үгүй хоцроодог. Шинжлэх ухааны хичээлийг аль болох хялбар хөнгөн байдлаар гол утга санааг нь ойлгуулахыг гол зорилгоо болгох ёстой юм. Америкийн зохиолч Билл Брайсоны бичсэн “Шинжлэх ухааны товч түүх” (Монгол хэлээр орчуулагдсан) бүтээлд голлох шинжлэх ухааны салбаруудын тухай маш энгийнээр хөгжилтэй, сонирхолтой өгүүлсэн байдаг. Энэ мэдлэг дунд сургуулийн байгалийн ухааны салбарын боловсрол олгоход бүрэн хангалттай. Иймэрхүү өөр олон бүтээл ч байдаг.

Дэлхийн, иргэншлийн, эх орны түүхийн ерөнхий ойлголттой болох нь нийгэмд иргэншсэн иргэн болох бас нэг тулгуур. Төрийн байгуулалт, Үндсэн хууль, иргэнийн үүрэг хариуцлага, ардчиллын тулгуур зарчим, эдийн засгийн ерөнхий ойлголт, өмч, хувийн, нийтийн, төрийн, эзэмшил, бирж, инфляц, ханш, хуулийн зарчим, зэргийн үндсэн ойлголтууд заавал хэрэгтэй.

Гоо зүйн мэдлэг нь таниулах, тайлбарлах дээр тулгуурлах ба дуудах хөгжимдөх зурах зэрэг нь албадлагаар биш, хүүхдийн дур сонирхолыг дагасан дугуйлан зэрэгт тулгуурлана. Бие тамирт нийтийн биеийн тамирыг голлох ба сургуулиуд мөн хүүхдийн дур сонирхолыг дагасан янз бүрийн дугуйлан секцид түшиглэнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Маркс, Энгельсийн “Эв хамт намын тунхаг”-т Боловсролыг төр монопольчлох тухай анхны санаа гарсан байдаг. Энэ нь явсаар Зөвлөлт системд төр бүрэн монопольчилсноор барахгүй улс орон даяар нэгдсэн нэг сургалт, нэг программ, нэг бүтэц, нэг зохион байгуулалт болон тогтсон.

Монгол бол байгаль газар зүйн олон янз бүсэд ихэнхдээ нүүдлийн мал аж эрхлэгчдээс бүрдсэн сийрэг оршин амьдардаг онлогтой. Гэтэл сүүлийн 30 жилд энэ хэвшил үндсээрээ өөрчлөгдөн хүн амын 85 хувь нь хот ба суурин газар нүүдлийн мал аж ахуйн бус орлогоор амь зуух болжээ. Хөдөлмөр эрхлэгдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хүн амын бараг тал хувь нь ганцхан хотод цуглажээ. 

Нийгмийн бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалт, суурьшил үндсээрээ өөрчлөгдсөн атал үүнээ даган өөрчлөлт хийхийн оронд яг эсрэг чиглэлтэй өөрчлөлт сүүлийн жилүүдэд их хийгдлээ. Хот суурин зэрэг төвлөрсөн газар руу хүн амын нүүдэл, шилжих хөдөлгөөн явсаар атал Монголын 300 гаруй сумын дийлэнх нь 10 жилийн (одоо 12 жилийн гэх байх) сургалттай сургуультай болсон. Ялангуяа энэ нь цөөн хүн амтай суурин газруудад ахадсан төдийгүй багшийн боловсон хүчин, сурагчдын анги дүүргэлтээс эхлээд хэт томдсон хөрөнгө мөнгөний ачаалал, өртөг зардлын дарамт үссэж буй. Үүнээс гадна Төрийн сонгуулиар байгуулагдсан тойрогуудад ноогдох сонгогчдын тоо харилцан адилгүй, хөдөөд илүү олон гишүүд байхаар зохион байгуулагдсан, тэдгээр жижиг тойргуудад сургууль, эмнэлэг, соёлын төвийн зардлыг сонгогдсон гишүүн голлон шийддэг тогтолцооноос болоод ихэнх сумдад хэрэгцээ шаардлагаасаа хэд дахин илүү багтаамж бүхий эмнэлэг сургуулийн барилга байгууламж ашиглалтад орсон явдал юм. Эдгээр хоосон шахам барилгын цахилгаан, дулаан, ашиглалтын зардалд боловсролд очих ёстой асар их мөнгө зориулагддаг. Томдсон барилгыг өөр зориулалтаар ашиглах нь хуулиар зөвшөөрөгддөггүй. 

Санал ийм байна: Боловсролын яам мэдээж хэрэг үндсэн чиглэл, бодлогоо барина. Харин аймгуудад өөрийн нөхцөлд тааруулан сургалтын болон байр савны зардлыг хэмнэх, зарим тохиолдолд сургалтын программд өөрийн онцлогт таарсан бага зэргийн өөрчлөлт оруулах эрхийг нь олгож болно. Тэрбайтугай Зүүнхараа, Хархорин мэтийн 10 мянгаас дээш хүн амтай сумд, эсвэл говийн бүсийн маш цөөн оршин суугчидтай сумд ч аймгийн боловсролын хэлтэстэй тохиролцон өөрийн автоном эрх эдэлж болох. Байгаль цаг уурын маш эрс ялгаатай, суурьшлын үзүүлэлт туйлын өөр өргөн уудам нутагт нэгдсэн нэг загвараар ерөнхий боловсролын сургалт явуулах нь чанар төдийгүй хөрөнгө мөнгөний асар их гарзтай. Мөн бүх хүүхдийг мөнөөх өв тэгш супэр шинэ хүн бэлдэх зорилготойгоор бүгдийг нь 12 жилийн сургалтанд албадан хамруулах нь угаасаа утгаар бага. Хүн амын ердөө 15 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлж байгаа өнөөгийн нөхцөлд дотуур байранд суух хүүхдийн тоо ч хуучинтай харьцуулахад эрс цөөрсөн. 

Саналаа л хэлэв. Дараагийн дугаарт Эрүүл мэндийн салбарын тогтолцоонд ямар шинэчлэл хийх талаар бодлоо хэлэмз

                                                                                 Б.Бэаабар /2025.03.24/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.84.162)
    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM
    2026 оны 06 сарын 12 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авлаа Уржигдар 14 цаг 37 мин М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэлдгээс болж Монгол Улс яг хэдэн сая малтай вэ гэдэг эргэлзээтэй болсон Уржигдар 11 цаг 27 мин Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам хаагджээ Уржигдар 11 цаг 22 мин Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажиллаж байна Уржигдар 11 цаг 18 мин Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо Уржигдар 10 цаг 26 мин Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ Уржигдар 09 цаг 29 мин Ялбагийн хөндийг байгалийн төрхөнд нь орууллаа Уржигдар 09 цаг 14 мин Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ өртөх бол? Уржигдар 08 цаг 57 мин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урив Уржигдар 08 цаг 43 мин Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 08 цаг 36 мин Олимпын хартид төвийг сахихтай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулжээ Уржигдар 08 цаг 23 мин УИХ-ын дарга С.Бямбацогт Эрчим хүчний салбарын инженер, мэргэжилтнүүдтэй уулзлаа Уржигдар 08 цаг 15 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2026” олон улсын чуулган болно Уржигдар 08 цаг 11 мин Азийн улс төрийн намуудын Олон улсын бага хурлын УЗ-ийн 45-р хуралдаан эхэлнэ Уржигдар 08 цаг 06 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан. Үүлшинэ, бороо орно Уржигдар 08 цаг 01 мин АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцсон амжилт ба сургамж 2026-06-25 О.Цогтгэрэл: АН өнөөдрөөс сонгуулийн бэлтгэлдээ орлоо 2026-06-25 Сэлэнгэ аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг агаарын хөлгөөр гүйцэтгэж байна 2026-06-25 Сэргээгдэх эрчим хүч, цаг уурын тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөллөө 2026-06-25 Нийгмийн түншлэлийг бэхжүүлэх төслийн гурван талт уулзалт боллоо 2026-06-25
iИх уншсан
Хүүхдийн нэр барьсан хөгийн улс төр Уулын тахилга бүхэн Монголыг XVII зууны бүдүүлэг орон шиг ха... М.Бадамсүрэн: Банкны зээл авах зорилгоор малын тоог нэмж хэл... Эрүүл мэндийн салбарын асуудлууд энэ Засгийн мэлмийд хэзээ ө... Бортээгийн орд: Г.Занданшатарын Засгийн газраас Н.Учралын За... Эрүүл мэндийн салбарын “Дарга анги”-ийнхны дураар дургилт М.Энхцэцэг: 20 кВт хүчин чадалтай системтэй айл жилд 10 сая ... Наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийж, 7 дугаар сарын 1... Энэ 7 хоногт Монгол Улсад болох онцлох үйлд явдлууд АН-ын шинэ удирдлагуудын орон нутгийн нөхөн сонгуульд оролцс... Венесуэлд нурангид дарагдсан олон зуун хүнийг аврахаар ажилл... Н.Учрал БНХАУ-ын CATL компанийн удирдлагатай уулзаж, эрчим х... Испанийн шигшээ баг Саудын Арабыг 4:0-ээр буулган авлаа Их британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” о... Ховд аймагт шүлхий өвчин гарч, баяр наадмыг хойшлууллаа Хүчтэй аадар борооны улмаас Тайванийн төмөр замын гол шугам ... Төрийн далбааны өдрөөр зэвсэгт техниктэй цэргийн парад зохио... Түүхийн хичээлээр хоёр, англи хэлээр 36 сурагч 800 оноо авла... Неймар 980 хоногийн дараа Бразилын шигшээ багтаа эргэн ирлээ... Хятадын Чиндао хотод жүдо бөхийн гранпри тэмцээн эхэллээ
Top