x

Цоохор ирвэсийн хамгаалалд олон улсын эрдэмтэд Казаньд чууллаа

ОХУ-ын Байгаль орчин, экологийн яам болон Татарстаны Бүгд Найрамдах Улсын Байгаль орчны яам хамтран 2025 оны гуравдугаар сарын 12-15-ны хооронд Казань хотод “Дэлхийн цоохор ирвэсийн судалгаа, хамгаалал – Хүчээ нэгтгэе” сэдвийн хүрээнд олон улсын хурал зохион байгууллаа. Энэхүү хуралд ирвэс бүхий 12 орны төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцож, судалгаа хамгааллын өнөөгийн байдал, технологийн шинэчлэл, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон юм.

Цоохор ирвэс нь дэлхий нийтээр нэн ховордсон, байгаль хамгаалах яаралтай шаардлагатай зүйлд тооцогддог амьтан бөгөөд Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансны үнэлгээгээр “Эмзэг” ангилалд багтдаг. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 4000 орчим ирвэс байгаагаас БНХАУ 2500 гаруй ирвэстэйгээр тэргүүлдэг бол Монгол Улс ойролцоогоор 1000 цоохор ирвэстэй хэмээн тоологдож, хоёр дахь том популяци бүхий улс орны тоонд ордог. Харин ОХУ-ын Алтай, Тува, Буриад, Красноярскийн бүс нутгуудад нийт 87 ирвэс бүртгэгджээ.

ОХУ-ын зүгээс сүүлийн жилүүдэд цоохор ирвэсийг өсгөж үржүүлэх, хамгаалах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч буйг тус хурал дээр онцолсон юм. Хуралд оролцогчид ирвэс хамгааллын талаар улс орнуудын хийж буй бодит ажлуудын үр дүнг танилцуулж, илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгааны арга зүй, технологийн дэвшлийг хуваалцав.

Монгол Улсаас тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид, Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцын шинжлэх ухааны зөвлөлийн дарга, Увс нуурын УТХГ-ын захиргаа болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 1 цаг 40 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2 цаг 1 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2 цаг 22 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2 цаг 29 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2 цаг 39 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2 цаг 47 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2 цаг 52 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2 цаг 54 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top