x

Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү дроны хууль, туршилтын бүс байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулах гурван ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр анхны хурлаа зохион байгууллаа.

 

Ажлын хэсэгт:

  • Радио, телевизийн үндэсний сүлжээ УТҮГ
  • Батлан хамгаалах яам
  • Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын цэргийн командлал
  • ШУТИС, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
  • Монголын Дрон нисгэгчдийн холбоо
  • Хобби зон ХХК
  • Дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шүүгч н.Цэнд-Очир зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ.


 

Монгол Улсад 2016 оноос дроны хэрэглээ бий болсон бөгөөд энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор дроны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, туршилтын талбай байгуулах, дрон нисгэгч операторуудыг сургах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ажлын хэсгийн хурлаар:

  • Дроны бүртгэлийн асуудал
  • Олон улсын чиг хандлагатай уялдуулах зохицуулалт
  • Дрон нисгэгч оператор бэлтгэх сургалтын хөтөлбөр
  • Туршилтын бүсийн үр ашигтай ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэв.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Баянзүрх-Налайх дүүрэг болон Дархан-Уул аймагт дроны туршилтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын төлөөлөгчид, инженерүүд зохион бүтээсэн дроноо турших боломжтой болох аж. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх бөгөөд дрон нь Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн дроны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс хойш хүүхэд, залуусын дрон зохион бүтээх хандлага нэмэгдэж байгаа тул уг туршилтын бүсийг тэмцээн, уралдааны төв болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Үүнээс гадна, дрон нисгэж буй иргэдийг албан ёсоор гэрчилгээжүүлэх, мэргэшсэн оператор бэлтгэх ажлыг хийх нь зүйтэйг талууд онцолжээ. Ингэснээр:

  • Дрон нисгэх албан ёсны эрхтэй операторууд бий болно.
  • Спортын тамирчдад зэрэг дэв олгох боломж бүрдэнэ.
  • Дронтой холбоотой аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогоор Монгол Улсад дрон худалдан авч буй иргэдэд анхан шатны мэдлэг олгох үйл ажиллагаа хязгаарлагдмал байгаа бөгөөд цаашид энэ чиглэлээр боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 23 цаг 2 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 23 цаг 11 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 23 цаг 15 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 23 цаг 19 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 23 цаг 52 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top