x

Эмгэнэл

Төв аймаг Өндөрширээт суманд түргэний автомашин том оврын автобустай мөргөлдөж  жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн нас барсан харамсалтай осол өчигдөр гарсан. Тус осолд өртөж нас барсан Ж.Хүчитбаатар, Б.Энхболд нарт Баянхонгор аймгийн ЗДТГ-аас эмгэнэл илэрхийлжээ.

ЖИГЖИВИЙН ХҮЧИТБААТАР /1969-2025/

Бид бүхний анд нөхөр, бахархалт ахан дүүс, эрүүл мэндийн эрхэм элч төлөөлөгчид болсон Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийн эрхлэгч Жигживийн Хүчитбаатар, эмнэлгийн Хангамж үйлчилгээний тасгийн жолооч Бямбаагийн Энхболд нар 2025 оны 03 сарын 11-ний өдөр зуурдаар таалал төгсөж Баянхонгорчууд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хүний амь насыг аврахын төлөө хариуцлагатайгаар ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан та бүхнийхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Та бүхний чин сэтгэл, мэдлэг ур чадвараар амь аврагдсан, эмчлүүлэн сувилуулж, авран хамгаалуулсан мянгантаа гэгээн түүх, эрхэм ариун үйл хэргээр мөнхөд бахархан дуурсах болно.
Бидний эрхэм хүмүүн Жигживийн ХҮЧИТБААТАР нь 1969 онд Баянхонгор аймагт айлын отгон хүү болон мэндэлжээ.

  • 1977-1984 онд Баянхонгор аймгийн арван жилийн II сургууль
  • 1987-1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг уламжлалт эмчилгээний их эмчээр дүүргэж
  • 2012 онд зүү, төөнө заслын резидент
  • 2014 онд зүү, төөнө заслын дээшлүүлэх сургалтад тус тус суралцаж төгссөн байна.
  • 1994-1996 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын хүний их эмчийн салбарын эрхлэгч эмч
  • 1997-1998 онд Баацагаан сумын эмнэлгийн эрхлэгч эмч
  • 1998-2000 онд Улаанбаатар хотын яаралтай түргэн тусламжийн төвд их эмч
  • 2002-2003 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежид багш
  • 2004-2008 онд Улаанбаатар хотын Халиун-Толгой эмнэлэгт зүүний их эмч
  • 2009 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт уламжлалт, зүү, төөнө заслын их эмчээр ажиллаж байсан, хөрвөх чадвар бүхий жинхэнэ алтан гартай эмч байлаа.

Ж.Хүчитбаатар нь Эрүүл мэндийн салбарт ажиллах хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн манай шилдэг тэргүүний мэргэшсэн эмч байв.
Тэрээр 2012 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг” 2018 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан түүхтэй.

БЯМБААГИЙН ЭНХБОЛД /1982-2025/

Бидний хүнлэг хүмүүн Бямбаагийн ЭНХБОЛД нь 1982 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын хүн эмнэлэгт айлын гурав дахь хүү болон төржээ.

  • 1990-1998 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын дунд сургуульд суралцан бүрэн бус дунд боловсрол эзэмшин, 2000-2001 онд Өвөрхангай аймгийн 256-р цэргийн ангид цэргийн алба хаасан.
  • 2005-2006 онд Улаанбаатар хотын “Их хөдөлгөөн” авто сургуульд жолооч мэргэжил
  • 2009 онд жолоочийн “С” ангилал
  • 2012 онд жолоочийн “D” ангилал
  • 2018 онд жолоочийн “E” ангилалыг тус тус эзэмшжээ.
  • 2011 оноос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хангамж үйлчилгээний тасагт яаралтай түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрийн амь биеэ үл хайхран албан үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан байгууллага, хамт олон, ард иргэдийн итгэл найдвар, талархлыг хүлээсэн шилдэг тэргүүний мэргэшсэн, чадварлаг жолооч байлаа.

Тэрээр 2015 онд “Байгууллагын аварга”
2016 онд “ Аймгийн тэргүний ажилтан”
2018 онд ЭМЯ-ны “Хүндэт жуух бичиг”
2024 онд “Хамгийн олон километр явсан жолооч”
2025 онд ЭМЯ-ны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байжээ.
Та бүхний бүтээсэн гэгээн зам мөр, ариун үйл хэрэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу дүр төрх, төлөв тусч, шулуун шударга, өгөөмөр, хөдөлмөрч зан чанар тань бид бүхний зүрх сэтгэлд үүрд мөнх хүндлэгдэн, дуурсагдах болно.
Талийгаачдын аав, ээж, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд болон эрүүл мэндийн салбарынханд гүн эмгэнэл илэрхийлье.
УМ МА НИ БАД МИ ХУМ

Эмгэнэл илэрхийлсэн:
БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТ
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.МӨНХСАЙХАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 10 цаг 21 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 10 цаг 34 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 11 цаг 9 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 11 цаг 33 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 12 цаг 27 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 18 цаг 56 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 19 цаг 1 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 19 цаг 10 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 19 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 20 цаг 56 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 20 цаг 59 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 21 цаг 3 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 21 цаг 7 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 21 цаг 15 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 21 цаг 20 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 21 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 21 цаг 48 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Уржигдар 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Уржигдар 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Уржигдар 08 цаг 28 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар...
Top