x

Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Монголд хэдэн зуугаар эрүүлжүүлэгдэж байна

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8ны баяр саяхан болж өнгөрлөө. Уг баярын өдрөөр дэлхийн олон орны бүсгүйчүүд эрхийнхээ төлөө нийтээрээ жагсаж эсэргүүцлээ илэрхийлэв. Тухайлбал, Франц, Итали, Бельги зэрэг Европын орнуудад нийгмийг бүхэлд нь хамарсан эмэгтэйчүүдийн том жагсаал болсон. Ром хотод гэхэд олон мянган эмэгтэйчүүд жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэж жагссан. Парист мөн л хүчирхийлэл, дээрээс нь хүйсийн цалингийн зөрүү улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулж жагссан. Грекийн нийслэл Афинд ялгаварлан гадуурхалт тэгш бус байдлыг эсэргүүцсэн. Бельгийн бүсгүйчүүд үр хөндөлтийн эсрэг ялангуяа АНУд энэ эрхийг хааж байгаа бол Европт хэзээ нэгэн цагт хэлэлцэнэ. Үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй хэмээн эсэргүүцсэн.

Лалын шашинтай Туркэд охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд “Эмэгтэй хүнийг зөвхөн уламжлалт эхнэр, ээж байх үүрэгтэй гэж сурталчилж байгаа”-г эсэргүүцэж жагссан. Эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах зорилго бүхий Истанбулын конвенцоос Засгийн газар гарах шийдвэр гаргасан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж ийнхүү охид эмэгтэйчүүд нь эсэргүүцлийн жагсаал хийхэд хүргэсэн байна. Дэлхийн улс орнууд ийнхүү эмэгтэйчүүдийн эрх, хүчирхийлэл, тэгш бус байдлын төлөө нийтээрээ жагсаж уриа лоозон болон тэмцэж байхад Монголын бүсгүйчүүд хэдэн зуугаараа эрүүлжүүлэгдсэн гэх мэдээтэй эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ.

Монгол Улс охид бүсгүйчүүддээ ээлтэй, эмэгтэйчүүдийн эрх бүрэн хангагдсан тийм орон мөн үү. Үгүй шүү дээ. Харин ч эмэгтэйчүүдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг, насанд хүрээгүй охидын хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл, аллага газар авсан аюултай улс. Иргэдээ хамгаалах ёстой төрийн цагдаа нь хүртэл бүлэглэж насанд хүрээгүй охиныг хүчирхийлдэг ийм харгис орон. Төрсөн эцэг нь нялх охиноо хүчирхийлсэн, эхнэрээ хардаж сэрдэж онц хэрцгийгээр зодож алсан, бага насны охидыг хүчирхийлж мөчилж алаад булсан зэрэг нийгмийг жигшилд автуулсан, цочроосон олон ноцтой хэргийг бид мэднэ.

Орон гэртээ агсам согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд Зөрчлийн хуулиар баривчлагдсан нөхөд “Намайг дуудлага өгч энд хориуллаа. Эндээс гараад авгайгаа ална” гэж бүгд заналхийлсэн, өширхсөн байдалтай байгааг манай сонин сурвалжилж гаргасан. Монголын эмэгтэйчүүд ямар дарамтад байгааг, тэдний эрх хэрхэн зөрчигдөж байгааг ганц нэгхэн жишээгээр өнгөцхөн дурдахад бодит амьдрал дээр ийм байгаа. Дээрээс нь эмэгтэйчүүдийн ялангуяа бага насны охидын сурч боловсрох байдал ямар байгаа билээ. Мөн аймаг сумдын дотуур байрны нөхцөл байдал ямар байгаа билээ.

Дотуур байр хэмээх “боловсон шорон”д хэчнээн олон хүүхэд хүчирхийлэлд автаж, бузарлагдаж эцэст нь амиа хорлосон харамсалтай, гашуудалтай жишээ олон бий. Энэ бүгдийн хажуугаар охидын цахим гадуурхалт, үе тэнгийн дээрэлхэлт гээд бас аюултай жишээ, харамсмаар явдал байна. Мөн насанд хүрээгүй хүүхдийг малд явуулдгаас аваад хүнд хүчир хөдөлмөр эрхлэлт гээд охидын эрхийн тусдаа том сэдэв яригдана. Асуудал ийм хурцадмал хэмжээнд байтал бүх зүйл сайн сайхан юм шиг нийтээрээ баярлалдаж, нийгэм тэр чигтээ хөөрлийн байдалтай эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэлээ. Мэдээж баярлалгүй яахав. Гэхдээ энэ өдөр ууж наргиж, цэнгэхээс илүү эрхийнхээ төлөө тэмцдэг, нийгэмд үгээ хэлдэг, дуу хоолойгоо хүргэдэг баймаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг, охид бүсгүйчүүдийн эрхийг хамгаалсан олон байгууллага, энэ чигийн хуульчид, судлаачид, хүний эрхийн байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярьдаг, нийгмийг сэрээдэг, айхтар айхтар жишээ баримтуудыг энэ өдөр дэлгэдэг, хохирогчид болоод тэдний ар гэрийнхний дуу хоолойг нийгэмд хүргэдэг, энэ чигийн үйл ажиллагааг явуулдаг байх хэрэгтэй байна. Түүнээс охид хүүхнүүддээ жигтэйхэн сайн хүмүүс болж ганц годгор сарнайгаар хуураад өнгөрнө гэвэл дэндүү хөөрхийлөлтэй. Охид хүүхнүүд, эмэгтэйчүүд ч өөрсдөө энэ өдөр эрхийнхээ төлөө тэмцдэг, дэлхийн улс орны хүүхнүүд ямар санаа бодолтой байгааг анзаардаг, мэдэрдэг байх цаг нь болжээ.

Охид хүүхнүүд маань хэрсүү байх хэрэгтэй болжээ. Өнөөдөр Монголд үнийн өсөлт, татварын дарамт ямар байгаа билээ. Үнэнийг хэлэхэд амьдрах нөхцөлгүй байгаа шүү дээ. Бусад орон манайх шиг байсан бол хүүхнүүд нь юун баярлах, бидэнд амьдрах нөхцөл алга гээд нийтээрээ эсэргүүцээд гараад ирнэ.

Бусад орны жишгээр үнийн өсөлтөд бид сөхөрлөө гээд хүүхнүүд маань баярын өдрөө жагссан бол, татварын дарамт, эдийн засгийн нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдийг дампууруулахад хүргэж байна гээд энэ олон компанийн төлөөлөл болсон хүүхнүүд төв талбайдаа гараад ирэхэд нийгэм, засаг төр, биднийг удирдаж байгаа хүмүүс эрхбиш сэртэсхийнэ биз дээ.

Гэвч хэн ч, юу ч хэлэхгүй, харин ч баярлаж хөөрцгөөж, нийгмийн хөөрөлд автаж байгаа нь өөрийн эрхгүй харамсал халаглал төрүүлж байна.Хэдэн жилийн өмнө эмэгтэйчүүдийн нүцгэн жагсаал болж байсан. Та бүхэн санаж байгаа бол “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас худалдаачдыг дэмжих хэрэгтэй, ээжүүд бидэнд баярлах шалтгаан алга гээд нүцгэн жагсаал хийж байсан. Тэгтэл сүүлийн хэдэн жил хэн ч энэ баяраар үгээ хэлсэнгүй.

Эрх баригчид аль болохоор ард иргэдийн дуу хоолойг боомилж, эсэргүүцэл үзүүлэхийг болиулж байна. Ардчиллын үндсэн зарчим ардчилсан Монгол Улсад алдагдаж байгаа. Ямар нэгэн байдлаар иргэдийг архидуулах, баярлуулах, зүгээр хөөсрөлд автуулах зүйлийг бодлогоор хийж байна. Үндсэндээ ядуу гуйлгачин байлгаад баярын үеэр тав арван төгрөг өгөх юм уу, эдийн засгийн жаахан хөшүүрэг бий болгоод нийгмийг мартагнуулах тийм зүйлийг эрх баригчид хийж байна. Эмэгтэйчүүдийн баяраар ганц годгор сарнайгаар хүүхнүүдийн амыг хааж, аль ч ресторанд оронгуут үнэгүй дарс, виногоор дайлж ууж идүүлэх, мансууруулах тийм зорилгыг эрхэмлэж байна.

Өмнө нь УИХын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн тухай энэ өдөр ярьдаг байсан. Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх тайлан хэлэлцдэг байсан. Наад захын жишээ гэхэд л ажлын байрны бэлгийн дарамт гээд ярьдаг байсан. Гэтэл урьд өмнөхөөсөө олон эмэгтэй гишүүнтэй хэрнээ төр засгийн зүгээс эмэгтэйчүүдийн эрхийн тухай хэн ч, юу ч ярьсангүй өнгөрлөө. НҮБын эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцод манай улс 1981 онд элссэн. Уг конвенцыг хэрэгжүүлэх зорилгоор хийсэн ажлын тайлангаа гишүүн орон нь дөрвөн жил тутамд нэг удаа НҮБын Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор нь хэлэлцүүлэх үүрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаарх цогц судалгааг сүүлийн 10 гаруй жилд хийгээгүй гэх албан мэдээлэл бий. Энэ бүгдийг ярьж,нийгмээрээ тэмцэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байлаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.55)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 40 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 4 цаг 48 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 4 цаг 52 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 4 цаг 57 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 30 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 5 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top