x

Хориг, сөргөлдөөн хоёр алтны үнийг өсгөв

Энэ нь уг мателлд хөрөнгө оруул гэсэн зөвлөмж биш юм. Сүүлийн саруудад алтны үнэ дэлхийн зах зээл дээр хэд хэдэн удаа дээд үзүүлэлтээ шинэчиллээ. Жилийн дотор шар металлын үнэ 30 гаруй хувиар нэмэгджээ. Яагаад “ашгийн хамгийн унацгүй" хөрөнгө оруулалт үнээ нэмэгдүүлнэ вэ? Тэр нь юунаас болов? Сөргөлдөөн болон доллар, америкийн сонгуультай  ямар холбоотой вэ?

Алт юу болоод байна вэ?

• Алтны үнэ  бирж дээр өсөөд байгаа нь эхний жилдээ биш. Гэтэл 2024 он нэг л онцгой, үнийн хэлбэлзэл нь хэд хэдэн удаа  өөрийн дээд амжилтыг шинэчлэн эвдлээ. Аравдугаар сарын  30-нд  түүхэнд анх удаагаа унци алтны үнэ $2800 доллар болов. Цаашлаад энэ трэнд үргэлжилсээр 2025 оны хоёрдугаар сард дээд үзүүлэлт шинэчлэгдэн фьючерсийн үнэ $2900 хүрлээ.

• Урсгал арилжааны болох спотын үнээс гадна алтны хүлээгдэж  буй үнийг тогтоогч фьючерсийн үнэ өсөв. Харин алт олборлогч  компанийн хувьцааны үнэ даруухан өсөлтэй байгаа нь урт хугацааны ирээдүйд худалдан авагчид нь “алтан портфелиа”  өргөжүүлэх сонирхолгүйг харуулсан бөгөөд тэдэнд үнэт металл “одоо л энд” боломжит эрсдлийн даатгал болох хэрэгтэй байгааг үзүүлж  буй.

• Алт сонирхол татах болсон нь Ойрхи Дорнодын  тогтворгүй байдал, мөн Украины сунжирсан сөргөлдөөнөөс үүдэн  гарч байна. Мөн түүнчлэн Барууны орнуудын инфляц, бас дээр нь хагас жилээс ч дээш хугацаанд  даяарчлалын зогсонги байдал үүснэ гэсэн яриа байдлыг улам хөөрөгдлөө. Хөрөнгө оруулагчид консерватив стратегиа сонгон алтыг элдэв шуурга салхинаас хамгаалах номхон булан гэж тооцож байна.

Алт Оросын эсрэг хоригоос болон үнээ нэмж байна

• ОХУ-ын гадаад дахь хөрөнгийг царцаасан нь алтны үнэ нэмэгдэх бас нэг гол шалтгаан. Барууны эдийн  засагчид Оросын хөрөнгийг барин саатуулах нь доллар  ба еврод итгэл алдахад хүргэнэ гэж сануулж байсан ч  улстөрчдийн шахалт дарамт  үүнийг хийлгэв. Үр дүнд нь Европт Оросын хөрөнгийг царцаагаад зогсонгүй түүнээс орж ирж буй ашгийг нь  Украинд туслах,  шүүхдэлтийн зардал зэрэгт төлж эхлэв.

• Барууны энэ үйлдэлд хөрөнгө оруулагчид  нервтэж эхлэв. Тэмдэглэхэд өнөөг хүртэл дэлхийн валютын систем итгэлцэл дээр тогтож байсан юм. Итгэл алдарсан нь хямралд хүргэв. Өөр орны хөрөнгийг улс төрийн шалтгаанаар булаан “дээрэмдсэн” нь  өнөөгийн даяарчлалын  санхүүгийн системд шударга ёс байгаа гэдэгт эргэлзэл төрүүллээ. Доллар, еврогоор  өөрийн хөрөнгийг хадгалж байсан орнууд тэднийг алтанд хөрвүүлж эхэлсэн байна. Металлын гол худалдан авагчид нь Хятад, Энэтхэг хоёр болж байна.

• Төв банкууд өөрийн хөрөнгийг алтанд хувиргаад зогсоогүй тэд барууны орнуудад хадгалуулж байсан алтаа эргүүлэн зөөх боллоо. Тэднийг эрсдлээс хамгаалах үүднээс.

Тухайлбал, Энэтхэгийн нөөцийн банк Их Британиас 100 тонн орчим алтаа  буцаан зөөв. Тэр нь 1991 оноос хойших хамгийн том хөрвүүлэлт болов.

Доллар алттай ямар холбоотой вэ?

• Шар металл хамгийн консерватив бөгөөд найдвартай хөрөнгө гэж тооцогддог ба тэр ямар ч доргионд үнээ хадгалж байдаг ба олон улсын худалдааны боломжийг хангаж өгдөг дэлхийн валютын систем алт дээр бүтдэг.  Доллар алтанд уягдсан байсан нь дэлхийн хоёрдугаар дайны дараа  түүнийг дэлхийн гол  валют болгосон юм.

• АНУ долларыг алттай уялдуулахаас  1971 онд татгалзсан ч тэр хоёрын холбоо хэвээр үлдсэн юм. Өнөөдөр алтны үнэ нь  доллар хэрхэн хямдарсныг харуулж байна. Металлын үнэ өндөр байх тусам долларын ханш улам унана. Энэ шалтгаанаар алтны үнэ нь АНУ-ын  байдал нэн түрүүнд Төв банкийг орлогч Холбооны нөөцийн системд нь нөлөөлдөг.

• Өнөөдөр алтны үнийн  урьдчилсан дүгнэлт нь Америкийн инфляцаас, мөн АНУ-ын ажилгүйдлын төвшин, Холбооны нөөцийн сангийн бодлогын хүүгээс шууд хамааралтай. Хөдөлмөрийн зах зээлийн хүчтэй байр суурь, инфляцийн болон бодлогын хүүгийн бага төвшин нь долларын ханшийг чангалж, алтны үнийг доошлуулна. Жишээлбэл, өнгөрсөн аравдугаар сарын 31-ны  мэдээнд АНУ-д ажилгүйдэл  2021 оноос хойш хамгийн доод үзүүлэлтийг харууллаа гэсний дараа алтан гулдмайнуудын үнэ 2%-иар унасан байлаа. Гэхдээ дараагийн өдрөөс нь алт дахин  үнээ нэмсэн л дээ.

АНУ-ын сонгууль алтанд хэрхэн нөлөөлөв

• Өнгөрсөн оны намрын “өсөх хандлагыг” шинжээчид сонгуулийн дүнгийн хүлээлт гэж үзсэн. Учир нь алт АНУ-ын хэрэг явдлаас ихээхэн хамааралтай. Цагаан ордны  эзний авч хэрэгжүүлж байгаа бодлого гол нөлөөг гаргана. Жишээлбэл, Дональд Трамп  2016 онд ерөнхийлөгч болоод  долларыг чангалахын тулд өөртөө ашигтай протекционист бодлого явуулан алтан фьючерсийг 1,2%-иар унагаж байв. Өөрийн ээлжинд доллар суларснаар үнэт металлын үнэ нэмэгдэж эхэлдэг.

• Дональд Трамп өөрийн амлалтаа биелүүлэхийн тулд өргөн хэмжээний зарлага гаргах ёстой ба тэр нь инфляцийг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн алтны үнийн хөөрөгдөлт ямар ч тохиолдолд гарна хэмээн эдийн засагчид дүгнэж буй.

Урт хугацааны хөрөнгө оруулалт

• «Алт бол хөрөнгө оруулалт биш» гэсэн хэллэг санхүүчдэд байдаг. Энэ нь том хөрөнгө оруулагчид ба төв банкууд, корпораци, том компаниудын  хийдэг тэдэнд таарах онцгой хөрөнгө  юм. Тогтворгүй байдлын нөхцөлд  хөрөнгөө хадгалж, тэднийг инфляцаас аврахад алт тусалдаг. Өнөөдөр алтанд хөрнгө оруулаад ашиг олох нь юу л бол. Одоо алтны үнэ дээд цэгтээ хүрсэн, тэр нь аль зэрэг хугацаанд үргэлжлэхийг  хэлэх аргагүй.

• Алт хурдан ашиг өгдөггүй. Үнэт металл нь зарчмын хувьд эрсдлийн хөрөнгө оруулалт ба түүний үнийг таамаглах аргагүй. Ашиг биш алдагдалд хүргэхийг ч үгүйсгэхгүй. Урт хугацаагаар алтанд  хөрөнгө оруулахад харин тэр нь инфляцийг тогтмол гүйцээд байх ашигтай.

• Алтан гулдмай хэлбэрээр хадгалах нь ашиг муутай. Нэгд тэднийг олох нь ээдрээтэй, худалдан авалт ба зарах хоёрын хооронд үнийн ялгаа мэдэгдэхүйц өөр бөгөөд түүнийг хөрөнгө оруулагчид спред гэнэ. Гэртээ гулдмайг  хадгалах нь эрсдэлтэй. Тэднийг хулгайлах аюулаас гадна хадгалж байгаагийн хувьд банкинд  нэмэлт төлбөр өгнө. Гулдмай дээрх ямар нэгэн зураас нь  түүний үнийг 10%-иас илүү ч унагана. Мөн энэ хөрөнгөдөө татвар төлөх ёстой.

• Бэлэн алттай байх дэлгэрсэн хэлбэр нь алтан зоос.  Гэхдээ тэдний үнэ нь алтныхаас өндөр. Эргүүлэн худалдахад нь банк анхны үнээс нь  доогуур авна. Бас элдэв зураас гэмтэл нь тэдний үнийг буулгана.

• Ирээдүйтэй хөрөнгө оруулалт нь алт олборлогч компанийн хувьцаа байж болох юм. Гэхдээ бас үнийн савчилт ашигт нөлөөлдөг.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло... Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top