x

АНУ-д гадаад тусламжийн USAID агентлаг хаагдаж байна: USAID гэж юу билээ?

Фото: REUTERS/Annabelle Gordon

Олон улсын хөгжлийн агентлагийг (USAID) АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа хаахад ойрхон байна. Түүний төсөв царцаагдаж, ажилтнуудыг нь амрааж байна. Энэ байгууллага 64 жилийн турш бусад орнууд, засгийн газрын бус байгууллагуудад санхүү, техникийн  тусламж үзүүлэн түүгээрээ  Америкийн үнэт зүйлийг түлхэж иржээ. USAID юу хийдэг, юугаар нэртэй болов? Энэ тухай өгүүлье.

USAID агентлагтай юу болж байна вэ

• Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээс хойш USAID-д эрс өөрчлөлт гарч ирэв. Трамп агентлагийн явуулж ирсэн бараг бүх санхүүжилтийг зогсоох, зарим гадаад дахь төлөөлөгчийн газрыг нь хаах үүрэг өгөв. Төрийн тэргүүний тушаалыг үл тоосон  жараад өндөр тушаалтанг тус агентлагаас халжээ.

• Хоёрдугаар сарын 1-нээс Х сүлжээн дэх USAID сайтын аккаунт нь хаагдав. Хэвлэлийн мэдээгээр, тэр өдөр тус байгууллагын төв байранд Илон Маскийн удирдсан засгийн газрын ажиллагааны үр дүнг сайжруулах албаны (DOGE) хоёр хүн нэвтэрч, ажилтнуудынх нь файлын аюулгүйн системийг эзэлжээ.

• Дараагийн ажлын өдөр хоёрдугаар сарын 3-нд  USAID агентлагийн төв байр хаагдсан байв. Байрны хананаас тус байгууллын  үйл ажиллагааг сануулсан бүх  фото зургийг авсан байна. Ажилтнууд нь гэрээсээ ажиллах тушаал авчээ.

• Энэ үеэр  Маск зарлахдаа, Трамп USAID агентлагийг хаахыг зөвшөөрсөн гэв. Тэрбумтаны хэлснээр, агентлаг “улстөржсөн”, “америкийн эсрэг хүртэл хэт зүүний үзэл санааг дэлхий даяар явуулж" иржээ. АНУ-ын Ерөнхийлөгч өөрөө USAID агетлагийн удирдлагыг “хэт радикал галзуучуудын бүлэг” гэж нэрлээд тус байгууллагын ирээдүйн талаар  шийдвэр гаргана гэсэн байна.

USAID гэж ямар байгууллага  вэ?

• USAID АНУ-ын үзүүлж буй цэргийн бус бүх гадаад тусламжийг зохицуулан удирдахаар 1961 онд байгуулагджээ. Агентлагийг бие даасан байгууллага гэж бүтээсэн учир бусад яамдын бүтцэд, түүний дотор гадаад бодлогыг явуулдаг Төрийн департаментын  мэдэлд байсангүй.

• USAID 2023 оны байдлаар янз бүрийн хүмүүнлэгийн тусламжийн $40 тэрбумыг захиран зарцуулж байв. Тусламж нь буцалтгүй баталгааны хэлбэрээр эсвэл техник, бараа, үйлчилгээ гэж зарцуулагдаж ирэв. Агентлаг бүс нутгийн 100-аад газрын сүлжээтэй бөгөөд түүнд 10 мянган хүн, тэдний гуравны хоёр нь гадаадад ажилладаг.

• USAID өөрийн ажиллагааг  хөгжиж буй орнуудад ядуурал, өвчин, өлсгөлөн, байгалийн гамшигтай тэмцэхэд нь туслах гэж хэлдэг. Мөн тус агентлаг засгийн газрын бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн санаачлагын бүлэгт тусалдаг ба түүнийгээ  "ардчиллыг хөгжүүлж байна" хэмээн тайлбарладаг. АНУ-ын засгийн газар USAID  агентлагийг  үндэсний аюулгүй байдлыг хангах зөөлөн хүчний хэрэгсэл гэж үздэг.

USAID ямар дуулианд орооцолдов?

• USAID оршин тогтнож буй хугацаандаа Тагнуулын төв газартай нягт холбоотой байсан гэж хэлэгдэж ирэв. Тагнуулын төв газрын туршуулууд гадаадад агентлагийн халхавч дор ажиллаж байжээ. Мөн офицерүүд нь агентлагийн нийгмийн аюулгүй байдлыг удирдаж иржээ. Тэд л бусад орнуудын цагдаагийн ажилтнуудыг сургаж ирсэн байна.

• USAID урт хугацааны турш Украиныг дэмжиж ирсэн ба зөвхөн 2022–2024 онуудад $38 тэрбумыг төсвийн дэмжлэг, хүмүүнлэгийн тусламж гэж зарцуулжээ. Агентлагийн  санхүүжүүлсэн хөтөлбөрөөс 2004 оны улбар шар хувьсгалчид ба 2014 оны евромайданыхан ашиг унагасан байна.

• USAID олон жилийн турш Перуд  гэр бүл төлөвлөлтийн хөтөлбөрийн ивээн тэтгэгч байв. Гэхдээ ерээд онуудад эмэгтэйчүүдийг  албан хүчээр үрийн сувгийг нь бооход хамруулсанд Андын уулын бүсийн уугуул эмэгтэйчүүд буюу ядуу давхрагынхан орсон байв. Конгресс Перуд мөрдөн шалгаад USAID энд оролцсоныг тогтоосон ба харин АНУ-ын конгресс агентлагийг үүнд хамаагүй гэжээ.

• НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн ротациар орох орнуудад USAID туслахаа илүүд үздэг гэж шүүмжилдэг. Албан ёсны засаг төр үүнийг  үгүйсгэдэг. Харин судалгаа хоёр жилээр гишүүн болсон орнуудын Америкийн тусламж дундажаар 59%-иар өссөнийг тогтоожээ.

• Мөн түүнчлэн USAID нь АНУ-тай санал нийлэхгүй байгаа орнуудад шахалт үзүүлэх хэрэгсэл гэдэг шүүмжлэл бий. Агентлаг 1990 онд Америкийн Иракт цөмөрснийг дэмжээгүй Йемен, 2000-аад оны эхээр Турк хоёрт тусламжаа зогсоосон байв.

USAID Орост юу хийсэн бэ?

• USAID Орост 1992-2012 онуудад ажиллаж байсан ба “эрүүлийг хамгаалах, халдварт өвчинтэй тэмцэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, илүү хүчтэй иргэний нийгмийг байгуулахад туслана” гэж агентлаг мэдэгдэж байв. USAID нийтдээ $2,7 тэрбумаар ивээн тэтгэжээ.

• Оросын засаг "гадаадын туршуулын" гэж зарласан засгийн газрын бус байгууллагад USAID тусалж байгаад үйл ажиллагаагаа хумьжээ.

• USAID Оросын Үндсэн хууль дээр мөн Оросын Иргэний, Татварын, Газрын  кодекс дээр ажиллаж байсан мэрргэжилтнүүдийг санхүүжүүлжээ.

• Оросын гадаад хэргийн яам USAID агентлагийн ажил зогссонд тайлбар хийхдээ "Тэд хүмүүнлэгийн биш, улс төрийн  үйл ажиллагаа явуулж байсан" гэсэн байгаа.

М.ЦОГТ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 19 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 19 цаг 27 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 19 цаг 37 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 19 цаг 42 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 19 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ 19 цаг 56 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 20 цаг 2 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 21 цаг 11 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 21 цаг 28 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно Уржигдар 13 цаг 14 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна Уржигдар 12 цаг 57 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов Уржигдар 12 цаг 53 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Уржигдар 12 цаг 48 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Уржигдар 12 цаг 44 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Уржигдар 12 цаг 30 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... Уржигдар 12 цаг 24 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ Уржигдар 10 цаг 40 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа Уржигдар 10 цаг 21 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 10 цаг 02 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв Уржигдар 10 цаг 00 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ…
Top