x

Түгжрэлийн эсрэг нийтээрээ: Өршөөлийн хугацаа амласан соёлын шинэ давалгаа

Өчигдөрхөн такси дуудаад хотын төв рүү гартал жолооч маань замын хагаст хүрэлгүй хөдөлгөөн багатай байсан эсрэг урсгал руу орсноор цагдаад бичиг баримтаа хураалгаж, эрхээ хасуулах юм болчихов. Хаа очиж хараал хэлээгүй боловч түнтийтлээ уурласан, арай гэж амаа жимийж явсан жолооч маань “таньдаг цагдаадаа хэлээд авчихна даа” хэмээн занаад цааш хөдлөв.

Цаг товчлох санаатай хүүхдийн ордны хойгуур баруун эргээд тасархай зураасаар буцаж эргээд гэрлэн дохион дээр нам гацлаа. Угаасаа гэрлэн дохио нь хөндлөн урсгалаа татахад маш бага цаг тавьсны дээр уулзвар дээр зохицуулж байгаа цагдаагийн алба хаагч өстэй юм шиг хоёр удаагийн ногоон гэрлийг өнгөрөөсний дараа арай гэж манай эгнээг татав. Гэрлэн дохион дээрээ хүртэл цагдаа зогсоож байгаад албаар гацаадаг нь манай хотын бараг соёл болсон зүйл л дээ.

Дашрамд дурдахад бидний хөдөлгөөнд оролцож байх тэр мөчид ямар ч дарга цэргийн цуваа өнгөрөөгүй, зүгээр л өдөр тутам, цаг тутамд хийдэг зохицуулалт нь ийм. Хэрвээ гэрлэн дохио нь хөдөлгөөнийхөө ачаалалтайгаа нийцэхгүй байгаа бол тэрийгээ л засчихаж болдоггүй юм байх даа... гэсэн шүү бодол, өдөр тутмын стрессээ тээсээр гэрийн зүг. Хүний гар оролцсон юм бүхэн нурж унаад, бие биедээ садаа тээр болоод байдгийн хамгийн ойрхон жишээ юм даа.

Аа тийм яаралтай ажлаа амжуулаад буцах болтол жолооч маань “бичиг баримтаа буцааж авахаар болчихлоо, буцаад нөгөө газраараа явна аа” гээд дахиад намайгаа чихдэв. Бараг л би буруутай янзтай болоод явчихсан учраас тохирсон хөлсөө бүтэн өгөхийн тулд бичиг баримт хураасан цагдааг эрж олохоор ирсэн замаараа буцахаас аргагүй болов. Ер нь бол такси унана гэдэг нийслэлийнхний хувьд нэлээд хатуу шалгуур, тэвчээр шаарддаг ажил л даа. Хажуугаар хоосон шахуу автобуснууд зөрөлдөх боловч тэдэнтэй хэзээ тааралдах нь бараг оньсого шахуу тул тааралдсан унаандаа гар өргөөд газар дөхөхөөс өөр замгүй.

Гэх мэтчилэн аар шаархан зүйл, хүн бүрийн өдөр бүр туулдаг өчүүхэн зүдгүүрээр үглэж яншсаны учир гэвэл өнгөрөгч бямба гаригт Засгийн газрын шуурхай дээр танилцуулсан нэгэн “нүд бүлтийж чих дэлгийлгэм” хэрнээ маньд тун ч ашигтай байж болох шинэ мэдээлэл, эерэг санаачилгын тухайд юм.

Уг шуурхай хуралдаан дээр нийслэл болон “Хорин минутын хот” үндэсний хорооноос санаачлан Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс “Нийслэлийн авто замын түгжрэлийг шийдэхийн тулд хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай” танилцуулсан. Асуудал нь ч, шийдэл нь ч тун энгийн. Ажил хийе гэвэл арга олддог гэдэг дээ. 

Тухайн өдрийн шуурхай дээр яригдсан уу, эсвэл өөр нөхцөл байдалд сонссон эсэхийг санахгүй байна. Товчхондоо нийслэлийн хэмжээнд туршилтаар тавигдаад буй 44 камерт сарын дотор 150 мянга гаруй замын хөдөлгөөний зөрчил илэрдэг гэсэн. Энэ бүх зөрчилд нэг бүрчлэн хариуцлага тооцогддог уу гэвэл үгүй. Учир нь одоо байгаа хуулиараа камерт бичигдэж байгаа зөрчлүүдийг баталгаажуулахын тулд заавал нэг эрх бүхий албан тушаалтан бичгээр баталгаажилт хийж байж торгууль бичигддэг. Нийслэлийн хэмжээнд ердөө 15 тооны /хотын дарга Х.Нямбаатар хэлчих шиг болсон/ эрх бүхий албан тушаалтан өдөр шөнөгүй ажиллаж байж энэ 150 мянган зөрчлийн ердөө 7000 дээр нь бичилт хийж баталгаажуулж амждаг. Энгийнээр хэлбэл “аз нь хаясан 7000”… Үлдсэн 143 мянга нь ямар ч хариуцлага хүлээхгүй, тэр байтугай зарим нь зөрчил гаргаж эсэхээ ч мэддэггүй, ажирдаггүй байх. Бэлчээртээ гарсан үхэр лугаа… гэдэг билүү.

Тиймээс замын хөдөлгөөний дүрэм зөрчигчдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна. Яг л борооны дараах мөөг лугаа… Сүүлд нийслэлийн гэрлэн дохио бүхий 176 уулзварт шинээр байршуулсан 2606 камерт өдөртөө 1 сая, сардаа 30 сая зөрчил бүртгэгдэж байгаа, тэдгээрийг баталгаажуулахад 3000 цагдаагийн алба хаагч нэгэн зэрэг ажиллах хэрэгтэй гэнэ. Тийм хүн хүч, хүний нөөц, илүүдээ гарсан зардал ч байхгүй учраас нөгөө “аз нь хаясан 7000” маань яг хэвээрээ…

Тэгэхээр түгжрэлийг үүсгэж байгаа нэг бодитой шалтгаан нь замын хөдөлгөөний зөрчил гэдгийг хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар, үйлчлүүлж байгаа иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм. Нийтээрээ хөдөлгөөний зөрчилгүй зорчоод сурчихвал тэр хэмжээгээр замын ачаалал, түгжрэл тодорхой хэмжээгээр (38 хувиар гэж тооцсон байдаг) буурах боломжтой. Яг ийм зорилгоор хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний удирдлагын системийг нэвтрүүлэх тухай ярьж эхлээд байгаа юм.

“Хиймэл оюун” гэж яриад байгаа энэ шинэ хэллэг маань үндсэндээ бидний өмнө мэддэг байсан “тооцоолон бодох машин” л гэсэн үг шүү дээ. Ор шинэ зүйл огтоос биш. Бэлэн байгаа өгөгдөл дээр суурилаад илүү үр дүнтэй хувилбарыг тооцоолж гаргана аа л гэсэн үг. Жишээлбэл, хөдөлгөөний ачааллаас шалтгаалаад уулзварууд дээр цагдаа зохицуулалт хийх биш, хөдөлгөөний удирдлагын төв өөрөө гэрлэн дохиогоо шилжүүлээд, хөдөлгөөний эрчим ихтэй урсгалуудаа татаад татаад явчихна аа л гэсэн үг. Наанадаж цаг хугацаа, хөрөнгө хүч хэмнэгдэнэ, цаашлаад зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Аз нь хаясан 7000-ыг л түүвэрлээд торгоод байхгүй, дүрэм зөрчсөн бүхэн хариуцлагаа хүлээдэг болж, замын хөдөлгөөний соёлд суралцана даа.

Тэгэхээр ерөөсөө нэгэнт камерт бүртгэгдсэн зөрчлийг цагдаагийн алба хаагч баталгаажуулж байж хариуцлага тооцдогоо больё, ерөөсөө бүртгэгдсэн зөрчил болгон дээр хариуцлага тооцдог байя. Ингэж чадвал энэ төрлийн зөрчлийг бууруулна, ингэснээр зохиомлоор түгжрэл үүсгэхээ болино. Мэдээж ингэхийн тулд нэгдүгээрт технологийн нэлээд том шилжилт хийх хэрэгтэй болно, хоёрдугаарт холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

Талархууштай нь нийслэлийн зүгээс нэгдүгээр ажлаа хийчихэж. Улаанбаатар хотын гэрлэн дохиотой 176 уулзварт 2606 камер суурилуулаад, бүгдийг нь бүх дүүргүүд дээрх дэд төвүүддээ болон нэгдсэн том төвдөө холбож бэлэн болгожээ. Үүн дээр нэмээд төв зам дагуу байрлах аж ахуй нэгжүүдийн камеруудыг нэгдсэн сүлжээнд холбочихвол ерөнхийдөө хөдөлгөөний хяналтыг бүрэн тавих боломжтой гэдэг тооцооллыг танилцуулж байна лээ. Харин хуулийн өөрчлөлтийн тухайд “Хорин минутын хот” Үндэсний хороо болон Р.Эрдэнэбүрэн сайд хуулийн төсөл өргөн барихаар бэлтгэж байгаа гэлээ. Хамгийн наад зах нь Түгжрэлийг бууруулах тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж таарах байх л даа. Хүний оролцоогүйгээр их өгөгдөлд суурилан ухаалгаар замын хөдөлгөөнийг удирдах тухай цоо шинэ зүйлийг хууль эрх зүйн системд нэвтрүүлэх гэж байгаа болохоор дагалдаад арав гаруй хууль өөрчлөгдөнө гэсэн.

За тэгээд, өдөр тутам үйлдэгддэг гэж байгаа нэг сая зөрчлийг хиймэл оюунаар бүртгээд, баталгаажуулаад явбал тоймгүй юм болно оо. Иймд хууль батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд бүртгэгдсэн зөрчлийн дагуу бодит хариуцлага тооцохгүй буюу мөнгөн торгууль тавихгүй гэсэн яриа чих дэлдийлгэв. Зөвхөн иргэнд өөрт нь “Та тэдэн сарын тэдэнд тэр зам дээр ийм зөрчил гаргасан байна” гэдэг мэдээллийг бүртгэлтэй гар утас болон И Монгол дээрх өөрийнх нь хаягаар илгээнэ гэнэ. Шинэ орчинд иргэдээ дасгах, шинэ соёлд суралцуулах, нэг ёсондоо “өршөөлийн хугацаа” зарлаж байгаа юм байна. Тэгвэл иргэн ч гэсэн өөрийнхөө гаргасан зөрчлийг бүртгээд, өөртөө учирч болох санхүүгийн эрсдлийг тооцоод явчихна. Тэгээд ирэх оноос жинхэнээсээ гаргасан зөрчил бүр дээр чинь хариуцлага тооцно шүү, тэр болтол та хөдөлгөөний зөрчил гаргалгүй хөдөлгөөнд оролцож суралцана уу гэдэг тийм л шаардлагыг тавих юм байна.

Гэхдээ энэ бол Засгийн газар, нийслэлийн түвшинд яригдаж буй санал, санаачилга. Хуулийн төсөл нь УИХ дээр орж ирээд, хэлэлцээд эхлэхээр эрхэм гишүүд, хууль тогтоогч нар маань нөгөө “өршөөлийн” хугацаан дээр ямар байр суурь илэрхийлэхийг бид таашгүй.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Lucy Sliver (94.242.50.79)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.212.119.193)
    haha
    2025 оны 02 сарын 08 | Хариулах
  • Зочин (54.37.7.108)
    kkk
    2025 оны 02 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 22 цаг 42 мин Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 22 цаг 44 мин Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 22 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 23 цаг 45 мин С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 23 цаг 55 мин О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон Өчигдөр 17 цаг 00 мин Ах, дүүгийн барилдлага, ойртож буй Чунчин Өчигдөр 16 цаг 00 мин Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Өчигдөр 15 цаг 30 мин Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Өчигдөр 14 цаг 59 мин Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв Өчигдөр 14 цаг 44 мин В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? Өчигдөр 13 цаг 08 мин Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ Өчигдөр 12 цаг 57 мин Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Өчигдөр 12 цаг 51 мин Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Өчигдөр 12 цаг 46 мин Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна Өчигдөр 12 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна Өчигдөр 12 цаг 39 мин Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Өчигдөр 11 цаг 33 мин Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна Өчигдөр 11 цаг 14 мин Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ Өчигдөр 10 цаг 50 мин Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ Өчигдөр 10 цаг 33 мин
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Бид бол монголоид хүмүүс Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак...
Top