x

Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ

Японы Токио хотноо болсон “World Ballet Grand Prix Tokyо” уралдаанд “Монголын балетын хөгжил” сангийн дэргэдэх Монголын балетын үндэсний сургуулийн сурагчид амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл бүхий найман медаль хүртжээ.

Тодруулбал, багийн төрөлд Т.Энхсүрэн багшийн удирдсан 6-8 насны сурагчдын “Exotika” болон Ч.Ганчимэг, Ц.Жаргалан багшаар удирдуулсан 9-11 насны “Copellia” хамтлаг алтан медаль хүртсэн байна. Харин ганцаарчилсан төрөлд Ч.Гэгээн, А.Танангоо, Э.Марал, З.Анирлан нар хүрэл, М.Ингүүмэл мөнгө хүртэж, Ц.Амина тусгай байр эзэлсэн бол Бест артист төрөлд А.Танангоо алтан медалиар энгэрээ мялаажээ.

ЮНЕСКО-гийн FIBC (Federacion Internationale de Ballet Competitions) болон Олон улсын балетын “Шорюү” нэгдэлтэй хамтран зохион байгуулсан эл уралдаан нь балетын хөгжлийг дэмжих зорилготой юм. Сурагчид уралдаанд оролцохоос гадна нэгдсэн сургалтад хамрагдсан байна. Энэхүү уралдаанд 20 гаруй орны өсвөрийн балетчид дөрвөн насны ангилалд өрсөлджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 26 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 51 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 5 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 8 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 29 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 14 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 15 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 26 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 55 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top