x

1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 1 сарын 9-нийг хүртэл Улаанбаатар хотын 9 дүүрэг, 13 аймгийн нийт 1277 ахмадыг хамруулсан энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

  • 137 сайн дурын оюутан, залуус, ахмад хүмүүсийг сургагч багшаар бэлтгэсэн.
  • Ахмадуудад өдөр тутамд хэрэгцээтэй цахим ур чадваруудыг зааж, залуу болон ахмад үеийн харилцааг сайжруулахад хувь нэмэр оруулсан.

Сургалтын агуулга

Ахмадуудад суурь болон ахисан түвшний дараах ур чадваруудыг заасан:

  1. Суурь түвшин:

    • Ухаалаг гар утасны хэрэглээ, интернэтийн ашиглалт.
    • Gmail, Google хайлт, Google Calendar, Google Photos ашиглах.
    • Сошиал медиа аппликейшн ашиглах, онлайн дуудлага хийх.
    • Төрийн үйлчилгээний аппликейшн (И-Монгол, И-Кидс).
    • Банкны аппликейшн ашиглах, төлбөр тооцоо хийх.
    • Контент бүтээх, зураг, бичлэг засварлах.
  2. Ахисан түвшин:

    • Google Maps, Google Drive ашиглах.
    • Цахим гарын үсэг, Zoom, Telegram хэрэглэх.
    • Кибер аюулгүй байдал, давхар шатлалт хамгаалалт.
    • E-Business, И-Баримт, И-Татвар, И-халамж.
    • Компьютер дээр Word, Excel, PowerPoint ашиглах, 10 хуруугаар шивэх.

Гарын авлага

160 хуудастай “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан сургалтад хамрагдсан ахмадуудад тараасан нь хэрэгцээт ном болж чаджээ.

Хамтран ажилласан байгууллагууд

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Боловсролын Ерөнхий Газар, Монголын Ахмадын Холбоо, Юнител групп, Скайтел групп, И-Монгол академи зэрэг байгууллагууд хамтран ажилласан байна.

Энэхүү хөтөлбөр нь ахмадуудын өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхөөс гадна үе хоорондын цахим ур чадварын ялгааг арилгахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 21 цаг 58 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 22 цаг 5 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top