x

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хооронд Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд ЕСБХБ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Юрген Ригтеринк нар гарын үсэг зурав.

Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний шинэчлэлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж буй бөгөөд эрчим хүчний салбарыг тогтвортой, өрсөлдөх чадвартай, дэлхийн уур амьсгалын зорилтод нийцсэн салбар болгон хөгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд эрчим хүчний салбарын ил тод байдлыг хангах, зах зээлийг чөлөөлөх, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх олон талт ажлыг хийж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулж буй энэхүү санамж бичиг нь Монгол Улсын Засгийн газрын бодлоготой нягт уялдаж буйг Шадар сайд Т.Доржханд онцоллоо.

Талууд энэхүү Санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааны дараах чиглэлүүдийг харилцан тодорхойллоо. Үүнд, Монгол Улсын Засгийн газар Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй нар, салхины эх үүсгүүр болон бүх төрлийн эрчим хүч хуримтлуурын төсөлд ЕСБХБ дэмжлэг үзүүлэх боломжийг судлах, тус банк нь сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь техникийн боломжийг бүрдүүлэх хүрээнд Монгол Улсад чадал тохируулгын үүрэг бүхий бага дунд чадалтай усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг техникийн тусламжаар гүйцэтгэх боломжийг судлах, 300 мегаватт хүртэлх хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүрийг цахилгаан дамжуулах агаарын шугамын хамт барьж байгуулан 2028 онд багтаан ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлэх зэргийг тусгажээ.

Мөн талууд сэргээгдэх эрчим хүчний стратеги болон эрчим хүчний салбарын бага нүүрстөрөгчтэй замын зураглалыг боловсруулж, стратегид тусгагдсан зорилго бүхий төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 35 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 42 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top