x

СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав

УИХ-ын энэ сарын 16-ны өдрийн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, УИХ-ын холбогдох тогтоолуудыг баталсан юм.

Шинээр томилогдсон албан тушаалтнууд ажлаа хүлээн авч, УИХ-ын тогтоолыг танилцуулах үйл ажиллагаа Санхүүгийн зохицуулах хорооны хүндэтгэлийн танхимд боллоо.  УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-аас батлан гаргаж буй хуулиудын хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хуультай болох асуудлыг тусгасны дагуу 2020 онд УИХ-аас Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Мөн өнгөрсөн оны долоодугаар сарын нэгнээс Хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн юм. Энэ хүрээнд 126 гишүүнтэй парламентын анхны гэж хэлж болох, Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд зохион байгуулсан томилгоог өнөөдөр хийлээ. Тодруулбал Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Хяналт шалгалтын тухай хуульд заасан журмын дагуу нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж, томилсон хэмээн онцоллоо. 
УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны даргын үүрэгт ажлаас Д.Баярсайханыг чөлөөлөв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр Б.Саруул, Ш.Хандсүрэн нарыг томилсон. Тиймээс бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул тус хорооны орон тооны бус гишүүний үүрэгт ажлаас Б.Батхишиг, Б.Баярдаваа, Н.Мандуул нарыг тус тус чөлөөллөө. 

Түүнчлэн уг хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэрийг, Хяналтын зөвлөлийн гишүүнээр О.Оч, Ч.Сайханбилэг, С.Халиунаа, Б.Энхбаяр нарыг тус тус томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргын үүрэгт ажлаас Р.Ринчинбазарыг, Хяналтын зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам, Ж.Эрдэнэбилэг нарыг тус тус чөлөөлөв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 3 цаг 1 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 3 цаг 8 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 3 цаг 17 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 3 цаг 59 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 6 цаг 29 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 6 цаг 50 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 7 цаг 11 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 7 цаг 18 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 7 цаг 28 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 7 цаг 37 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 7 цаг 42 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 43 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top