x

Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуульд оролцох боломжийг судална

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос гадаадад амьдардаг монголчуудын сонгуульд оролцох боломжийг судалж, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан байна. Энэ талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас тодрууллаа.


-Гадаадад амьдардаг монголчуудын саналыг авах тухай асуудал өмнө нь яригдаж, зарим тохиолдолд авч ч байсан. Танай байнгын хорооноос энэ асуудлыг судлах, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан юм байна. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хилийн чанадад байгаа монголчуудын талаар янз бүрийн тоо явдаг. Гэхдээ дэлхий даяар тарсан 220 мянган монгол иргэн байна гэж үздэг. Энэ хүмүүс маань Монгол Улсын иргэн учраас Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Эрхийг нь эдлүүлэх нь төрийн үүрэг. Гол эрхүүдийн нэг нь сонгуульд оролцох шүү дээ. Ялангуяа ардчилсан нийгэм бүтээж байгаа хүмүүс төрөө байгуулахад оролцох шууд хэрэгсэл нь сонгууль. Өнгөрсөн хугацаанд тухайн улсын аль нэг хотоос дипломат төлөөлөгчийн газар руугаа машин бариад хэдэн зуун км яваад сонгууль өгдөг хүмүүс маш ховор бай саар ирсэн. Санал өгөх насны гадаадад байгаа иргэдийн ердөө долоон хувь нь л саналаа өгсөн гэдэг Сонгуулийн ерөнхий хорооны мэдээ бий. Тэгэхээр шинэ арга хэрэгслүүд оруулах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар арга хэрэгслүүд байна. Алийг нь илүү үр дүнтэй гэж үзэх юм бэ?

-Дэлхийд цахим байдлаар санал өгч байгаа 17 улс байна. Хоёрдугаарт, баталгаат шуудангаар саналаа өгдөг. Жишээлбэл, Герман улсын иргэд бол саналаа баталгаат шуудангаар илгээчихдэг. Нийт 55 улс ийм байдлаар буюу шуудангаар саналаа өгч байна.

Эдгээрийн аль нэгийг болон хослуулан ашиглах ч боломжтой. Цахимаар санал авахын тулд ямар бэлтгэл хангах юм. Эрсдэл, боломж нь юу вэ гэдгийг нэн тэргүүнд судалж, дүгнэх хэрэгтэй.

-Цахим гэхээр и-монгол системийг ашиглах уу?

-И-Монгол бол төрийн үйлчилгээний нэгдсэн систем. Тэгэхээр үүгээрээ л явах байх. Яг яаж явах вэ гэдгийг гаргах, судлахын тулд л ажлын хэсэг гаргаад байгаа юм.

-Сонгуулийн тогтолцооноо соо хамаарах уу. Хуучин 76 жижиг тогтол цоогоор сонгууль явахад авдаггүй. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд авч байсан удаатай шүү дээ?

-Боломжгүй бол бас биш. Монгол Улсын иргэн бүр иргэний үнэмлэхтэй, оршин суудаг хаягтай. Тэгэхээр тэр хаягийнхаа дагуу л саналаа өгчих боломжтой гэж харж байна. Одоогийн холимог тогтолцоо цаашид үргэлжлээд явсан ч ямар ч өөрчлөлтгүй. Ер нь ингээд цахимаар санал авдаг болгоё гэхээр Сонгуулийн тухай хуулийн асуудал болж хувирна. Сонгуулийг яг яаж өгөх вэ гэдгийг одоо хэлэхэд эрт. Гэхдээ ямар ч байсан энэ асуудлыг судлаад эхэлсэн. Үр дүнд нь бүтэн хоёр аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний иргэд үндсэн эрхээ эдэлдэг болно. Байнгын хорооны энэ долоо хоногийн мягмар гаригийн хуралдаанд СЕХ, И-Монгол академи, Үндэсний дата төвөөс мэргэжилтнүүд оролцож бо ломж бололцоо болон эрсдлийн талаар мэдээлэл хийсэн. Асуудлыг сэргээн хэлэлцэх саналыг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл төрийн бус байгууллагаас гаргаж, зохион байгууллаа. Техникийн суурь боломж байгаа. Гагцхүү эрсдлийг нь тооцож дэнслээд шийдвэрээ гаргах ёстой.

-Холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд ямар эрсдэл байж болох талаар хэлж байна вэ?

-Сонгуультай холбоотой гол эрсдэл нь бусдын цахим саналд хөндлөнгөөс нөлөөлөх. Хоёрдугаарт, илгээсэн мэдээлэл нь дайралтад өртөөд үр дүн нь өөр гарах гэсэн хоёр том эрсдэл бий. Тэгэхээр хүнээс хамаардаггүй янз бүрийн аргууд байдаг. Жишээ нь, Эстони улс та хэд хоногийн туршид хэдэн ч удаа саналаа өгч болно гэдэг. Тэгээд хамгийн сүүлд өгснөөр нь тооцдог. Мөнгө өгч, дарамталж байгаад сонголт хийлгэчихсэн бол дараа нь дахиад өгч болно гэсэн үг. Мөн мэдээллийн аюулгүй байдал, кибер талаасаа хамгаалах арга хэрэгслүүд бий.

-Цахим, баталгаат шуудангаар гадаадад амьдарч байгаа хүмүүсийнхээ саналыг авдаг болчихвол эх орондоо амьдарч буй иргэд дээрээ ч хэрэгжүүлж болох уу. Учир нь сонгуулийн үеэр ээлжийн ажилтай байх, хаяг дээрээ байхгүй байж таарсан хүмүүсийн санал гээгдээд байдаг шүү дээ?

-Яг зөв. Энэ асуудлыг байнгын хороон дээр гишүүд хөндөж байсан. Уурхайчид, малчид, янз бүрийн ажлаар хөдөө гадаа явж таарсан хүмүүс байна. Бид чинь цахим иргэний үнэмлэхтэй, цахим гарын үсэгтэй. И-Монгол системтэй гээд маш сайн цахимжсан хүмүүс. Гэвч эдгээрийгээ сайн ашиглахгүй л байгаа юм. Тэгэхээр эх орныхоо хаана ч явсан боломжтой үедээ цахимаар юм уу, шуудангаар саналаа өгч болдог л болгох хэрэгтэй. Гэхдээ түрүүний хэлээд байгаа эрсдлүүд байна. Гадаадад амьдарч байгаа хүмүүс ихэвчлэн эх орондоо байгаа хүмүүсээс санхүүгийн хувьд илүү дээр. Гадаадад 50, 100 мянган төгрөгөөр санал худалдах асуудал байхгүй. Тийм болохоор гадаадаас эхлэх нь зүйтэй. Эрх нь хангагдахгүй олон жил болсон иргэдийнхээ эрхийг нь хангах. Нөгөө талдаа шинэ системүүдийг тэндээс эхлүүлж нэвтрүүлэх хэрэгтэй. Тэгээд бүрэн итгэлтэй болсныхоо дараа дотооддоо үе шаттай хэрэгжүүлээд явсан нь дээр байх. Ер нь XXI зуун чинь онцлогтой. Энэ зуунд монголчууд дэлхий даяар тарж амьдрах нь тодорхой. Дээрээс нь Монгол Улс маань газар зүйн хувьд хоёр их гүрний дунд оршдог учраас аль болохоор нээлттэй бодлого явуулах ёстой. Энэ бол үндэсний бодлого. Тиймээс иргэд нь ирж, очдог. Эрхээ эдэлдэг байх ёстой юм. Улс төрийн оролцоо нь хангагдаад ирэхээр дэлхийн хаана байгаагаас үл хамаараад төрөө байгуулахад оролцдог. Эх оронтойгоо зүрх сэтгэлийн холбоо нь илүү болох байхгүй юу. Тийм болохоор үүнийг хийх цаг нь болсон. Зүгээр цахим байх уу. Шуудан байх юм уу, эсвэл хосолсон байх уу гэдгийг болгоомжтойгоор ажил хэрэгч байдлаар судлаад шийдэх шаардлагатай.

Т.Дарханхөвсгөл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана
Top