x

Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ хот барьцгаая

1.

Монголчууд бидний өнөөдрийн зовлонг монголчууд бид л тарьсан. Өөр хэн ч биш. Нялх балчир үрсээ хорт утаагаар угаартуулан, цаг бусаар бяцхан зүрхийг нь зогсоон, бурхны тэвэр лүү арга тасран илгээж буй энэ өдрүүдийн зовлонгоо бид цагаан сар өнгөрөөгөөд л мартана. Цагаан сараас хойш өр зээл тавин барин баярладаг, өнөөх хөгийн баярууд нь үргэлжилсээр зуны найр наадмуудтайгаа золгоно. Юу үнэн, энэ үнэн. Зун намрын зургаан сар найрлан манарцгаана. Хотоос бүгдээрээ гарч давхицгаана. Хөдөөний хэд дээрээ очно. Хонь ямааг нь боолгож иднэ. Хог новшоор байгаль орчныг нь булаад буцна. Өвс хадлангаа ч авахгүй. Өвөл болохоор төрөөс орилоод нэхчихнэ. Төр нь халамжийн бодлогоор сонгогчдоо барьдаг болохоор нөөцийн өвс тэжээлээс тараана. Дундаас нь төрийн түшмэдүүд хусна. Хажуугаар нь сайн нэр зүүхийн тулд гишүүд нь машин машинаар ачиж өөрөө өгч байгаа юм шиг тараана. Бөөн буянтнууд үнэгэн лоовууз духдуулан хоймор заларна. Гашуун боловч бидний үнэн энэ. 

Нийтлэлч Д.Баярхүүтэй би санал нэг байна. Тэрбээр шинэхэн нийтлэлдээ ийнхүү бичжээ. 

“Бүх тамын 90 хувь нийслэлд бугшсан. Нийслэлдээ ирж шавчихаад, бүх гай зовлонг өөрсдөө өөрсдөдөө зориулан бий болгочихоод, тэр зовлонтойгоо тэмцэн ядаж байгаа МОНГОЛ ХҮН л энэ их тамыг бүтээсэн. Тэгэхээр өөрсдөө л шийдэх ёстой. Ер нь нийслэлийнхээ хүн амыг тал хувиар, эсвэл гуравны хоёроор хорогдуулж багасгахгүй бол энэ нийслэл ойрын арав, хорь, гучин жилдээ өөдлөхгүй нь харагдаж байна. Иймд нийслэлд бүгсэн иргэдийн ихэнхийг төрөлх аймаг сум руугаа нүү, эсвэл бүсийн хөгжлийн төвүүдийг бараад гэж албадаж явуулъя. Гомдох уу гомдоно, гомдолтой юу гомдолтой. Гэхдээ өөр арга алга. Бүх арга мухардсан” хэмээн тэрбээр бичжээ. Одоо мэдээж манай хараалчид “муу новш ганцаараа хотод тарвалзах юм гэнэ, хуцваа” гээд л зүхэцгээж байгаа биз. 

Түүний энэ үгс арга мухардсан хүний хашгираан. Мэдээж үндсэн хуулийн үндсэн заалтуудын нэг болох “ Монгол хүн монгол нутгийнхаа хаана ч амьдрах эрхтэй” гэсэн алтан агуулгыг гишгэх боломжгүй. Энэ ойлгомжтой. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. 

Одоогоос хорин таван жилийн өмнө манай Өдрийн сонин дотоодын цагаачдаа бид яах вэ. Хотын хаалгаа хаалтай нь биш. Гэхдээ хотын даацаа яаралтай харахгүй бол болохоо байлаа шүү гэж... Замбараагүй газар олголт, төлөвлөлт муутай барилгажилт, үүнийг нь даган цэцэглэж байгаа далд эдийн засаг, авлига хээл хахууль гээд бүх буруу эхлэлийн талаар тасралтгүй сануулж байсан. Цагаан дээр хар бэхээр бичээстэй түүх үлдсэн. Өнөөдрийн цэцэн сошилчид өмнөх үеийн хэвлэл мэдээллийнхэн юу хийж байсан юм бэ гэлцэн хөөс сахруулж, гучны турш сануулсан, тэмцэж ирсэн түүхийг нулимах нь утгагүй зүйл юм. Бид төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, утаат хотын зовлонг хөнгөлөх олон санаачилгууд гаргаж ирсэн. Өдрийн сонины уншигчид манай “Ногоон бүс” уриалгыгсанаж л байгаа. 

Гучин жилийн турш буруу өрөгдсөн энэ системийг одоо засаглаж байгаа “алтан жаал”-ууд л илрүүлж байгаа ч юм биш. Гэхдээ зориглон хага ярж, идээ бээрээ шахах гэж ноцолдож, үүнийгээ дотроо ч, гадаа жагсаж байгаа иргэддээ ч ойлгуулж чадахгүй , дундуур нь алдаж асган зогсож байгаа нь бол тэдний туулж байгаа ҮНЭН. 

Нийтлэлч Д.Баярхүү “Нийслэлийн хэт төвлөрлийг задлах анхны алхмууд хийгдэж байгаад Төр ташуур өгч нэгдсэн бодлогоор дэмжье. Дархан-Сэлэнгэ бэлээхэн дэргэд чинь, төмөр замын дагуу хөгжлийн шинэ төв хаалгаа нээж байна. Сэлэнгэ аймгийг тэр чигт нь фермерийн аймаг болгоод газар тариалан–мал аж ахуй хослуулчихна гэхэд лав нэг сая хүнээ шингээх орон зай байна. Бэлэн дэргэд чинь байна. Тэр их халамжийн мөнгө, халамжийн бодлогоо аймгуудад шилжүүлээд төвлөрүүлчих. Нийслэлд шингээдэг халамжийн бодлогоо өөр болгоё. Хийсэн бүтээсэн, эх орноо хөгжүүлсэн, монгол хүнээ хөгжүүлсэн, оюун тархиа дайчилсан, нийгмийг урагш ахиулахад хувь нэмрээ оруулсан, ядаж зөв амьдарсан (сахилга бат) хэмээн өндөр босго, шалгуур тавьчихъя. Босго давж чадахгүй нь гомдог, хохь нь. Нутгаа бараадтал нь гомдоочих!” гэж уриалжээ. 

Үнэндээ Улаанбаатар ажилгүй, элдэв төрлийн халамж аваад, ундааны саваа түлээд хэвтэж байдаг эмзэг бүлгийнхнээр дүүрлээ. Хэрүүл тэмцэлд булагдсан, хутган үймүүлэлт, хэл амаа гозолзуулсан хулхи эх орончдодоо нүдүүлсэн, гунигийн заваан хот болж дуусах нь. 

Өөрсдөө сайн дураараа сонгосон төлөөллийн засаглалаа бүрэлдэж дуусангуут, УИХ-ын гишүүдээ тангараг өргөхтэй нь зэрэгцээд л пүү паа , юу вэ...гээд орилж эхэлдэг тулхгүй нийгэмтэй. Тийм ээ, бид өөрсдөө өөрсдийгөө эвдсэн. Өөрсдөө л үүнээсээ сална. 

2.

Алтны үнэ дэлхийн зах зээл дээр унахад л элгээрээ хэвтдэг эдийн засагтай хэчнээн ч жил бэдрэв дээ, бид. За, тэгээд нүүрсний үе эхэллээ. Шинэ баян цээж өвчтэйн үлгэрээр толгой дээр заларсан түшмэдүүд маань баахан зоолж мөн хэдэн ч оныг үдэв. Одооны засаг бол харин ч азтай шүү. Алт, нүүрс хоёрын үнэ өссөн. Харьцангуй тогтвортой байгаа нь бурханы аврал гэлтэй. Гэтэл яав, өлөн түшмэдүүд нь баруун солгойгүй идэж уун, баригдаж хоригдож, балаг тасрахгүй хөглөж сууна. Айрагны өргөө барина л гэлээ, бяслагны үйлдвэр байгуулна л гэлээ. Жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гэж баахан хөнгөлттэй зээл гаргалаа. Улстөрчид нь өөрсдөө өнөөхөө туулаа. 

Энэ оны төсөв яаж орж ирснийг арайхан мартчихаагүй байлгүй. 

Боловсролын арга хэмжээний зардалд 3 их наяд 824 сая төгрөг, Соёлын арга хэмжээний зардалд 196 тэрбум 944 сая төгрөг гээд л ёстой нэг алтан дээр сандайлсан гуйлгачин араншингаараа л туучихаар төсөвт тусган оруулж ирэв. Ард түмэн тэсэрлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхлээр нь хориг тавьж, парламентын дөрвөн залуу гишүүн нам хамаарахгүй нэгдэн эсэргүүцэж байж, иргэдийн түрлэг өрнөж байж зогсоов. Ерөнхийлөгч ямар үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьсан бэ гэдгийг манайхан нарийвчлан хараагүй л дээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч парламентыг бүрдүүлж буй улс төрийн намуудад сонгуульд орохдоо улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хэмжээг 25 хувь хүртэл болгож бууруулна, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 40 хувиас доош тогтмол хадгална...” гэж уран донгодон гарч ирсэн амлалтыг нь хатуу сануулсан. 

Яагаад гэвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл дэх нийт зарлагын хэмжээ 35.8 их наяд төгрөгт , 5.3 их наяд, Засгийн газрын өр зээл 40.5 их наяд төгрөгт хүрч, төсвийн урсгал зардал 3.6 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг болсон учраас бүхэлд нь хориг тавьсан юм.

Улс төрийн манлайлал үзүүлсэн Ерөнхийлөгч тэргүүтэй дээр дурьдсан парламентын залуу гишүүдийн хийсэн акцид би хувьдаа талархаж байгаа. 

2025 оны төсвийн төслийн зарим урсгал зардлыг 2022 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулахад зөвхөн албан томилолт, зочны зардал 28.7 тэрбум төгрөгөөс 111.7 тэрбумд хүрч 4 дахин өсгөж оруулж ирсэн байлаа. Тавилга, эд хогшил, урсгал зардалд 121.3 тэрбум төгрөгөөс 267.9 тэрбумд хүрч 2.2 дахин өсгөчихсөн. (2022 он буюу гурван жилийн өмнөх төсвийн гүйцэтгэлтэй харьцуулж байгааг ахин сануулъя)

За, тэгээд нөгөө хэл ам татлуулсан хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээ үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгийн шинээр тараах, их засварын зардал 142.9 тэрбум төгрөгөөс 290.7 тэрбумд хүрч 2 дахин өсгөсөн гэх мэтээр төсөвлөсөн байлаа. Бид хүүхэд залуустаа, ирээдүйдээ хайргүйдээ эсэргүүцсэн юм биш. Яг өнөөгийн зовлон дунд хийх ажлаа зөв эрэмбэлье ээ л гэсэн. Татвар төлөгчдийнхөө өмнө хариуцлагатай байя л гэсэн. Үндэсний аудитын газрын дүгнэлтээр зураг төсөвгүй, магадлал хийлгээгүй 716.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл арга хэмжээг хууль зөрчин орж ирээд, төсөвт тусгагдчихсан явж байсныг сануулмаар байна. 

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлэхийг бид дэмжиж байна. Гэвч томоохон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх нэрийн дор урсгал зардлыг их хэмжээгээр нэмэгдүүлж байгааг эрс эсэргүүцсэн хэрэг. 

Одоо том төслүүдээ явуулъя. Мөнгө барьж үзээгүй өлөн сэтгэхүйгээ орхиё. 

3.

Төсөвт тусгагдсан өдий төдий элий балай илүү зардлуудыг энд тоочвол уншигчдын маань гайхаш барагдах байлаа. Одоо хэрүүл уруулаа больцгооё. Амьсгалах агааргүй болон тэлчилж байгаа нийслэлээ, улсынхаа тал хүн амыг аврах ажил руу тэнэг тэнэг юманд төсөвлөж оруулж ирсэн тэр их мөнгөө оруулъя. Нийслэлийн там бол нийтийн маань там юм. Энэ тамаас улс нийтээрээ, 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Ханбогдтойгоо нийлж салах сүүлчийн мөч ирчихээд байна! Магадгүй энэ 2025 он шийдвэрлэх он шүү. 

“Ногоон бүс” гэж дэлхий дахинд яндангүй бүсийг томьёолдог болсон байна. Манай сонин яндангүй бүстэй болъё гэж олон жил бичиж байгаа. Нэг газрыг тэг цэг гэж үзээд тэр цэгээ яндангүй суурин буюу “ногоон бүс” болгох тухай санаачилга юм.

Утаа бол арилшгүй там биш. Утаанд нь ингэтэл нэрмүүлж байгаа нь төр засгийн буруу. Утаанд манарсан зовлон дээр татвар төлөгчдийн мөнгийг элдэв буруу гараар урсгах нь шууд утгаараа эх орноо тонон дээрэмдсэн явдал юм. Хот эхлээд ногоон бүсээр гандангийн дэнж, зурагтын дэнж, гуравдугаар хорооллын арын хэсгийг зарлаж байгаа. Энэ бол тусдаа сэдэв. 

Өөр нэг арга байна. Тэр бол шинэ хот байгуулах. Үнэндээ бид олон жил шинэ хот мөрөөслөө. Цаасан дээр хэд хэдэн мөрөөдлийн хот байгууллаа. Майдар хот гэх мэт мөрөөдлийн хотуудын талаар өчнөөн жил л ярилаа. Одоо хөдлөх цаг болсон. Өөр хугацаа байхгүй.

Ханбогдод хот байгуулах талаар ер нь яагаад зориглож болдоггүй юм. Яг тохирсон бүс бус уу. Тэнд маш сайхан амралт зугаалгын хот байгуулъя. Хүүхэд хөгшдөө өвөлжүүлдэг, юм юмтай гэгээн хот босгоё. Нэгэнт халуун орноос арал худалдаад авч чадахгүйгээс хойш өөрсдийн юм өргүй биш үү. Энэ аймшигт хорт утаанаас, энэ ханиад томуу дүүрэн тэсгим хүйтнээс тэгж л хүмүүсээ авч гарч байя. Цаашаа хятадын хотууд руу зугаалчихна. Усыг нь шийдээд өгвөл өвөл машин хучих хэрэггүй л газар шүү дээ. Ийм сайхан Ханбогд гэж газар бэлээхэн байна. Үнэхээр тэндээ бүр бодлогоор бүх юмыг нь хийсэн сайхан хоттой болчихдог бол сайхан аа. Нүсэр том хотын тухай яриа огт биш юм шүү. Өвөл амрах, хүүхэд хөгшдөө дулаан өвөлжүүлдэг, зугаа цэнгэлийн хот. Бүх талаар тэдэнд зориулагдсан тийм хот. 

Та юу гэж бодож байна. 

Ерөөсөө зүгээр суумааргүй байна. Зүгээр суусан, зүхлээр бие биенээ булсан, болж бүтэж байгаа юм байсан ч байгаагүй болгодог, олсон орлогоо дэмий цацдаг, дээгүүрээ хусдаг, ямар ч мөрөөдөлгүй, харанхуйн туйл болсон хар хотод хараалаар гулгин амьдарсаар бид дуусах нь ээ...

Эх сурвалж: Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Lucy Sliver (94.242.50.58)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуун олгох зохицуулалт хийж байна 15 цаг 4 мин Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ 15 цаг 43 мин Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос сүйрнэ 15 цаг 55 мин COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн авлаа 18 цаг 48 мин Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 08 цаг 54 мин Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Өчигдөр 07 цаг 51 мин Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр шатахуун авна Өчигдөр 07 цаг 48 мин Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олгож болох юм Өчигдөр 07 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Өчигдөр 07 цаг 38 мин СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав Уржигдар 16 цаг 10 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ Уржигдар 16 цаг 05 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ Уржигдар 16 цаг 01 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Уржигдар 15 цаг 58 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна Уржигдар 15 цаг 54 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов Уржигдар 15 цаг 50 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ Уржигдар 15 цаг 40 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг Уржигдар 15 цаг 31 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна Уржигдар 12 цаг 01 мин Месси 80 мянган евро хандивлажээ Уржигдар 11 цаг 30 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй Уржигдар 11 цаг 20 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Мароккогийн хилийн хамгаалалтад илүү их дэмжлэг үзүүлнэ гэв ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Аун Сан Сү Чи Улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчтэй уулзж... УИХ, Засгийн газрын ногоон шийдвэрүүд
Top