x

Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөхгүй

Гэрэл зургийг gogo.mn

“Засгийн газар огцор” жагсаал дөрөв дэх өдрөө төв талбайд үргэлжилж байна. Энэ үеэр Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацралтай жагсаалын эргэн тойронд ярилцлаа.

-Жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Ер нь энэ жагсаал ямар зорилготой эхэлсэн бэ. Үр дүндээ хүрч байна уу?

-“Засгийн газар огцор” жагсаал арванхоёрдугаар сарын 6-ны өдөр зарлагдсан. Зорилго нь бол Засгийн газрыг огцруулах, үр дүн нь Засгийн газрыг огцруулсан байх. Өнөөдөр гүйцэтгэх засаглал ажлаа хийж чадахгүй байна, татвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид өнөөдөр утаа, түгжрэл, эрүүл мэндийн асуудал, боловсрол зэрэг бүх үзүүлэлтээрээ уруудан доройтож байгаа. Энэ нь алсдаа юунд нөлөөлөх вэ гэвэл залуучуудын сурч мэдэх, эрүүл амьдралын орчныг шууд булааж байгаа гээд ойлгож болно. Ядуу, авлигалд идэгдсэн, хууль нь эрх тэгш бус үйлчилж байгаа энэ нөхцөлд улсын үзүүлэлт олон улсад унаж байна. Энэ үзүүлэлттэй зэрэгцээд манай монгол залуучуудын гадагшаа явж сурч мэдэх, визэнд ороход хүртэл хүндрэл учирч эхэлдэг.

Тэгэхээр бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн гаргаж буй шийдвэрүүд монголчуудын амьдралыг өдрөөс өдөрт доройтуулж байна. Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Тиймээс огцрох хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй Засгийн газрыг “ажлаа хийгээд өгөөч тэгэх үү” гэдэг жагсаал болдог ийм гутамшигтай эрх чөлөөт улс гэж байхгүй. Үүнийг залуучууд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай улсын хүн амын тэн хагас нь залуучууд. Энэ залууст маш том ирээдүй бий. Бусад улстай хамтарч ажиллах, гадны мэдлэг чадварыг нь Монголдоо нутагшуулах, шинэ бизнес эхлүүлэх олон санаа байгаа. Энэ болгоныг нь ажлаа хийж чадахгүй хэдэн хүмүүс суучихаад, төсөв бүрдүүлж байна гэж татвараа нэмчихээд, тэрийгээ өөрсдийнхөө хувийн ашиг сонирхолд зарцуулаад байж болохгүй ээ. Тийм эрхэлсэн юм гэж байхгүй. Бид насанд хүрсэн хүмүүс. Ажлаа хийж чадахгүй хүмүүст хариуцлагаа тооцож явуулдаг байх хэрэгтэй. Энэ бол маш энгийн зарчим. Энгийн зүйлийг бид хийхгүй байсаар байгаад ийм дорд байдалд орчихоод байна. Засгийн газрыг огцор гэж хэлсэн хүмүүсийг шалгаж тагнаад явдаг, харж байгаад төрийн тусгай хамгаалалттай газраар зодуулчихдаг. Ийм балмад, бүдүүлэг оюун санаатай байж огт болохгүй.

-Татварын дарамт, үнийн өсөлт, утаа гэх мэт олон асуудал байгаа. Энэ жагсаал цаашдаа эдгээр асуудлаас бага ч болов ангижрах боломжийг бүрдүүлэх үү?

-Бидний найдвар юу вэ гэвэл залуучууд. Залуучууд маань тэр хүмүүс ажлаа хийж чадахгүй байна, миний төлсөн татвар өөр зүйлд зарцуулагдаад байна, миний цалин амьдралд хүрэхгүй байна гэж бодож байгаа бол талбай дээр ирээд “Засгийн газар огцор” жагсаалд нэгдэхэд буруудах зүйл байхгүй. Жагсаал цуглаан гэдэг бол огт муу муухай зүйл биш. Энэ бол оролцоо. Энэ бол үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө. Үгээ хэлсэн, үзэл бодолтой байсан хэнийг ч нухчин дарж чадахгүй. Энэ бол бидэнд байгалиас заяасан эрх чөлөө. Тэгэхээр бид эрхээ эдлэх хэрэгтэй.

-Жагсаалын үр дүнд Засгийн газар огцорвол иргэдийн дараагийн шаардлага юу байх бол?

-Засгийн газар огцорвол дараагийн Засгийн газар яахыг харцгаая. Дараагийн Засгийн газар томилогдох ёстой. Тэр Засгийн газар бас ажлаа хийж чадахгүй бол огцруулах эрх нь бидэнд, иргэдэд байгаа. Одоо бид цаашдаа яах юм бол, амьдрал сайжрах юм болов уу гэсэн гэнэн бодолтой, тийм хүлээлт байх ёсгүй. Харин бид Засгийн газрыг огцруулаад ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцдог байх нь нэгдүгээр асуудал. Дараагийн түвшинд бид өөрсдийнхөө төлж байгаа татвар, нийгмийн амьдралдаа оролцох хэрэгтэй. Оролцоо гэдэг нь бидний төлж байгаа татвар хаашаа яваад байна, олон нийтэд үйлчилж чадаж байна уу гэдэг дээр хяналт тавих зүйл. Нэг хүн гаргаж ирчихээд тэр маань сайхан болгочих байлгүй дээ гэвэл юу болдгийг тод томруунаар одоо харж байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө оролцооны эрхийг хэн нэгэнд өгөхгүй ээ. Энэ жагсаал дээр ямар нэгэн удирдагч манлайлагч хайгаад явахгүй, бид өөрсдийнхөө эзэд нь. Уг нь Төрийн ордонд байгаа хүмүүс бидэнд үйлчлэх гээд энэ дотор суугаад байгаа шүү дээ. Гэтэл яагаад хэдэн давхар хамгаалалтад суугаад байгаа юм. Энэ хүмүүс биднээс юугаараа өөр, ангид болсон юм. Яг юу хийгээд ийм чухал байгаа юм. Хүмүүс гадаа хэдэн цаг түгжрээд ажилдаа ирж байхад, энэ хэд яагаад хэдхэн минутын дотор ажилдаа ирж чадаад байгаа юм. Энэ асуултад л хариулахаас эхэлнэ.

-Жагсаал хэр удаан үргэлжлэх вэ. Өмнө жилүүдэд жагсаал болж байсан ч тодорхой үр дүнд ч хүрээгүй. Энэ талаар та ямар байр суурьтай вэ?

-Жагсаал Засгийн газрыг огцруулах хүртэл үргэлжилнэ. Энэ бол амьдралд хэрэгжих боломжгүй зүйл биш. Ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг “Одоо чи болно, яв” гэж хэлэхэд юу нь болохгүй байна. Бид ямар ч хүмүүсийг төлөөлөх эрхгүй, олон нийтээ сонсдоггүй, төсвийн мөнгөө буруу зарцуулдаг хүмүүсийг тахчихаад байж байгаа нь маш хүлцэнгүй үйлдэл.

Өмнө жилүүдэд болж байсан жагсаалыг гүйцэтгэх засаглал маань “Ажлаа хийгээд өгөөч тэгэх үү” жагсаал болгоод талбай дээр гарч ирээд “Тийм ээ, бүгдээрээ хамтдаа тэмцье” гэж мэдэгдсэн байдаг. Хамтдаа тэмцэж байгаа тэмцэл маань юу болсон бэ. Тэр олон сонсголуудын үр дүн хаана байгаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хийсэн юм яг юу байна. Ядаж ганцыг нэрлэчих л дээ. Эцсийн дүндээ хүмүүст хуурамч, залхмаар мэдээллийг шүүлтүүргүйгээр өгч байгаа учраас монголчуудын оюун санаа ядарч байна, бохирдож байна. Цаашлаад сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Тэгэхээр эрүүл ухаантай, эрүүл үзэл бодолтой хүмүүс төв талбайдаа ирэхэд нээлттэй.

Энэ жагсаалд хэн ч толгойлохгүй. Өөрийнхөө эзэн нь болоод огцруулах хэрэгтэй гэдэг уриалга дэвшүүлж байгаа. “Засгийн газар огцор” жагсаалаас Засгийн газартай аливаа хэлбэрийн зөвшилцөл хийхгүй. Яриа тайлбар сонсохгүй. Зөвхөн огцруулна гэдэг шаардлага өгч байгаа. Өмнө жагсаалууд дээр зөвшилцөл хийх гэж байна гээд нэг хэсгийг нь аваад орчихдог. Тийм таван төрлийн ажил хийхээр боллоо гэдэг. Тэр таван ажлыг нь хэн ч мэддэггүй. Яаж хэрэгжээд байна. Хэн хариуцлага тооцох юм. Иргэд үзэл бодлоо илэрхийлээд төв талбай дээр ирэхээр эргээд иргэдэд “Хамтдаа тэмцье” гээд хариуцлага ногдуулчихдаг. Л.Оюун-Эрдэнэ хөлд орж байгаа хүүхэд биш. Нэг хүн араас нь бөөцийлөөд аргадаад явах ёстой юм бол больчих оо л гээд байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
  • зочин (59.153.115.50)
    ...ямартаа ч ЭБЭ шиг Эрдэнтийг хувьд аваагүй.. харин түмэндээ хүртээж өгсөн, дахиад 33 ордууд байгаа...үнэндээ ямарч бодлого байхгүй хэн ч итгэх арггүй зүгээр л ЗГ огцор гэдэг ёстой Эбэдэх гэж энэ дээ...ИЙМ АМАРХАН Л гэж бна шүү....
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
  • Готов (202.9.40.33)
    Уг нь бодол нь зөв. Тэгэхдээ МАН-ын хөлдүү толгойтнууд, шинэ коммунистууд төсвийн мөнгөнөөс хумслагчид үүнийг ойлгох нь юу л бол.
    2025 оны 01 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль зүйн салбарын төлөөлөлтэй уулзаж, төрийн дээд шагнал гардууллаа 5 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм дулаан 5 цаг 59 мин Дональд Трамп БНХАУ-д айлчлах үеэрээ Тэнгэрийн сүмд зочиллоо 6 цаг 0 мин 10 орны 2000 орчим тамирчин оролцож буй "Дартс фестиваль" эхэллээ 6 цаг 25 мин Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх төслийн хороо хуралдлаа 6 цаг 26 мин Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина 6 цаг 27 мин Есдүгээр сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас ашиглахыг хориглоно 7 цаг 33 мин “Хутагт Латтимор хоёр: Тив дамнасан өв” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо 9 цаг 18 мин Дунд хугацааны төсвийн бодлогын баримт бичгийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ 9 цаг 23 мин Бурхан шашны их сургуулийн дэргэдэх 112 дугаар сургууль шинэ барилгатай боллоо 9 цаг 26 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финландын парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа 9 цаг 28 мин Отгонтэнгэр уулын тахилгад оролцох иргэдэд байгаль хамгаалах журам мөрдөхийг анхаарууллаа 9 цаг 29 мин НЗДТГ-ын албан хаагчдын хүүхдүүдэд зориулсан "Хүүхэд хөгжлийн өрөө" ашиглалтад орлоо 9 цаг 31 мин "Улаанбаатар марафон 2026" гүйлтэд оролцогчдод зориулсан зөвлөгөө 9 цаг 32 мин “Монголын төмөр зам” ТӨХК 300 тэрбум төгрөгийн бонд амжилттай гаргалаа 11 цаг 48 мин Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран ажиллана 11 цаг 51 мин Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлэв 11 цаг 52 мин Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд хэлэлцээ хийж байна 11 цаг 53 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг орон нутагт хэлэлцүүлж байна 11 цаг 53 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 54 мин
iИх уншсан
Н.Тэгшбаяр: Ашигт малтмалын тухай хуулиас хөрөнгө оруулагч н... Ажил хийдэг ард түмэн л тугаа өргөдөг Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... Л.Гантөмөр: Н.Учрал бол У.Хүрэлсүхийн бүрэн дэмжлэгтэй байга... Оросын ард түмний сөрөн тэсвэрлэх чадвар Эрхэм гишүүд сэтгүүлчдийг “Chilling effect”-д оруулсан алдаа... Б.Пунсалмаа: Төсөвт өртөг нь 1000 хувиар нэмэгдээд 17 жил бо... Ж.Бат-Эрдэнэ: Улс төрийн энэ амьдрал цаашдаа улам л эрүүлжээ... Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Улаанбаатар хот Вьетнам улсын нийслэл Ханой хоттой хамтран а... Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... “Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ Европын цомын тэмцээнүүдийн финалд өрсөлдөх багууд тодорлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... Филиппиний Сенатын ордонд буун дуу гарчээ Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлт...
Top